Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 11 May 2012

Монголоос чингэлэг буулаа


Энэ дүүрэн
Гурван жилд анх удаагаа Монголоос чингэлэг дүүрэн юм ирлээ. Мммм мааа (Дуу аялав)



Бүжигийн хусцас
Утсан хүүхэлдэй шиг хүүхэн бүжиглэх нь дээ. Бүжиглэхээ хат даа намирна гэдийм уу эсвэл эргэлдэнэ.

Монголын нэг өдөр ороолт
 200 000 төгрөгийн ороолт. Гэхдээ энэ хэв нь арай л том байна лээ. Би их жижиг байх гэж бодож байсан юм.
Бүжигийн гутал
 Энэ гутлыг бараг насаараа өмсчих байх гэж бодож байна.


Хүмүүн Бичигтэйгээ байхад би жаргалтай
Би энэ сонинг гадаадаас захиалж унших гээд барахгүй байгаа юм даа. Манайх гадаад уруу захиалга илгээдэггүй гэж байсан.   
Жаал хов жив уншлаа ш дээ

Энэнээс өөр кофе ууж чаддаггүй ш дээ
 Би ерөөсөө кофе уудаггүй. Хааяа уувал энэ кофег л уудаг. Харин эзнээ олоод ирж хэ хэ хэ.
Тэгж байгаад баяраар уунаа
 Хийцтэй борцтой цайг чинь хүүхдийн баяраар уухаас эсвэл наадмаар хэ хэ хэ.
3 жилд энүүгээр л тасраагүй дээ
 Монголд байхдаа чацарганы шүүс өглөө болгон уудаг байлаа. Энд ирээд киселийг нь буцалгаж уудаг болсон.

Эмээгийн явуулсан оймс
Эмээ маань хөлөө дааруулах вий өмсөөрэй гээд нэхэж явуулсан байна.  
Бэр надад хийж явуулсан юм
 Энд тэнд ийм саарал хүүхэн бүлтэрээд явж байвал тэр чинь би шүү дээ.
Ааруул намайг эзэмдэнээ
 Энэ ааруулыг 365 хувааж байгаад идэх үү яах вэ. Өөрөөсөө харамлаад хадгалж байтал хөгцөрчих вий дээ.
Жинхэнэ Монгол хүний унших ёстой ном
 Бидний өвөг дээдэсээс уламжлагдан ирсэн ёс заншилийг орчин үеийн бид нар ойлгож байна уу гэж бодогдтол бичсэн ном. Үнэхээр хүнд юм бодуулж байна лээ. Та бүхэндээ санал болгож байна.
Ёстой гого ном манай үеэл дүү авчирч өгсөн
 Хааяа сайхан дээшээ харж хэвтээл харж байхад нүд хүртэл өвдөхгүй. Хоолны зууш л гэсэн үг.
Энийгээ бариал гэвтчий ш дээ
 Энэ номыг чинь  л амьдралдаа хэрэгжүүлэх гээд байгаа юм шүү дээ.
Бонус зураг=Со хүүхэн надад Францаас авчирсан гэж өгсөн, гамсаа
Ханиад хүрээд юун гамсаа идэх, ярьж ч чадахгүй байна.

Ээж, ах, нагац ах, нагац эгч, дүү, үеэл дүү нартаа баярлалаа. Үүгээр би нь 2-3 жилдээ сэтгэлээ цатгаж явах болно.

4 comments:

  1. ааруул хараад арааны шүлс гоожив

    ер нь ийм эмзэг зураг тавьж мануусыг тамлах хэрэг байна уу, хаха

    ReplyDelete
    Replies
    1. Наад улсын чинь хилээр нээрээ ааруул оруулдаггүй бил үү. Энүүгээр бас оруулахгүй ээ. Гэхдээ сая АНУ-аас орж ирэхэд юу авчирсан гэхээр нь хэдэн баартаг, эрээн өмд гээд хэлсэн чинь оруулсан. Ааруул хараад гэхдээ гоё л байгаа биз дээ хэ хэ хэ.

      Delete
  2. Хүүе тэр бүжгийн гутал хаана, хэдээр хийлгэсэн юм бэ? Бяднуус энд бүжгийн хувцас захиалах гээд манаргаж алдаж байна хэхэ. Чингэлэгт чинь би чихэлдээд очих гэсэн амжсангүй энэ удаадаа мултарчихлаа

    ReplyDelete
    Replies
    1. Манай үеэл пүү захиалж хийлгэж ирсэн. Би сайн мэдэхгүй нь ээ хө. 2 жилийн дараа дахиад чингэлэг ирнэ дээ хө хэ хэ хэ.

      Delete