Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 23 May 2012

Цом авсоон



Цом гэдэг товчилсон үг байдаг ш дээ, мэднэ бид дээ залуучуудаа!



 Ѳчигдѳр орой 17 цагт манай дарга нар утсаар хуралдаад 3 хүн цомхотгохоор болжээ.

Миний ойлгосоноор хамгийн царай муутай гурав нь цом авсан. Түүнд нь лоймол эмэгтэй би орсон гээл бод.

 Дарга нэг ѳгүүлбэр хэлэх гэж наян янзын юм тойруулж ярьж энэ тэр. 

Та юу хэлэх гээд байгаагаа шууд хэл би сэтгэл зүйн бэлтгэл ѳндѳртэй хүн гэсэн чинь чамайг цомхотголд орууллаа гэнээ. 

Үнэхээр би чамайг ѳѳр албан тушаал байвал аваад үлдмээр л байна. Даанч захиалагч компани бичиг хэргийн хүнээ цѳѳл гэсэн.

Дараагийн хүчин зүйл бол эмэгтэй хүмүүс хүнд нѳхцѳлд хэцүү байна гэнээ. Тэгсэн чинь манай Годгор 2 удаа гарагийн шүүс ирсэн гээд ажилдаа ирээгүй.

Бидний хувьд эмэгтэй хүнд олгох ажил ховор байна гэсээн.

За ингээд би чинь нутагтаа авч үзээгүй цомоо хүний нутагт аваад алсын бодолд дарагдаастай үүлэн дээгүүр нисч байна.

Онгоцноос буугаад 00 орчоод ирсэн чинь дарга ачаагаа авчихсан намайг хүлээж байснаа барьж аваад хоёр хацан дээр Франц биш Монгол үнсэлтээр үнссий ш дээ ва ха ха ха.

Юу ч гэсэн зуны хичээлээ дуусгаатхая. Нэг хаалга хаагдахаар нѳгѳѳ хаалга нээгддэг гэж сайхан үг байдаг.

Ямар хаалга нээгдэж байгааг харцгаая.

Би яагаад ч юм буцаж энд ажиллахгүй юм шиг зѳн совин татаад байсан шүү дээ.

Одоо бас нэг зѳн совин байна. Тэр бол ….



8 comments:

  1. tiim shuu neg n haagdahad neg bish neleed hed neegdej l taarna. amjilt!!!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Зѳндѳѳ хаалга нээгдэж байнаа. Ажил үйлсэд нь мѳн амжилт хүсье!

      Delete
  2. ter bol... ahiad goe ajild orno :)

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа хѳ. Тэгэлгүй яахав ээ дэгдээд л гүйчихнэ.

      Delete
  3. Ter bol... oor oron ruu yavna

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Харин тиймээ зѳн совин сайхан зѳгнѳж байна шүү!

      Delete
  4. Хүүе ээ ямар балай юм бэ. Ойрд нэт ороогүй байж байгаад ороод ирсэн чинь цом авчихсан байх юмаа. Одоо яанаа тэгээд. Хүний нутагт мөнгөгүй чинь их хэцүү юм билээ. Би лав өөрийн биеэр мэдэрсэн.

    ReplyDelete
    Replies
    1. Ажилгуйдлийн тэтгэлэг хооцолдоол байж байна болгоно доо, болно доо. Санаа тавьсанд баярлалаа.

      Delete