Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 25 May 2012

Ээж жолоонд сураадаа


Ажилаас ирсэн ѳдрѳѳ ээжийн утас холбогдохгүй болхоор нь бага бэртээ ярьтал ээжийг жолоонд сурч байгаа гэлээ.


Ѳчигдѳр хичээлийнх нь завсараар залгалаа.

- Хүүе ээж мину сайн уу

- Сайн сайн чамайг чинь сураг тасарчихаар нь дүүгээс чинь асуутал ѳнѳѳдѳр ажилаасаа ирнэ гэж хэлсэн.

- Харин тийн ѳчигдѳр ирсэн. Таны бие сайн, хичээл ном ѳндѳр үү

- Ѳѳ ээж нь харин сая хичээлээ завсарлаал айлд ирээд цай ууж байна.

- Одоо 8 болж  байхад хэдэн цагт эхэлсэн хичээл бэ

- Ѳглѳѳ 06д дүрэм ороод 10с тэст бѳглѳѳд үдээс хойш жолоонд гардаг юм. Ээж нь ухарч чадахгүй байнаа.

- Ѳѳ би ч бас ухарч сурах гэж зѳндѳѳ юм болсон. Та сайн дадлага хийх хэрэгтэй. Дадлага хийхээр машин олдох уу

- Багшийн машины бензин энд байдаггүй гээд бас дураараа дадлага хийж болохгүй байна

- За би танд сайхан арга зааж ѳгье. Ухарна гэдэг чинь тольтой харьцахыг хэлж байгаа юм. Та хоёр гартаа жижиг толь бариад хашаандаа ухраад яваад бай, Тэгээл ойлгочихно.

- Дүү чинь бас дээр ярихдаа юу ойлгохгүй байна гэж асууж байсан. Ухарч чадахгүй байна гэсэн чинь тольтой л харьцах гээд хэлээд байсан.

- Ѳѳ ах дүү хоёр наадхыг чинь сайн ойлгохгүй ээ. Ѳѳрсдѳѳ байгалаасаа техникт сайн хүмүүс болхоор бид нараас тэс ѳѳр. Та миний аргыг туршаад үз. Дээрээс нь бас цаасан дээр зураад хаашаа эргүүлвэл яах билээ гээд сайн тайван бод тэгээл болчихно.

- За ээж ѳѳр бусад нь гайгүй юу

- Тест бѳглѳж байгаа, хамгийн багадаа 5 л алдаж байна. Тэгээд түүнээс дээш.

- Одоо 20оод хоног  байхад та ойлгочихноо тестээ цээжлээл дахин дахин бѳглѳѳд бай. Та сэргэлэн юм чинь.

- Хэ хэ хэ. Ах чинь харин жолоо заах завгүй гээд сургалтанд суучих гэсэн чинь шалгалтыг нь давах нь yy үгүй юу

- Ѳѳ ээж харин зѳв болсон байна. Ах заана гэж байхгүй ээ. Эмэгтэй хүмүүс чинь бойтог тэгээд загнасаар байгаад таарна.

- Ѳнѳѳдѳр ээж нь бүтэн хичээл сууна. Хүүхдүүд тараад явчихсан энэ хичээлээ хийж байя.

- За ээж тэгээд миний аргыг хэрэгжүүлвэл сайн ойлгочихноо. Битгий санаагаар унаарай. Та мундаг ш дээ.

Хүмүүсээ ѳѳр амархан ухарч сурдаг бачим нарийн нандин арга байвал хэлээрэй, баярлалаа.

4 comments:

  1. eej chin mundag bainaa joloond suuj baidag, er ni bol dadlaga l sain hiivel boloh bh daa

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, амралтын одор гэр дотроо толь бариад баахан ухарч явсан гэнээ ээж мину,

      Delete
  2. Hi sainyy heerhen bysgyi minee mash taivan yhrah heregtei manaihan hyrdan yharval myndag gej bodood iaraad eejiig chini shahaad hyrdan yhryylah geed baij magadgyi tiimees yhrah eeljin deeree mash ydaan yhrah heregtei bas toli mashiniihaa begs 2lyy eeljilj harj baij ydaan taivan yildelee hii geerei.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн чи мину сайн уу, баахан харчууд ээжийг сандаргаж байгаа байхаа. Амрахгуй хичээлээ хийж байна гэсэн. За би дараа одор ярихаараа ээжид зовлогоог чинь дамжуулнаа хо, баярлалаа

      Delete