Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 31 July 2009

Намайг явсан хойгуур...

За Онтарио орж 4 хоноод ирсэн чинь манай энд их юм болжээ. Өчигдөр зүүн талын 4 дэх хөрштэйгөө уулзсан чинь за та нарыг явсан хойгуур энд их юм боллоо гэнээ. Би ч нээх за за нэг морьны уралдаан болно гэж байсан тэр л биз гэж боджийсан чинь үгүй ээ. Бүр хүн энэ тэр яриад явчлаа. Миний чих жаахан дэлдийгээд нөхрийг нь дуудаад /учир нь эхнэр нь англиар ярьдаггүй/ юу юу болсон гэнээ ааан уун болоод явчлаа. Тэгсэн чинь бид нар 3 хоног цагдаагийн бүрэн хамгаалалтанд амьдарлаа үнэн зэвүүн гэжийн шүү. Танай хойд талын хөрш залуу харин аан аан яасан гэнээ... - Нэг хүүхэнд дурлаад дурлал нь бүтээгүй тэгээд хэдэн найз уруугаа би нууранд живлээ гэж яриад найзууд нь цагдаа дуудаад... - Хүүе тэр чинь эхнэргүй байсым уу, яанаа дурланаа... чих дэлдийлээ бүр том том - Аан харин тийн А нэртэй залуугийн найз хүүхэнд нь мань хүн дурлаад тэр 2 нь бас бүтэл муутай байсан гэнэ. Тэгээд хүүхэн нь мань хүн рүү бас ханд хаяаад тэр 2 уулзахаар болжээ. - Өө за за бүр айн - Тэгсэн нөгөө уулзах өдөр нь нөгөө А залуу найз хүүхнээ гаргаагүй гэнээ. Тэгсэн нөгөө хүүхэн мань хүн рүү залгаад өнөөдөр уулзаж чадахгүй нь гэж утасдаж хэлсэн чинь мань хүн нуур уруу живнэ гэж усан онгоцоо унаж давхиад цагдаа нар ирээд энд тэнд эмнэлэг, цагдаагийн машины дохио хангинаад, гэрэл анивчаад ёстой аймаар - Бурхан минь ямар эвгүйм бэ. Тийм үү хөөрхий - Бүр ингээд дуусаагүй яасан гээч... - Аан бүр яасан - Маргааш өдөр нь нөгөө хүүхэн чинь баахан эм уугаад ухаан алдаад эмнэлгийн тэрэг ирээд ёстой хачин хачин - Өө за за ёстой аймаар юм болж гэсэн чинь - Хүсхийм биш бурхан минь тэр их гэрэл, дуутай машины дунд бид нар чинь 3 хонолоо гэнээ. Дотроо нөгөө хойд талын хөршөө жаахан бодлоо гайгүй шиг хүн байсан. Дээр нэг уулзаж байхад утас нь дуугараад тэгсэн баахан Францаар ярьж байснаа дуусгаад манай охин байна Монтриалд амьдардийн гэж хэлж байсныг нь санаад хөөрхий дөө гэж нэг бодсоноо... Уулзалдахын бол эвтэйхэн шиг аргадаад "Амьдрал таны бодсоноос илүү сайхан шүү "гэж хэлхиймсан гэж бодлоо. Би л дутав гэнэ гэж дараа нь бас бодлоо...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment