Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 22 July 2009

Бууз хийж идэх гэж наян юм боллоо

Ирснээсээ хойш л бууз хийж иднэ гэж яриал байсийн. За тэгээд лунжин эрээд явж өгсөн дөө. Өө тэгээд нэлээд том, том сүлжээ дэлгүүрээр ороод хайгаад байдаг хайгаад байдаг байдаггүй. Нэг жижиг юм л олдсийн тэр нь будаа агшаагчь за 5 бууз тавиад л дүүрхээр тийм жижиг тэгээд одоо хэдэн удаа жигнэхийн бүү мэд. Тэгээд тэрийг аваа ч үгүй. Монтриал хот ороод бас баахан эрж, хайж сураад ч олддоггүй эрдэнэ биш үү. Тэгсэн манай хүн Хятад хороолол орвол олдхийн байна гэж байна шүү. Би бол таг мартчихсан л явжий ш дээ. За тэгээд Хятад хороолол орсон чинь ёстой өнгө, өнгө доз дозоороо байна даа. Нэгийг авсан балиар үнэтэйм билээ. Одоо яахав дээ. За тэгээд хүнсний дэлгүүр ороод гурил аваад бас жаахан мах аваад ястай энэ тэр бүр олдохгүй ч юм билээ Нөгөөх чинь бас буузаа гаргах чимхүүр авчихжээ үнэн аймаар. За тэгээд өнөөдөр 2-30 цагаас эхлээд л махаа татаад л хийлээ дээ. Гурилаа зуураад л тавих гэсэн чинь гампан байдаггүй дээ. Ганж бүр ч байхгүй. Одоо яахав дээ талх хэрчдэг жижигхэн юм ашиглалаа. За тэгээд ганж асуулаа ямар айлаас асуултай биш дээ. Тэгээд нэг орлуулчихмаар юм олсоон бүдүүн юмаа бүдүүн гарт багтахгүй. За гурилаа элдсэн чинь гурил эгч ёстой сунахгүй гэжийган биш үү. Хүүх хамаг тамир тэнхээ бармой ш дээ. Ёстой сунаа бий дээ буцаад бүр агшаад байгаан биш үү үнэн амжихгүй. Тэр чигт нь жаахан элдсэн болоод хэдэн талаас нь татаад боочихсон. Саран, навчин, цэцгэн , дугуй бас маягтай бооноо. Хаширлаад 19 минут жигнээд гаргасан чинь гайгүй ч амттай байна. За тэр гурил үнээр зузаан байсан шүү. Цуйван энэ тэр бол хийж идэлтгүй дээ. Гурилаа элдэх гэсээр өдөр дуусна биш үү айн. Дараа дэлгүүр орохдоо сунадаг гурил гээд хайхаас. 6,7-р ангид байхад нэг сунадаггүй гурил гээд юм элдэх гэж бөөн юм болдог байжий лээ. Нэг үзүүр дээр нь өвдгөлж байгаал элдэнэ ш дээ. Цоорох бол юу ч биш хэ хэ хэ. Бас хажуугаар нь төмсөн салат хийж идээд аймаар гоё байлаа өнөөдөр. Муу хүн идсэнээ гэж нээрээ.

2 comments:

  1. Hey Tsok Tsok, Sewrei-d jignuuriig lunjin gedeg yum uu? Aan. Za ter ch yahav, muu hun idsen ee gedeg chini huuchinii ug bna aa. Ideh yum olddoggui yumnuud ataarhsandaa tegj yaridag bsan bhoo. Idej bnaa gedeg chini buyan chini bainaa l gesen ug tee?

    ReplyDelete
  2. ха ха ха Цэнгэл минь үнээр үнэг үг хэлжээ. Чи шүү.

    ReplyDelete