Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 21 July 2009

Сонин баримтат кино үзлээ

За хүмүүс минь их хачин баримтат кино үзлээ. Америкт болсон явдал гэнээ. Зарим хүмүүс магадгүй сонссон байх. Яаж байна гээч зүв зүгээр байж байсан эмэгтэй хүн төрөөд...Одоогоор 3 эмэгтэй хүн төрөөд байгаа гэнээ. За ингэж байна кино эхлээл нэг хүүхэн нь учиргүй Жимд яваал өглөө болгон гүйгээл тэгсэн мөртлөө гэдэс нь томордоггүй. Мань хүн бүр өөрийгөө жирэмсэн гэдгийг ч мэдээгүй. Тэгсэн гэнэт л аймаар өвдөөд тэгсэн нөгөө хүүхэн өнөөдөр нэг хот дог идсэн тэрнээс боллоо гээд нөхөртөө хэлжийн. Нөхөр нь эмнэлэгт авчирсан чинь эмч хоолны хордлого байнааа л гэж байна. Буцаал гэртээ ирээд шөнө унтаж байсан чинь нөгөө хүүхэн гэнэт хашгирч босч ирээд нөхрөө дуудаад эмнэлэг явья нэг юм болоод байна гэнээ. Тэр хоёр эмнэлэгт ирээл эмч дахиж шалгаад ЭХО-д харсанаа та жирэмсэн байна. Одоо хүүхэд гаргалаа гэсэн чинь нөгөө хүүхэн үгүй тийм байх ёсгүй гэнээ. Тэгсэнээ нөхөр рүүгээ харахад нь би шууд за энэ хүн нөхрөө араар нь тавьжээ гээд аймаар хардсан кккккк. Тэгээд нөгөө хүүхнийг төрөхийн орон дээр гаргаад 5 минут болоол хүүхэд нь гарчихсан. Шууд хүүхдий нь авч яваал 15 минутын дараа таны хүүхэд 100 хувь эрүүл байнааа гэнээ. Аягүй туранхай хүүхэн байсан хаана нь тэр амьтан амьдарч байсийн бүү мэд. Дараагийн тохиолдол нь дөнгөж насанд хүрч байгаа охин байсан. Найз залуутай тэгсэн мөртлөө жирэмснээс хамгаалах тариа байнга хийлгэдийн байна л даа. Мань хүн Лондонд сурдаг тэгээд аавынхаа хуриманд (аав нь өөр хүнтэй гэрлэж байгаа) Америкт ирээд хуримын шөнө өвдөөд тэгсэнээ л бас л нээх тоохгүй ингэж тэгсхээл байсан чинь гэнэт болхоо болиод гэрийнхэн нь эмнэлэгт хүргэж ирээд ЭХО-д эмч хараал та жирэмсэн байна хүүхэд чинь одоо гарлаа гэдийн. Аав охин хоёр гүн цочролд ороод тэгээд хүүхдээ гаргаад эмч хүүхдий нь тэврүүлэх гэсэн чинь нэг ярвайгаад тэгээд дараа нь тэвэрсэнээ хайр энэ тэр нь ундраад өөрийгаа сонин байдалтай төрсөнөө хүлээж авлаа. Мэдкүү нүдээрээ харж, чихээрээ сонссон хэрнээ баахан гайхлаа. Сонин сонин юм болхиймааа...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment