Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 1 July 2009

Авга Канадад зорчсон нь

За найзуудаа сайн уу? Би сайн. За би чинь 06 сарын 28-ны орой гэрээсээ гараад Канад улсыг зорьлоо. Хятад, Солонгосын онгоц 2, хоёр хоног хойшлоод нисэх дээр 4 онгоц зэрэг буугаад бас хүмүүс нь бүртгүүлэх гэж ээ бурхан минь 80 юм болсон. Арай гэж бүртгүүлчээд гарч ээждээ үнсүүлэх гэсэн чинь гаргахгүй гэдийн биш үү. Тэгсэн манай гэрийнхэн за эндээс үнсчихье гээд хамгаалалтын туузан дээгүүр нь л хацар нүүрээ нийлүүллээ. Тэгсхээд доошоо хараад л за баяртай гээд л эргэсэн. Явах танхимд орчоод нэлээд хүлээсэн. Нэг зайрмаг авч идээл тэгээд явах болоод онгоцондоо суугаал хөөрсөн чинь элэг зүрх минь догдолж, ээжийн чанасан цай амтагдаж, эрүү ам хоёр мурийгаад, аньсага бүрэлзээд...................... мэлмэрсээн мэлмэрсээн Бээжин хүрэх замын тал хүртэл. Бээжинд буугаад нөгөө саатсан онгоцны хүүхнүүдийг хүлээлгээд байхаар нь баахан загнаад тэгсэн нэг буудалд цаашаа дамжин нислэгтэй хүмүүсийг хүргэж өгсөн. Тэнд нь орж унтаал маргааш үдэд нь нэг хоол өгөхөөр нь идчээл тэгээл онгоцны буудал уруу ирээл бүртгүүлэх гэсэн чинь нэг муу Жунгаа харин визийг чинь үзнэ, шалгана гэнээ үзээ хө үз гэсэн чинь үзээл байна үзээл байна удаан үзэж байнаа аргагүй ш д ээ удаж байж ойлгоно л доо. Тэгсэн чинь би Бээжин дэх Канадын элчин сайдын яамнаас лавлаж баталгаажуулна гэнэ тэгэхээр нь тэг тэг гэсэн чинь утсаар яриал байна юугаа ч ярьдийн бүү мэд тэгсэнээ энэ шинээр авсан паспорт юмуу хуучиныг чинь үзнэ гэнээ тэгэхээр нь чи хэн юм би энэ визийг чинь Элчин сайдын яамнаас авсийн ярилцлаганд орж байж авсан гэсэн чинь ярилцлаганд яг орсийм уу гэнээ. Би одоо Канадын виза хуулбарлаж хийгээд сууж байхын гэнээ. Бүүр уур хүргээд энэ нэг Монгол гарах гэж байна гэж бодоод байгаа муу бүү мэд. Манай хүн тайван бай шалгуул гээд тохой нударч байна. Тэгсэн элчингийн ажилтан тантай ярья гэнээ гэдийн тэгэхээр нь аваал ярьсан чинь та хэзээ ярилцлаганд оров энэ тэр гээл баахан юм асуугаал би шууд бүгдий нь яг таг хариулсан чинь та наад хүндээ визээ үзүүл гэнээ тэгэхээр нь би харин үзүүлсэн гэсэн чинь за нөгөө хүнтэй чинь ярья гээд тэгсэн нөгөө муу Жунгаа за за виза чинь асуудалгүй гээд тэгээд нэг юм онгоцонд суух тасалбараа авсан. 2 хагас цагийн дараа онгоцондоо суух болоод орох гэсэн чинь бас нэг гурван Жунгаа паспорт нүүрний дүрс 2 шалгаад тэгсэнээ Монгү Монгү гээд хоорондоо яриад Монгол явжийн л гээд гайхаад байх шиг байна лээ. Бүр цохиод унагачихмаар............................ ХЯТАДУУД НАДТАЙ ХАМТ КАНАД УРУУ НҮҮСЭН 329 зорчигчын суудалтай Канадын Бойенг 777 онгоцны 128 нь Канад 1 нь Монгол бусад нь Жунгаа байсан бүр гайхаад миний өмнө хойно хажууд бүр 60, 61, 62, 63-70, 71, 72-80 настай өвгөн хөгшин...................... Орой 06-45-д Бээжингээс хөөрөөл 20 минут болсон чинь Ladies & Gentlemen, Is there any doctor on board, please help гээд зарладийн аягүй цочирдоод эргэн тойрон харсан чинь нэг настай Жунгаа хөгшин хөөрхий онгоц хөөрхөд даралт нь хөөрөөд онгоцныхон сандраад хүчилтөрөгч элдэв янзын юм барьж гүйгээд 3-4 эмч босч ирсэн түүний 2 нь Жунгаа байсан тайвшруулаал эм, ус өгөөл байсан тэгсхийж байгаад гайгүй болсон чинь тэр хүнийг урагш нь томчуудын эгнээнд суулгасан тэгсхээд гайгүй болсоон. Торонто хүртэл 12 цаг харин ч нэг хөлөө өргөж, нугалж, жийж, дарж, далайж, тэнийлгэж ёоох бүр бүх барилаар байршуулаад ирсэн дээ. Нисэхээс өмнө 5-6 цаг зогсмоор юм билээ шүү. Өө онгоцонд эхлээл хоол өгсөн дараа нь бэлэн гоймон, жимс, тараг дахиад хоол, өндөг (муу хүн идсэнээ гэж...) идээд тэгээд буусан даа. Буугаал Канадын хилээр орсон чинь за та хажуу талын цагаачлалын танхимд ороорой гэсэн тэгээд орсон чинь нөгөө Жунгаанууд чинь бүгд зогсож байдийн бүр бид 2-ын хажууд сууж ирсэн хүүхэн хүртэл би нэг гайхаад тэр хүүхэн нэг над уруу харж инээмсэглээд тэгээд оочероо хүлээгээд нэг ажилтан дээр нь ирсэн чинь Авга та хүүхэдтэй юу, нөхөртэй юу гээд асуужийнаа тачигнатал хариулчаал тэгсэн чинь дахиад нэг шинэ хуудсан дээр гарын үсэг зуруулж аваад л за үүднээс мэдээллийн дэвтэр ном аваарай гэсэн. Тэгсэн нэг Канад эгч баахан цагаачлалын ном, дэвтэр, бал бүр цүнх хүртэл өгөөд за таны шинэ амьдралд аз жаргал хүсье гээд инээж үдсэн. Өө тэр онгоцны буудлын Бамбай нар нь дандаа харууд байсан. Бүр нөгөө Арабууд ч зөндөө байсан. Дахиад Торонтогийн буудал дээр 2 хагас цаг хүлээгээд Монтриал хотод ирж хоноод тэгээд өглөө Уван Норанда-д буусан. Канад бол дан ус, мод тэгээл болоо. Тал, толгод даваа, хуурай түйрэн шороо энэ тэр байхгүй ээ. Дан мод... царс, гацуур хоёрыг нь л таньжийн бусад нь бүү мэдээ нэрий нь мэдэхгүй зарим мод нь аймаар өндөр иштэй дээрээ навчтай. Аягүй царайлаг. Цаг уур нь яг манайхтай адил. Бүгд хаустай машин нь янз янз жижиг машин бас пик ап их байдийн байна. Эмоушн хамтлагийн ингэн тэмээний дууны клипэн дээр гардаг том ачааны машин их байна бас. За энэ тэмдэглэлээ ингэсхээд өндөрлөе.

6 comments:

  1. Үсгийнхээ фонтыг өөрчилөхгүй бол уншихад их хэцүү байдаг юмаа. Байсхээ л дөрвөлжин юм гараад. Цаашдаа энэ тал дээр жоохон анхаарч бичээч гэж хүсэх байна. Блогспотын блог дээр зарим нь зүгээр л гаргаад бичээд байдийн билээ.Таймэс Нью Роман юм болуу.

    ReplyDelete
  2. Энэ ёстой гого бичлэг болсон байна шүү. Авга чинь цул авъас байсан байна шдээ. Аргагүй л хэлний хүн шүү. Адал явдалтай явжээ. Манайхан энүүгээр ажлаа хийцгээгээ л гүйжийна, чиний бидэнд илгээсэн захиаг болон блогийн чинь энэ бичлэг, бас бус 2-3 бичлэгийг хэвлээд хоолны өрөөнд тавьсан, хүмүүс уншаа байх, өчигдөр манай охид сагсны тэмцээнд зоноосоо гарсан. Охидын 7 баг орсноос CIS 4 баг гаргасны 2-той нь манайхан нэг зонд таарч нэгийг нь хусч, нөгөөд нь хусуулвай. Яг л волейболын тэмцээн шиг юм болжийно доо. Заза коммент биш, захиа болчлоо8 kkk. Хамт олон нь халуун мэнд хүргэж байна шүү.

    ReplyDelete
  3. За баярлалаа. Дандаа гоё мэдээ дамжуулж байгаад найз нь талархаж байна шүү. Харин тийм ээ сагс тэгж тоглох ч гоё шүү. ОТ-ийн мэйл бүгд өөр өөрсдийн тэмцээний тухай өрнөөтэй гоё мэйлеед ирж байна. За сайхан амраарай. Сайхан наадаарай.

    ReplyDelete
  4. Tsogtsog-oo ynen tasarxai bnaaa. Uba ni ter buudliin BAMBAI gedgiig unshaad yxtlee ineelee. Christopher Columbus Americ tivd zyyn talaas ni ochij neesen bol chi baruun talaas ni ochood zyyn tal ruu ni yavj bgaa yum bnaa. Xamgiin gol ni bichlegendee zurag oruulax talaar bodoltsoj yzeerei.

    ReplyDelete
  5. Уба баярлалаа. Яг зураг оруулая гээд бодоод байсащийн. Оруулнаа. Одоо дандаа оруулж байх болно. Баярлалаа

    ReplyDelete
  6. Manai Degi, Gambino 2 surhii shuu ! Zegsen zegsen surhii yum yariad l bdgiin. Bi dotroo baahan uneldiin, gadnaa gargadagguiin.

    ReplyDelete