Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Wednesday, 1 July 2009
Миний шинэ үнэртэй ус
Энд ёстой шинэ үнэртэй усыг аймаар түрхжийн. Үнэр нь ч гайгүй л ен гэхдээ нэг л эгүүн байна. Бүр хөл гар хүзүү эрүү бүх газраа шүү.
Одоо түрхэхгүй гээд яахав улайгаад явалтай биш.
Миний шинэ үнэртэй ус ШУМУУЛЫГ ҮЛ ОЙРТУУЛАГЧ ШИНГЭН ха ха ха. Цус багатай намайг машинаас буусан чинь л бугуйн дээр хазсан аймаар загатнаж байна аая яа яа одоо бас хөл загатнаал байна.
Аймаар том том шумуул ёоооооооох бүр гэрийн хаалга онгойлгонгуут л ороод ирсэн байхын би ёстой шууд шууд хараад алаал алааал явжийн.
За гадаа шилбээ гаргаа л явбал тэгээл будаа. Түрүүн бүр загасанад явахдаа ил гарсан жаахайн хүзүү, бугуйн хэсгээрээ аймаар цацсий ш дэээ.
Завин дээр гараал суусан чинь энэ районы бүх шумуул өмд, хамд бүх газар дээр суугаад юун загас барих шумуултай зодолдоол ирлээ.
Үнэнгээсээ үнэртэй усны хэрэг ч алга доо. Шумуулын хор үнэртүүлээл явжийхаас балай ен.
Бүр андахгүй ээ гэрээс гараал гараж орох хооронд хазчихийн.
Ямар ч байсан уужим сайхан ташаа, хөлөө гаргаад ойрдоо явж чадахгүй л юм байна. Шумуул хаздаггүй арга байвал хэлээрэй хүмүүсэээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Шумуулаас хэрхэн хамгаалахыг сайн мэдэхгүй юмаа, ер нь ажаад байхад газар газрын шумуулууд өөрсдийнхөө хүнийг хатгадаггүй юм шиг санагдсан. Энэ зун нэг сайн хатгуулаал авчуул дараа зун хатгахгүй ээ ккк. Танай хүнийг хатгаж байна уу?
ReplyDeleteТийм үү. Манай хүнийг хатгахгүй байна. За ашгүй дээ. Нээх өвдөхгүй мөртлөө хэцүү еэн. Гарахаас ч айгаад хэ хэ хэ.
ReplyDeleteШүлсээ түрхэхээр хурдан эдгэдэг ш дээ.
ReplyDeleteoo chi ch gesen ochinguutaa Fascist bolson baina shdee. Shumuul alaad l...
ReplyDeleteХэ хэ хэ тэгэхгүй бол аймаар хазад байнааа. Гэрт орж ирэхгүйг нь гайгүй. Орж ирсэнийг нь нам алжийгаа...
ReplyDelete