Эрхлүүллээ гэхдээ хорвоо ээжийг минь яаж гүйцхэв дээ хө гээд Баясгалангийн дуулдаг дууг манай ажлынхан ОТ-д караокэ байхад дуулах гэж байсан чинь уурхайчин Батаа хадам ээжид зориулсан дуу гэж хэлээд инээд муутай намайг нэлээд хэдэн хором инээлгээд авч билээ.
Ингэж эхэлсэний учир нь эндэхийн хүмүүс за Канад ямар байна таалагдаж байна уу Монгол гоё байна уу Канад гоё байна уу гэж асуугаад заримд нь жаахан бухимдлаа. Хүнд өсөж төрсөн нутгаас илүү сайхан орон гэж хаана байх билээ дээ.
Нэг хүүхэн бүр танай нутагт зурагт, двд тоглуулагч байдаг уу гэж асуусан кккккккккк бүх юм байгаа хө. Ганцхан энэ их мод ус чинь л ховор гэж хэлсэн.
Найман жилд сумын сургуульд сурч байхдаа гэрээ мөн их санадаг байж билээ. Уйлаад л ядаж байхад манай тасгийн цонх яг манай бригадын зүг рүү харчихсан байдаг. Бригадынхаа уулыг хараад л аав, ээж, ах ирж байна уу гээл байнга саравчлаастай.
Дараа нь 9, 10 дугаар ангид орох болоод ДЗ дээр нагац эгчийндээ суусан 2 жил. Бас сумаа санаад л сумын хүүхдүүд хараад баярлаад л айн.
Тэгээд 2 жилийн дараа оюутан болоод УБ хотод ирсэн. Хүн машин 2-ын их гэж яанаа. Гэрээ бас аймаар санана амралт болно уу үгүй юу л хөдөө 700 км зам туулаад л явж өгнө. Аймгийн төвийн хүүхдүүд хараад сэтгэл уужирдаг байлаа.
Гэтэл одоо яав бүр Монголоос гараад явчихсан УБ-аа санажий ш дээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
Geree sanax xetsyy. ergej ireed eejteigee uulzax saixan. Bi byr 17 nastaidaa ger8oron nutag usnaasaa xoldoj erdmiin mor xooj bailaa. Ter yed e-Mail, gar utas ene ter bxgyi yaj amidardag baisan yum bol doo. Odoo ch yum saixan bolj dee.
ReplyDeleteTeseed bai daa minii dyy
Udahgui shaft2,3,4 uhaad ireheer shuud tanai house n dooroos bid nar uhaad garaad ochnoo. zugeeree hoo, busgui hun, tsagaan zeer, tsergiin humuusiig nutaggui l gej yaridiin...
ReplyDeleteSewrei, UB chini end bdgaaraal bj bna daa hoo.
Зиа хүмүүс үнэн их дэмжлэг өгчээ. Та нартаа баярлалаа. Хэлээд юухэв. Гэхдээ өдрөөс өдөрт сайжирч байнаааааааа. Баярлалаа.
ReplyDeleteZugeer ee minii duu, ania ni udahgui ochno. Eh oron, eej, akh duus, bid,ted tsom chinii setgeld, zurkhend, hairand, hajuud chini bga. Hairtai shuu...
ReplyDelete