Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 7 July 2009

Баранд очлоо

За бар орсон шүү хэ хэ хэ. Энэ тосгоны зөндөө хүмүүс байсан. Танилцаал танилцаал.... Юу уухав л гэжийн өө зөндөө л юм байсан. Бүгдээрээ л нэг адилхан пиво ууцгааж байсан. Даруухан би чинь оранж жүүс гэж авсан ккккккккккккккк. Дараа нь хар пиво асуусан чинь байхгүй гэнэ. Манайд Хархорум гээд хар пиво байдаг гэсэн чинь тийм үү л гээд гайхаад байна лээ. Хар өнгөтэй байдаг гэсэн чинь гайхаад байсан барны үйлчлэгч нь харин зүгээр хар гээд бичцэн пиво гаргаж ирсэнээ энэ хар пиво гэж авсан ккккккккккккккккк Харин гайхалтай нь зөндөө олон эмээ нар баранд байсан. Тамхи баагиулаал. Өвөө нар ч дүүрэн. Барны үйлчлэгч нь харин зэрэгцээл уугаад байх нь тэр дээ. Тооцоо мооцоогоо зөв хийжийгаам үү бүү мэд. Харин ч нэг үйлчлүүлэгчтэйгээ уралдаад ч байх шиг. Бүр аав охин 2 хүртэл цуг л ууж байсан. Нэг нь пиво авахаар бүгдэндээ авч өгдийн байна лээ. Надад бүр оранж жүүс оочерлочихсон байсан хэ хэ хэ. Би баахан тэмээний тухай ярьж өгдийн өнгөтөөр. Бас ямааны тухай ярьж өгнө. Манай ОТ-д хамгийн анх АА-ны шагналаар өгсөн ардаа ОТ логотой куртикээ өмсөөд очсон чинь алдчих шахсан. Тэмээний логотой болхоор тэр үү. Зарах уу л гээд байсан. Нэг туранхай эгч бүр байн байн ирж үзээд хүний юм өмсчихсөн юм шиг санаа зовоосон. Дашрамд хэлэхэд тэр куртикээ зарах хүн байвал надтай холбоо бариарай ккккккккккккк. 300 Канад доллараар авий гэжийсан шүү. Шууд наймаа хийжий ш дээ. Уучлаарай.

4 comments:

  1. hahaha, baaxan temeenii zurag tsagaan xujaa T-shirt deer zurj baigaad yavuulnaa. minii dyy 50 CAN $ gexed uraldaad l avax yum bishyy tee

    ReplyDelete
  2. Eo Eo chamd comment uldeekh gej buun ym bolloo. ZA za ymar ch b,san baarand ni orj uzej deee hu. Bid naraar onts sonin ym algaa. Neeree naadmaar agas buten saind amrakhaar bolson 2 udur goe b,gaa biz dee. IA barag batlagdakh tushind yrigdaj b,gaa gekhdee jaakhan saad b,gaa hu. Bid nar bugdeeree chamaig delkhiigees tom sanaj b,gaa shuu nzaa Take care!

    ReplyDelete
  3. Cheers for Tsogie, Yarshig... uul ni drink diet barij bsiim. Marc&Tsogie 2 n tuluu 2 Sengur uuhaas daa... yadargaataiin k k k k k k

    ReplyDelete
  4. Сайн уу,

    Хөөрхөн штэ. Гэхдээ Mонголыг минь яаж гүйцхэв дээ бар байх шигээ тээ.

    Нээрээ өнөөдөр наадам шүү сайхан баярлаарай.

    ReplyDelete