ЭЭЖДЭЭ ОЧЬЁ
Зав гаргаад ээждээ очиж байя даа хүмүүсээ
Заяа буянаа хайрласан ээжийн минь магнай тэнийнэ дээ
Хүрээд ирээч хүү минь гэж айлгаж, тунирхаж дуудахгүй ээ
Хүслийн ганцхан оргил нь хүүгээ үнэрлэх юм шүү дээ
Дахилт: Харцаараа бодлоороо зүрх сэтгэлээрээ
Хамгаас илүү ээж минь хүүгээ хүлээж суугаа
Амьдын жаргал гэдэг хүү нь ирэх л юм шүү дээ
Алагхан хорвоод ээжийгээ очиж л баярлуул хүмүүсээ
Ээж минь намайгаа хүлээж суугаа
Ээждээ ирнээ гээд харуулдан суугаа
Сураг сургийн алсаас чимээ чагнан суугаа
Суусан ч боссон ч хүүгээрээ дутаж дутаж л суугаа
Цаг товчлоод ээждээ хурдан очьё доо хүмүүсээ
Цагаан сүүгээр амлуулсан ээжийн минь сэтгэл амрана даа
Хоноод яваач хүү минь гэж холуур тойруулж аргадна даа
Хорвоод ганцхан жаргал нь хүүгээ харах л юм шүү дээ
Дахилт: Харцаараа бодлоороо зүрх сэтгэлээрээ
Хамгаас илүү ээж минь хүүгээ хүлээж суугаа
Амьдын жаргал гэдэг хүү нь ирэх л юм шүү дээ
Алагхан хорвоод ээжийгээ очиж л баярлуул хүмүүсээ
Ээж минь намайгаа хүлээж суугаа
Ээждээ ирнээ гээд харуулдан суугаа
Сураг сургийн алсаас чимээ чагнан суугаа
Суусан ч боссон ч хүүгээрээ дутаж дутаж л суугаа
Ая, Үг Б.Тамир
Цагаан нулимс
Зүүд нойрондоо таньтайгаа уулзах юм
Зүрх сэтгэлдээ таныгаа л санах юм
Энхрий ээждээ эргээд очоод
Ээжийнхээ сэтгэлийг дэвтээж өгөх юмсан
Хүү нь таныгаа санах болгондоо
Хүүгийнх нь сэтгэл нялхраад байна даа
Хүсээгүй хагацлыг элээж л сууна даа
Хүү нь таньдаа хүрээд очино доо
Дахилт: Хүү нь таньдаа хүрээд очихоор
Хөөрхий ээж минь өршөөж хайрлаарай
Хүний нутагт хөлбөрч явна даа
Хүү нь таныгаа өрөвдөөд байх юм
Хүний орчлонд хүүгээ л гэдэг
Хөөрхий ээждээ хүрээд очино доо
Нарт хорвоод намайгаа гэдэг
Наддаа сайхан миний ээжий
Наслах тусмаа уяран зөөлөрдөг
Намбалаг сайхан миний л ээжий
Дахилт: Хүү нь таньдаа хүрээд очихоор
Хөөрхий ээж минь өршөөж хайрлаарай
Бумны хорвоод хүүгээ л гэдэг
Буурал ээжийгээ тэнгэр шиг дээдэлье
Manai xampaan geree sanadag araandaa zalgagdaad baigaa yum bna. Tegsxiij bgaad ooriigoo baaxan zavgyi bailgaxgyi bol gyideg mori shig yum bolov oo???
ReplyDeleteBi yaxav dee shar xor tailagdaad zaanii syydert arslantai xuvaaj uusan yum bienees garaad odoo l saixan bolj bna.
Ene 2 duugaa bwal tawiach hu blogtoo
ReplyDeleteYasan ch goy ugteim.
Sonssogui duunuud bna.