Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Tuesday, 7 July 2009
Загасанд явлаа гэж...
За ирснээсээ хойш 3 ч удаа загасчиллаа хэ хэ хэ. Эхний удаа нь бол ангайтал харсаар таарлаа. Загасчилдаг эрэг дээр очсон чинь усан онгоцны чиргүүлтэй зөндөө машин байсан. Бүгд загасандаа явсан байлаа.
Бид бас бас усан завиа усанд тавиад би онгоцондоо суугаад явсан. Суудал энэ тэр ч янзын. Бас FM барина.
Эхний өдөр юу ч бариагүй дараагийн өдөр нэгийг барьсан чинь дэндүү жижиг гэсэн. Өчигдөр харин нэгийг барьсан. Нэр нь Пикол гэжийн.
Өө даараг би чинь хөвөнтэй өмдтэй ноосон цамцтай л явна. Тэгэхгүй бол гэнэт бороо орно. Бас уснаас айдаг болхоор байнга аврах хантааз өмсөнө.
Эндхийн өвөө эмээ нар бол онгоцонд сууж явахгүй эрэг дээр л уургаа усанд тавьчихаал суужийх жишээтэй хэ хэ хэ.
Нэг загас барьсан чинь хорхой хүрээд байсан шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
yamaachin oxin zagaschin bolj ee. usiig ni uuval yug ni dag ch gedeg bilee ...
ReplyDeleteyag ingeed zurag xorog oruulaad baix yum bol bolj baina shdee.