Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 5 July 2009

Хүмүүс надад бэлэг өглөө

Хүмүүс надад бэлэг өглөө. Өчигдөр хэ хэ хэ. Эхний хүн нь ч нэг л их ловштой хүн байсан. Гаражинд нь очсон юм. Ямар ч олон хүүхэдтэй айл вэ гэж боджийсан чинь манайхаар бол комиссын наймаачин юм уу хаашай еэн. Би тэгж л ойлгосон хэ хэ хэ. Тэгсэн нөгөө дүүрэн ловштой гараждаа бид 2-ыг Морил Морил гээд тэгсэн чинь нэг дэвүүр шиг юм над уруу сарвайжийн. Тэгсэнээ Канадын бэлэг гэнээ тэгсэн Япон кимонтой хүүхэлдэй байхаар нь би Жапан Жапан гэсэн чинь аан тийн чамд өгч байгаан гэнээ тэгэхээр нь За баярлалаа л гэлэээ. Нөгөө дэвүүр нь хуучин юмаа. Таг хуучин гэхдээ голоогүй ээ гэртээ авчираад тавьчихсан. Дараагийнх нь аан тийн хайрт маань танилындаа очино гээд тэгэхээр нь юу авч очих вэ бэлэг сэлт гэсэн чинь юу ч хэрэггүй эндхийхэн бэлэг сэлт гэдэггүй санаа бүү зов хоосон оч л гэж байна. Анх айлд очижийж эвгүйм даа гээд тэгсэнээ одоо яахав дээ усыг нь уувал ёсыг нь дага гээд хоосон л явлаа. Ороод суужийсан чинь эхнэр нь Англиар яриад л өрөө саваа үзүүлээл намайг ч бас байцаагаал байна. Аанхан ийнхон гэж хариулчаал суужийсан чинь нэг нэхмэл зүйлүүд бариад ирдийн. За үзүүлэх гэж байгаан байна гэсэн чинь чамд өгчийгаан гэжийн тэгсэн нэхсэн улавч, бас юу гэлээ аяга тавга угааж болно бас тавиур хийж болно гээд тийм хос 2 нэхмэл өгсөн. Гарах дөхөж байсан чинь найз нь надад энэ Франц хэлний сурах бичиг Франц хэл хурдан сураарай гээд өгдийн. Дэмий л ичээд баярлалаа гэлээ. Гэрээс нь гараад хайртдаа Яасан худалч еэн бөөн бэлэг өгчий ш дээ. Санаа зовмоор еэн гэсэн чинь би харин гайхчлаа анх удаа л ингэж бэлэг өгөхий нь харлаа гэж үү. Анх удаа зураг оруулж байгаа болохоор үнэн урлаг алгаа. Гэхдээ яахав дараагаар нь сайжруулнааа.

3 comments:

  1. za sain yavaj baigaad n bayartai bna end chamaig uguilsen hun zunduu bna shuu amjilt!!!

    ReplyDelete
  2. За баярлалаа. Би сайн сайн. Өдөр бүр загасанд явжийн. Хэ хэ хэ би бас та нарыгаа санаж байна шүү. За удахгүзй зурагтай том захиа бичих болно.

    ReplyDelete
  3. Yagaad Kanad b,j japan dewuur ugdug b,naa tee. Humuusiink ni setgeliig bodood awaad baij dee

    ReplyDelete