Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 24 January 2014

Багш нар

Эрүүл ахуйн хичээл заадаг Хятад багш болбоос баргил хоолойтой, ярьна гэж даам.

Энэ семестэрт 2 Ази багш хичээл орж байгаа. Нэг нь гоё ярьдаг Хятад багш, нөгөө нь инээмтгий Солонгос багш.

Хоёулангаас нь Ази сургалтын хэв маяг үнэртдэг юм. Гоё ч юм шиг. Уг нь манай сургуульд нэг Монгол профессор байгаа гэнэ шүү. Би даанч тэр багшийн заадаг хичээлийг үзэхгүй нь ээ.

Солонгос багш болбоос эмэгтэй, настай хүн байдаг юм. Манай сургуульд багшлаад 5 жил болж байгаа гэсэн. Инээд муутай, нэг юм ярьчаал инээгээл байна. Дээд курсийнхэн их ам сайтай юм байна лээ.

Дараагаар нь гоё ярьдаг Хятад залуу. Уг нь 20-той юм шиг л харагдана. Гэтэл салбартаа 12 жил ажилласан, бөөн л эрдэм номын зэрэгтэй хүн.

Анх орж ирээл за та нарыг би ёстой чангалаад өгнөө, та нар бодвол намайг дээд курсийнхэнээсээ асуусан л биз. Чанга гэж байгаа биз дээ, би чанга шүү гэж мэгээл…

Гол нь би энд бас нэг өөр багшийн тухай дурдах гэсэн юм. Канад эмэгтэй. Манайд 2 хичээл орж байгаа. Дүлий хүн.

Манай ангийхан бүр гайхаал дүлий хүн яаж хичээл орхын болоо гээл байв. Хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө энэ багш маань баахан даалгавар энэ тэр явуулчихсан.

Аймаар чанга багшын гарт орлоо доо л гэж бодож байгаа юм чинь…Ямар сайндаа би даалгаварыг нь хийчээд нөгөө хий гэсэн газар нь хийчээл эргээд ангидаа ирсэн чинь: Хүүхэн гуай дахиж даалгавараа хавтсан дотор хийх юм бол хүлээж авахгүй шүү гээл цахим захидал явуулчихсан байгаа юм чинь…Ангийнхандаа хэлсэн чинь ангайцгаав…

Хичээл орох өдөр боллоо. Би ч эрт ирээл сууж байв. Сайхан том биетэй өндөр хүүхэн ороол ирж байна.

Хичээл эхлэх боллоо. Жаахан сулхан ярих юм билээ. Өөрийгөө яаж ярьж байгааг сонсохгүй хүн чинь аргагүй биз дээ.

Харин манай ангийхан их хүндэтгэлтэй хандаж байгаа. Завсарлаал багш тэнд гэрэл асааж унтраангуут чишшшшшш гээл бие биедээ хэлээл хурдан чимээгүй болцгоож байна.

Багшийн тэр мэдлэг чадварын хувьд бол яриад хэрэггэй. Бүх л юм нь байна. Салбартаа улсынхаа хамгийн том төслийг авдаг хүн гэсэн. Гэр бүлтэй охинтой хүн гэнэ лээ.

Миний өмнө нэг эмэгтэй суугаал байсан чинь дохионы орчуулагч гэнээ. Ам нь ч ангалзаал, хуруу гар нь ч хөдлөөл байхын. Багш ч их сайн ойлгохын.

За ямар ч байсан 12 ширхэг 7 хоног хичээл ийм маягаар явах юм байна. Гол нь тэгээд би чинь их олон юм бодноо.

Бичгээр харилцахдаа их чанга мөртлөө нүүр тулахаар их зөөлөн хүн юм. Ер нь хоорондоо нүүр тулж уулзаж байгаагүй хүмүүс бичигээр харилцахдаа хоорондоо нүүр тулж уулзсан хүмүүсээс өөрөөр харилцдаг байх гэж бодлоо. Өөрөөр хэлбэл хатуу гэсэн үг л дээ.

Бас нэг зүйл нь дүлий хүн ийм амжилттай явж байна гэдэг чинь улс, нийгмийн ач мөн үү? Мөн биз дээ. Канад энэ тал дээрээ маш сайн. Аргагүй дээ, ажил хийдэг хүмүүс нь 45 хувийн татвар төлдөг болохоор ийм юманд зарцуулахаас өөр аргагүй.

Дараагийн жишээ нь манай энэ айлын авгай. Хөл муутай, тахир дутуу биш гэхдээ алхаж чадна, гүйж чадахгүй, жирийн хүн шиг сагсан бөмбөг энэ тэр тоглож чадахгүй. Түнх энэ тэртээ л байгаа байх.

Гол нь цаадах чинь энд ирээд хэл сураал өөрийнхөө мэргэжилээр ажил олоод хийчихсэн. Шүдний эмчийн туслах хийдэг гэсэн.

Гэтэл нөхөр нь эрүүл саруул хүн. Барилгын инженер. Чухам тэр Дубайд чинь гялалзаж явсан л хүн юм гэнэ. Энд ирээд юун мэргэжилээрээ ажиллах, хэдэн жил хар ажил хийгээд одоо бүр аргаа бараад эндхийн дипломтой больё гээд колледж-д сурч байгаа.

Гэх мэтээр хэгжилийн бэрхшээлтэй хүмүүсээ анхаарч ханддаг нь сайхан юм. Манайд яахав дээ, хөгжилийн бэрхшээлтэй байтугай бэрхшээлгүй хүмүүс амьдрах гэж шүдээ зууж байхад хөөрхий тэр хүмүүс ч бүр хэцүүддэг биз дээ.

Миний мэдэхийн ийм нэг мундаг эмэгтэй байдаг.


Бас нэг ийм мундаг залуу байдаг.

Энэ манай багш.



Хичээл зааж байгаа багшийгаа, энэ хүмүүсийг хараад зөндөө л их юм бодогдох юм. Бид тийм юм байхгүй байна, ийм юм байхгүй байна гээд л сууж байхад…тэр байтугай дутуу хүмүүс сайхан болоод л явж байх юм. Эрүүл энхийг хүсэн ерөөе!

7 comments:

  1. New York mujiin zahiragch heden jiliin umnu hagas sohor hun songogdoj baisan, Germanii neg yamnii said n tergentsertei hun baidag geed huniig erh tegsh hugjuuleh erh tegsh avch uzeh tal deer Mongol asar hotsrogdoltoi baina. Mongold jishee n kompanii zahiral hun jijig huuhed dairch alaad 2 jiliin horih yal avdag harin ajilaa guitsetgej baigaa taksinii jolooch hun dairch alval bas hamaagui iluu jiliin yal avdag, ug n 2uulang n adil tegsh 15-20 jil shorond horih huuli l uilchileh uchirtai. Ene met feodaliin komunist eruul bus uzegdeluudiig MAN-ii zerleg zasagllaar hetruulegdsen 2012 on hurtel, odoo arai eyreg chiglel ruugee ergej baina uu.

    ReplyDelete
    Replies
    1. Finlandad jishee n zamiin durem zorchison dundaj orlogtoi irgen n 50$-iin torguuli toldog harin undur orlogtoi kompanii ezen ba saytan hun ug yag ijil durmiig zurchihud 250 000$ hurtel torguuli toldog huniig orlogoor n taaruulj huuli jurmiig hatuu heregjuuldgiig Washington Post sonind heden jiliin umnu bicheed Amerikuud ch iim shudraga huuli yosond oroh yostoi gej bichij baisan. Mongol ch Finland maygiin mash shudraga huuli yosond oroh yostoi!

      Delete
    2. 2020 оны сонгуульд л энэ 80 оны, цэвэр, ажилсаг, үнэнч шударга залуучууд гарч ирээсэй. Гол нь тэд нар бас буруу хүмүүст их идэгдэж байх шиг байнаа.

      Манайхан хаа хаанаа ч аль сайн яваа хүнээ дэмжээд байдаг. Гэтэл бид амьдрал нь муу байгаа ард иргэдээ дэмжих хэрэгтэй байдаг.

      Сургууль дээр хүртэл багш нар зөвхөн онц сурдаг хүүхдээ дэмжээд байдаг. ҮҮнийг л алга болгох хэрэгтэй байна.

      Багш хэлэхдээ нэг сургуулийн захирал хүнийг өөрийнхөө амжилтыг хараагүй болсонтогой холбож ярьдаг гэж хэлж байсан.

      Бид шударга хуулинд орохын өмнө иргэнээ л шударга болгох хэрэгтэй байна. Яаж вэ?

      Бүр хөдөөнөөс нь эхлэмээр юм шиг...

      Delete
  2. аймарр сайн сураараай

    ReplyDelete
    Replies
    1. Өөрийнхөө хэмжээн сайн сурнаа.

      Delete