|
Сайхан дүр төрх |
Сайхан шинэлж байгаа биз дээ? Цаг сайхан цагаа өтгөн биз дээ?
Манайхан энэ Шинэ жил гэж гүйдэгээ болиод Цагаан Сараа л сайхан ёс ёмбогор, төр төмбөгөр тэмдэглэдэг болчихвол гэж бас хааяа бодохын.
Өчигдөр хичээл тараад Хятад хороолол явья уу гэсэн чинь бүр нэг залхуу хүрээд ядраад, ангийнхаа Хятад хүүхэнийг явах уу гэсэн чинь биеэ бялдаржуулахаар явлаа гэдэг байгаа.
Тэгэхээр нь Солонгос дэлгүүр ороод тэнд сайхан шөл идээд л Цагаан сараа тэмдэглэчихлээ. Морин жилд одоо тэгээд дүүлэн нисээд, цог хийморь, аз, хур, золбоо ихтэй байна шүү дээ.
|
Хайлмаг хийгээдээ |
Тэр өрөм нь олддоггүй ээ. Арай гэж Араб дэлгүүрээс крем аваад ийм юм хийлээ. Анх хийж байгаа гэхэд амт нь дажгүй болсоон. Бүр нэг буцлаад гоё болж ирж байна лээ.
Clotted cream эсвэл Double cream-ээр хийвэл л янзтай болдог гэж Хорхой Одноо эгч хэлж байна даа. Түүнийг нь олно доо, олно.
|
Буржгар нүүсэн нь |
Манай Буржгар ийм машин авчираад өчигдөр нүүгээд явсаан. Хөөрхий дөө өдөрт 5-6 цагийг метронд өнгөрүүлдэг хүн, сургуулийнхаа ойр байранд орж байгаа гэнэ.
Тэнд нь жорлонгий нь угааж өгдөг хүн байгаасаа даа. Бусад нь ч яахав. Нөгөө нэг хэл ам болж ганц удаа жорлон угаагаал тэгээл гүрийсээрээ байгаал явлаа даа хөөрхий.
|
Ганцхан өт шиг сүши байгаа биз |
Түрүү 7 хоногт Оросыг гаргаж өгөөд Украйн бид 3 Ази хоолны газар орлоо. Ингээд жижиг жижиг порцтой хоол хэдийг л бол хэдийг захиалдаг юм байна.
|
3 хүн ийм их юм авч идээд |
Нэг хүн нь такстайгаа 30 доллар болдог юм байна. Бид 3 бараг 20 гаруй таваг юм захиалсаан.
|
Мах нь л сонин байлаа |
Тэгсэн нөгөө 2 чинь намайг хоолны газар шараа болгодын байна ва ха ха ха ха ха ха.
|
Бас шөл мөл идээстэй |
Мань 2 чинь 2-лаа эмч хүмүүс шүү дээ. Нэг мэдсэн торт авч ирж байгаа харагддын. Тэгсэн нээх хурдан алга болоод байваа.
|
Ганц юм хүрээл ирхийн байна ш дээ |
Тэгсэн нөгөө 2 хоолны газрын тортыг амны алчууранд боож цүнхэлж байвал яахав ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха. Би толгой сэгсэрээд...
|
Шарсан eggplant |
Гэртээ аваачиж хүүхэддээ өгнө. Одоо ороол очихөөр өмнөөс ээжээ юу авчирав гэж асуудаг гэж хэлж миний амыг таглав ва ха ха ха ха ха ха. Гэхдээ энэ хэлбэр нь арай бишээ тээн.
Бүр намайг чи ч гэсэн аваач, маргааш хичээл дээрээ ид гэсий ш дээ ва ха ха ха ха ха ха. Би ч одоо хүн нь ирээд торгууль тавьчих вий дээ гэж бодож суулаа.
Нэг нь хүн харуулдаал нөгөө нь боож цүнхлээл саваасаан саваасан. Дахиж тэр 2-той хоолны газар орохгүй ээ ва ха ха ха ха ха ха ха ха.
|
Гоё залуу байгаа биз дээ |
Нэгэнт байраа солиж чадахгүйгээс хойш метрон дахь цагийг юм бодож өнгөрөөдөг болсоон. Ургуулаад бодоол нэг мэдэхэд хүүе би чинь хаана байгаа билээ л гээд буух буудал дээрээ ирж байна. Удаан метронд явдагаа сайхан талаас нь харий даа тиймээ.
Метронд хичээлээ уншаад яваад байсан чинь хараа эрчимтэй муудаж байна. Хөдөлгөөнтэй үед эсвэл хэвтэж байхдаа ном унших хараанд муу юм байна.
Ганц семестэрт хичээл хийгээд одоо самбар дээрх юм, багшийн дүрсийг нарийн харж чадахаа байсан.
|
Яг одоо |
За тэгээд Морин жилдээ та бүхэн минь санаж бодсон бүхнээ бүтээгээрэй. Морь Монголчуудад ээлтэй болохоор сайхан жил болноо. Хамгийн гол нь эрүүл яв. Дараа нь дурла, гэрлэ тэгээд хүүхэд гарга гэж хүсэн ерөөе!
Сар шинийн мэнд! Сайхан шинэлэнгээ хичээлдээ шамдаж байна уу? Эрүүл энх сайн сайхныг хүсье!
ReplyDeleteБаярлалаа. Өөрт тань бас эрүүл энх, сайхан бүхнийг хүсэе!
DeleteMorin jiliin undur amjiltiig husey!
ReplyDeleteБаярлалаа. Өөрт тань бас Морин жилдээ өнгө, золбоо, хийморьтой явахыг хүсэн ерөөе!
DeleteClotted cream байдаг гэж мэдэж авлаа. Олж авч хайлмаг хийж иднэ ээ.
ReplyDeleteЭнэ улсад байдаггүй гэнээ. Түүхий эд гэж үздэг гэнээ. Гэхдээ нэг цөцгийрхүү юмаар би дээр хийсэн болох шинжтэй юм билээ.
DeleteАнглид л наад крем чинь байдаг гэнэ дээ хө. Тийшээ нүүх үү яах уу?
Ммм, би US-д байгаам, англиас импортоос орж ирдэг болтой юм билээ. Манай эндэхийн супермаркетад онлайнаар хайхаар гарч ирээд байгаам, гэхдээ дэлгүүртээ ороод хайгаад олоогүй :).
DeleteНаагуур чинь байгаа байхаа. Би нэг хуралд явж байгаад Америкийн Монголчууд хийсэн гээд хайлмаг идэвээ. Үгүй ээ мөн сайхан байсан шүү дээ. Үгээр хэлэхийн биш, хэ хэ хэ.
Delete