Өдий наслахдаа ийм сонин зүүд зүүдэлсэнгүй ээ ТБ нь. Бүр саваагаад хаясаан ва ха ха ха.
Манай аав, ээж 2 би тэгээд манай нутгийнхан Хойд Солоност наадамдахаар очжээ. Онгоцоор морио ачаал ирсэн бололтой.
Наадам ч сайхан л болж байх шиг байна. Тэндхийн хүмүүсийн амьдрал гэж нүд хальтирмаар л юм байв.
Гэтэл бидний дунд явсан нэг Монгол хүүхэн Наадам дээр микрофон булааж аваад нөгөө Ким даргыг нь ёстой дарангуйлагч, хүн ардыг алж байна майна гээд хашгирчихдын байна.
Манай нутгийнхан сандраал гүйгээд очсон чинь, манай ээжийн дүү нь зогсож байдын. Яанаа одоо таныг буудна ш дээ л гэлээ.
Удалгүй 2 цэрэг ирээд нөгөө эгчийг минь аваад явчихаваа. Бид хэд ч уйлаад уйлаад л. Яаж амьд гардаг юм байгаан бүү мэд л гэж бодож байгаа юм чинь.
Наадам дууслаа. Нөгөө эгчийг минь сулладаггүй ээ. Бид хэд хүлээгээд байдаг хүлээгээд байдаг. Арай гэж нэг юм торгууль моргууль төлөөд суллахаар л болов.
Эгч маань гараад ирлээ. Тэр өдөр нь л Монгол уруу буцахаар болов.
Би ч одоо нутгийнханаа аваад хурдан буций л гээд байдаг. Манай нутгийнхан гадуур юм үзнэ л гээд байдаг.
Явах болсон чинь манай аав Ким даргатай уулзана гээд гүрийчихсэн ва ха ха ха ха ха ха. Тантай уулзахгүй ш дээ гэсэн чинь нэг малчин хүн уулзий гэж байна гээд хэлээд өгөөч гээд болдоггүй.
Би нэг нарийн бичиг хүүхэн олоод хэллээ. Нөгөө хүүхэн 3 удаа хэлтэл 3ланд нь уулзахгүй ээ гэдэг юм байна. Аав уулзана гэж гүрийсээр….
Би сүүлдээ ингэж хэллээ. Ааваа энэ хүн чинь манай ерөнхийлөгчтэй уулзаагүй хүн ш дээ. Ерийн нэг малчинтай уулзахгүй ш дээ. Явья л даа гэлээ.
Аав арай гэж миний үгэнд орж явахаар болов.
Ээ тэр гудамжаар нь яс, арьс болсон хүмүүс аймаар их. Бүр өтгөн мөтгөн иддэг. Арай гэж нэг бор ногоон 69 машин хөлслөөд хил гарж хонохоор болов.
Тэгсэн чинь нөгөө 69 машинаараа давхицгааж байсан чинь хэдэн өлсгөлөн хүмүүс тааралдаад манай аав ээж 2 бууж ядаж хүндэтгэл илэрхийлье гээд. (Манай аав угийн өр нимгэн хүн байсан юм. Энд тэнд өвчтэй хөгшин, хүүхэд тааралдвал эм уугаарай, эмчид үзүүлээрэй гээд байгаа юмаа өгчихөөд ирдэг хүн байсан.)
Буугаал нөгөө хүмүүстэй чинь мэндлээл, тоглоод ч байгаа юм уу яагаад байгаа юм тэгж байтал бид хэд цүнхээ хулгайд алдаад юун хилээр гарах паспорт ч үгүй болов.
Би аймаар хурдан бодноо. Яанаа Монголын Элчин Сайдын Яам байхгүй ш дээ гээл орилооол сэрлээ ш дээ.
Яахаараа ийм сонин зүүд зүүдэлдэг байнаа, хог гэж.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
Waaaahahahahahaha баларсымбээ аймаар гоё зүүд байсан байшдээ.
ReplyDeleteТэгээд үргэлжлжлийг нь зүүдлээд бичээч бүр унших дур төрөөд явчлаа байна ккк
Үргэлжлэлийг нь зүүдлэхээрээ бичнээ хө.
Deleteyag l kino shig l nudend haragdajiin kk
ReplyDeleteГайхсий ш дээ. Юунаас болж ийм зүүд зүүдлэв гээд кккккк.
Deletehehe, bidnii tarhiig ingej ugaah gejdee ene hevlel medeelel uzel surtalaa gej.
ReplyDeleteҮгүй ээ одоо тэр нэг авга ахыгаа бас бус хүмүүстэй өлсгөлөн нохойнд бариулсан гээл бас тэгхийн байна ш дээ. Үнэн бол ч ...
Delete