Би чамд хайртай гэж хэлэх гэж байгаа юм шиг нээх тойруулж байж ингэж хэлэвээ.
Манай Орос хүүхэн би чамд нэг юм хэлнэ л гээд байсан чинь НУТАГ БУЦАХ БОЛСООН гээд нам дуугаар хэлж байна.
Одоо нөгөө хичээл сургуулиас авхуулаад зөндөө л их юм байна. Гэхдээ гол нь энэ нутагт хөлөө олох, өөрийн оронд сурч, эзэмшсэн мэргэжилээрээ ажиллах ямар хэцүү байдагыг цухас өгүүлэе.
Манай Орос хүүхэн нөхөр, хүүтэйгээ 5 жилийн өмнө Торонтод ирсэн байдаг. Нөхөр нь тархины мэс засалч, манай хүн өөрөө арьс өнгөний эмч.
Мэдээж Курганд олон жил ажилласан, туршлагатай эмч нар.
За эхлээд нөхөр нь хэл ус сураад, эмч л болно гээд хэдэн сарын курс мурст ч сурч. Мань эмэгтэй өөрөө гэр зуур байж байгаад жилийн дараа охинтой болж.
Энэ хооронд нөхөр нь шалгалт шүүлэг өгч, явах ёстой газараар нь яваад л байж. Жаахан найдваргүй болоод ирэхээр нь 3 жилийн өмнөөс нөхөр нь Америкт эмч болохоор тэнд очиж мөн л сургалт, курс гээд баахан явж. Энүүгээр ч мөн хөөцөлдөөл байсан гэж байгаан.
Таван жил бараг зогсоо зайгүй сурч, шалгалт өгсөн юм ярьдаг. Гэхдээ гол нь тийм богино хэмжээний курст сураад байсан юм шиг байгаан.
Урт хугацааны юманд суух ёстой ч байсан юм уу бүү мэд. Ар өврийн хаалга бодож ч явсан юм уу бүү мэдээ бүү мэд.
Таван жилийн хугацаанд манай 2 нэг ч ажил хийгээгүй. Эндхийн нийгмийн даатгалын мөнгөөр амьдарсан гэж байгаа юм. Охинтой болоод хүүхдийн мөнгө авсан байх. Тэгээд л бусад нь дан нийгмийн даатгалын мөнгө.
Хүүхдийн цэцэрлэг, манай хүүхний их сургуулийн төлбөр бүгд Канадын засгийн газарын мөнгө. Яс юман дээрээ нөгөө ажил хийдэг хүмүүсийн 45 хувийн татвар нь гэсэн үг л дээ.
За тэгээд 5 жил хөөцөлдөөд, араас нь гүйгээд өнгөрсөн 9 сард Канадад, 10 сард Америкт эмчийнхээ мэргэжилээрээ ажиллаж боломжгүйгээ мэдээд нөхөр нь 11 сард Курган явсан юм.
Аз болоход тэнд ажилын байр байсан. Мань хүн өргөдөлөө өгчихөөд буцаад ирсэн. 10 хоногийн дараа ярилцлаганд дуудаад, сарын дотор 2 удаа Курган явж ирэв.
12 сард ажилын ярилцлагынх нь хариу гарч, нөхөр нь 12 сараас хойш тэнд ажиллаж манай хүүхэн энд 2 хүүхэдтэйгээ амьдарваа.
Мэдээж 2 газар байдаг гэр бүл ямар таатай байхав. Нөхөр эхнэрийг уярааж, манай хүн араас нь явахаар болчихоод сууж байна гэнэ.
Манай хүн ч өөрөө очоод арьс өнгөний эмчээрээ ажиллах юм байх. Гэхдээ цаадах чинь явах дургүй.
Таван жилийн хугацаанд энэ хэд Канадын давхар иргэншил авсан. Үүгээрээ хүү нь буцах дургүй байхад нь уяраасан гэж байгаа юм.
Манай Орос бүр инээгээд байгаан. Манай нөхөр бүр яг ингэж хэлсэн гээд...Миний хүү: Орос орон бол эх орон чинь хамгийн том газар нутагтай. Канад бол өссөн нутаг чинь. Оросын дараа орох том газар нутагтай. Чи энэ 2 том орны иргэншилтэй байхад хаа ч явж болно.
Ингээд хүүгээ уяраагаад, хүү нь зөвшөөрөөд, манай хүүхэнийг бас юу гэсэн ч гэнэв дээ том байшин майшин яриал байсан кккккк.
Мэдээж Орос орны их сургуулийн сургалт манайхыг бодвол чанартай л байх. Тэгэхэд манай МУИС-д докторын зэрэг хамгаалсан хүн энд үйлчилгээний ажил хийж явах бол нэг их сонин биш, тийм үү?
Энд сайн ч муу ч гэсэн ядаж дипломтой байхад за яахав дөнгөж нэг ажилын үзүүрээс зуурна. Гэхдээ тэр дипломыг чинь доод тал нь 2 жил сурч байж авна. За тэгээд дээшээ баклавар, магистар гэвэл бүр чангарна.
Манайхан 3 сарын дотор таныг тийм мэдлэг, ийм чадвартай болгоно, яана яана билээ. Бас л айн. 3 сарын дотор тийм болчихдог бол тиймээ? Их сургууль мургуулиар яахын, тийм биз дээ? Жаахан хөрсөн дээрээ буух хэрэгтэй ш дээ.
Би энд ирээд Франц хэл сурчихаад дэлгүүрт ажилд ороё гээд очсон чинь дэлгүүрт зөвхөн дипломтой хүмүүс ажилладаг. Та баклаварын зэрэгтэй юм байна. Таныг цалинжуулж чадахгүй гэж хэлсэн шүү дээ.
Яс юман дээрээ чиний наад баклавар чинь манай дипломтой ч тэнцэхгүй ээ л гэж хэлсэн байгаа байхгүй юу. Юм тийм нарийн.
Зөвхөн өөрийнх нь сургуульд сурч төгссөн боловсролтой хүнийг дэмждэг байхад манайхан алив тэр орны тийм сургууль төгссөн бол ажилд авна гэж ирээл зар тавьна. Үнэн аймаар.
Одоо тэгээд тэр дотоодод сургууль төгссөн хүмүүс нь яахын? Хүн болгон адилгүй, Хүлэг болгон жороогүй гэдэг биз дээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Дотооддоо дөнгөж төгссөн хүмүүс ажил олдохгүй их хэцүү байна гэсэн Монголд. Тэгээд л нөгөө ар өврийн хаалга. Аргагүй шүү дээ бүх хүн сайн муу шаардлага хангасан хангаагүй дээд сургууль төгсөнө. Сургалтын чанар муутай, дэлхийн жишигт хүрэхийн тулд арай өөрөөр сурч сургах хэрэгтэй байх даа.
ReplyDeleteХарин тиймээ. Энэ сургалтын чанарыг яаж сайжруулдаг юм байгаа юм бүү мэд. Сайжруулах ёстой юмны нэг яах аргагүй мөн.
DeleteХүн болгон л их дээд сургуульд сураад байдаг нь өөрөө бас их учир дутагдалтай юмаа тиймээ.
Нарийн шалгуур, жинхэнэ бодит үнэлэмж энэ тэр ...
Orsuudad oorsond ih buruu bolohgui yums bii. Neg notstoi faktiig end zadlahad 2009 ond Amerikt ehelsen ediin zasgiin hyamralaas bolj 2012 onii baidlaar Amerikt 35000 PhD-uud ba 320 000 garui Masteruud Food Stampand (hunsnii talond) ortson baigaa barimt baina. Ene too hyamralgui uyesee 2 dahin nugarsan uzuulelt genee tehleer Amerik ba Kanadad olon myangan oorsdiinh n PhD & Masteruud yaduuchuud egneend hunsnii talond ordogiig Mongolchuud/Orsuud sain tosooldoggui n haramsaltai fakt yum. Amerikt PhD hamgaalsan hed heden Mongolchuud evrop ruu ajild orhoor yavj baina gehleer iimerhuu tsoltnii evgui hyamral Amerikt baigaag davhar batalj l baina.
ReplyDeleteOrsuudiin huvid bol yah arggui niigemshiltiin huvislaaraa bidnees ers hotsrogdson yahav iluu mungutei baigaa n l unen odoo ene Sochigiin olimpiig 50 terbum dollaraar zohioj baina getel Amerikiin eren survaljilah survaljilagchid doodohiig n uhaad ene zardliin tal huvi n tsever hahuuli luivariin mungu baigaag ilruulchij baina.
Хахууль луйвар нь нэвт шингэсэн л юм шиг байна. Бүр хахуульгүйгээр амьдрахгүй л гэсэн ойлголттой улс юм шиг.
DeleteМанай 2 бол жижиг тосгоны хүмүүс ш дээ. Би ч гэсэн тийм л хүн. Гэтэл алхам тутамдаа тэгээд ийм оронд хахууль луйвар яриад байх нь юм хэлж байх шиг.
Олимпийн тухайд нь харин ямар эвгүй юм бэ? Энэ Олимп ер нь аятайхан болох нь уу?
Буруу гарын мөнгө...
>Би энд ирээд Франц хэл сурчихаад дэлгүүрт ажилд ороё гээд очсон чинь >дэлгүүрт зөвхөн дипломтой хүмүүс ажилладаг.
ReplyDelete>Та баклаварын зэрэгтэй юм байна. Таныг цалинжуулж чадахгүй гэж хэлсэн шүү дээ.
"Дипломтой" гэдэг монголоор бол техникум зэрэг мэргэжил эзэмших сургуулийг төгссөн хүмүүсийг хэлж байна уу тээ? (Vocational College)
Тэр дэлгүүрийн эзэд чиний бакалаврын дипломыг голсон гэж ойлгож болохгүй байхаа. Орос зэрэг хуучин соц орны хүмүүс америк, канадад очоод ажилд хайхдаа гаргаж байсан нийтлэг алдаатай адил санагдаж байна. Жишээ нь, инженерийн мэргэжилтэй, ажлын мундаг туршлагатай орос хүн техникч зэрэг амар ажилд орохдоо мэргэжлийн диплом, ажлын өндөр туршлагаа гайхуулангуут шууд унадаг. Шалтгаан нь ажил олгогч димплом, туршлагыг нь дутуу үнэлсэн ч юмуу голсонд бус эсрэгээр үнэлсэн болохоор унагадаг. Ажил олгогчид удаан хугацаагаар, багавтар цалинтай, тогтвортой ажиллах хүн хэрэгтэй. Өндөр мэргэжилтэй инженер хүн боломж гарангуут техникчээ болиод өөр ажилд орохыг бодно. Харин техникум төгссөн нь техникчээ удаан хийнэ, нэг олдсон ажлаа алдахгүйг хичээж сайн ажиллана.
Мөн их vocational college, их сургууль, магистр төгссөн хүнд төдийн чинээний цалин өгнө (нөгөөдүүл нь тийм цалин нэхнэ) гэсэн үзүүлэлт байдаг учраас бакалавр төгссөнийхээ хувьд чиний нэхэх эрхтэй цалинг өгч чадахгүй гэж үнэнээ хэлсэн байхаа... гэхдээ мэдээж юм юм байгаа л байх. Ямар ч байсан өндөр мэргэжил, туршлагатай гадныханд америкт очоод эхэн үедээ мэргэжил, туршлагаа бууруулж бичвэл амар ажил олох магадлал өндөр, хэлээ сайжруулж учраа олсныхоо дараа хамаг мэдлэгээ гайхуул гэж зөвлөдөг...
Дипломийн хувьд тийм.
DeleteБи эхлээд тэгээд л бодоод яваад байлаа. Тэгээд Их Сургуульд орох гээд дипломоо үнэлүүлсэн чинь пээ одоо нөгөө Дипломтой чинь ч дүйцээгүй ш дээ.
Мэдээж юм юм байгаа л байх.
hetsuu horvooo ch yum daa minii 4 n jil surad avsan diplom naaan chin 00.n tsas l bolj huvirah yum bn l da
ReplyDeleteУлс болгон өөр байх л даа. Энд бол өөрсдийн сургууль коллежд сурсан диплом, гэрчилгээг л үнэлдэг.
DeleteИх зөв арга ч байж магадгүй.