Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 3 January 2014

100 000-д хувь нэмрээ оруулаарай!

Оруулцгаая гээд өөрийгөө оруулж чадсангүй ээ. Учир нь би чинь оюутан хүн ва ха ха ха ха ха.


За тэгэхээр энэ ондоо хүн ам 3 сая болхым байна. Тийм үү? 2013 он минь ямар сайхан ээлтэй жил байв даа. Баярлалаа. Анх удаагаа 80 000 хүн төрлөө гэж байна.

2014 онд 100 000 болгоё, бүр яам нь хүртэл Эх хүүхдийн жил болгоё гээд бужигнаж яваа бололтой. Та нар минь ч гэсэн нэгийг бодно биз дээ.

Надтай барьцах хэрэггүй. Би нь 2015 онд сургуулиа төгсч байгаад эрчим, хүчтэй, цойлон, манлайлан гарч ирнээ.

Гол нь одоо энэ эх, хүүхдийн жил гэж шоудаад өнгөрөх биш жинхэнээсээ эх хүүхдийн эрүүл мэндэд сайн анхаарах, тийм сайн хөтөлбөр явуулаасай билээ дээ.

Хөөрхий муу нялх үрсийн эндэгдэл их гараад байдаг шүү. Энэ эмч нараа сайжруулаасай.

Танилтай хүний эхнэр 5 минутанд төрж, танилгүй эгэл жирийн хүний эхнэр 5 хоног өвдөж төрдөг гэж.

Энэ нэг балиар муухай юмаа хусч хаямаар юмаа. Тангараг өргөсөн эмч хүн яаж тэгж чаддаг байнаа. Бүр нэг араатны төрөл юм шиг.

Ингэх тусам нь ёстой биеэ арчилж байгаад хошин шог дээр гардаг шиг май май май май гээд нээх амархан тэр алаг үздэг эмчийнх нь царайг харахгүй төрчихийнсаан ва ха ха ха ха ха ха.

Энэ эмч нарын буруугаас болж хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө болсон болоогүй эмчилгээнд өгсөөр л таарах бололтой юмаа. Ийм нийгэмд чинь өвдөхгүй гэсэн баталгаа алга байна шүү дээ.

Анагаахын сургууль нь доголдоод байгаа юм уу? Эмч нь болохоо больчсон юм уу? Ёстой нэг том шинэчлэл хийхгүй бол болохоо байжээ. Яадаг билээ дээ?

Уул уурхай, үйлдвэр энэ тэр гэж ярихаасаа өмнө эрүүл мэнд, боловсрол 2-оо л сайн болгох хэрэгтэй байгаам ш дээ. Бусад нь яахавээ болно болно.

Эрүүл биед саруул ухаан оршино гэж.

Тэр нэг Солонгос нэртэй эмнэлэг аая яааяаа, ямар ч эрхгүй эмчээр хагалгаа хийлгэх гэж байсан ч гэх шиг урд өмнө нь зөндөө хийснийг мэдээгүй л өнгөрсөн байгаа ш дээ. Зөндөө бий.

Улаан мөнгөний хойноос юугаа ч бүр юугаа ч өгөхөөс буцахгүй ингэж муухай болох гэж дээ.

Одоо вакцин нь хүртэл аймаар болсон байна ш дээ. Буруу юм шахчихдым уу? Үзэж, хардаггүй юм уу? Ямар муухай хариуцлагаггүй юм бэ?

Эвий эвий, нялх жаахан үрс нар минь эрүүл энх байх болтугай.

2 comments:

  1. Tiim shuu unen zurh ovdmoor. Ug n undesnii uildverlelee bas demjchihmeer bdag, gehde Mgldoo torvol tgd ami nas deesen doroon dr yum bishuu.

    ReplyDelete
    Replies
    1. Хэцүү л юм дуулдахын байна ш дээ. Одоо яадын байгаа юм бүү мэд.

      Delete