Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 4 January 2014

Янагийн сарууд

Янагийн сарууд ч эвгүй ар араасаа үргэлжлэх нь дээ…




Гадаадад байхын хамгийн янаг нь энэ баярын өдрүүд тээн. Бүр аймаар нь Цагаан Сар. Хэдэн хоног үргэлжлэнэ. Монголд хүмүүс айл хэсээд, утсаар тоож ярих хүн олдохгүй.

Болдог бол энэ муу цахимны цаанаас хадаг бариад золгомоор, бүр буузы нь аваад идмээр санагдды ш дээ.

Энд ямар ч сайхан бууз мууз хийж идээд, цонхоороо харна, айлууд ямар ч уур амьсгал байхгүй. Тэгээд л дүрдээ орж өгдөггүй юм даа.

Уг нь гадуур сайхан Монгол дээлтэй, том том тор бариад айл хэссэн хүмүүс харагдаж байвал гоё биз дээ.

Цагаан Сар гэлтгүй энэ Шинэ жилийг бараг л сар тэмдэглэх шиг болхын. Facebook-ээр бүр бүлтрээд гараад ирэх гэж байгаа юм шиг их баярлаж байгаа нь мэдэгдэв.

За дараа нь тэгээд Март, Цэргийн баяр, Хүүхдийн баяр, Наадам гээд явж өгнө шүү дээ. Хавар, зун ч яахав тэгээд гадуур дотуур явж байтал баяр нь дуусчихдаг юм. Амар.

Өвөл энэ Цагаан Сараар жаахан эвгүй байдаг юмаа. Энэ жил ганц айлд очиж бууз буудах төлөвлөгөө байна. Гэтэл нөгөө айл бууз хийгээ ч үү үгүй ч үү? Бууз хийлээ ч намайг дуудаа ч уу үгүй ч үү ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха аха ах ах ха ха ха. Аймаар бүрхэг тээн.

Монгол хүн юм болохоороо за би ямар Монголд байгаа биш гэж бодсон ч сэтгэл дотор уур амьсгал өөр болоод сайхан л байдаг юм. Гэтэл бодит байдал өөр болохоор тэгээд бас өөрөө өөр.

За тэгээд шалгалт шүүлэг гэж байтал өнгөрсөн л байх байлгүй. Би ч эхний жил бууз мууз хийгээл, арц хүж уугиулаал, зүг чиг миг гаргаал гүйдэг байсан. 3 жилийн өмнөөс бүр дөжирсий ш дээ.

Сая чинь 30, 31-нд хоолой өвдөөд, бие эвгүйрхээд, яаралтай тусламж үзүүлэх өрөөнд сууж л өнжлөө. Сувьлагч нь даралт чинь бага байна гэж сандарч гүйгээд он гарахаас өмнө гэртээ ирсэн ч ядраад унтаад өглөө.

Аз болоход өдөр нь эмнэлэгээс гарч явахдаа 2013 ондоо баярлалаа гээд хэлж амжсан байсан. Өглөө сэртэл 2014, тэврээл авсан даа.

Одоо Цагаан сараар өвдөхгүй цоглог байнаа. Та нар баярлаад л би ч одоо ханиад хүрч, хоолой өвдөхгүй л бол сайхан Цагаан сар болно доо.

8 comments:

  1. Tsagaan saraar naanaa China town Korea townd ochij delbe tsagaan sariig n temdeglehgui yu, amralt chine taarval. Hiliin gadna baigaa deeree uzeeguinuudee uzeed uzeed baih n suuldee ih chuhal.

    ReplyDelete
    Replies
    1. Харин л дээ. Надад бас их маяг байх шиг байна.

      Delete
  2. Ergej ireheeree delbe bayarlahkvi yu kkk, Ta yamar neg scholarship awarded uu eswel huwiaraa tuldug uu?

    ReplyDelete
    Replies
    1. Эргэж очихоороо ч нэг жилийн дотор хэдэн жилийг нөхнө л дөө ккк.

      Монголоос гараад удчихаар тэтгэлэг олддоггүй шүү дээ. Монголоос гарахдаа л тэтгэлэгтэй гарахгүй бол болохгүй.

      Гадаадад тэтгэлэг олдохгүй.

      Delete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. omnoos chin l delbe bayarlachihaas end kk

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээ тэг. Бууз муузныхаа зургийг тавьбал би бараг баярлаал явчихна даа кккккккк.

      Delete