Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 31 August 2013

Онц сураарай дүү нар мину!




Энэ одооны хүүхдүүд айхтар юмаа. Ахын хүүхдүүд аль 5 дахь өдөр сум дээр ирчихсэн байхын.

Уг нь бол 31-ны орой хонио хариулж ирчихээд, ямаагаа саачаад, хэдэн ааруулаа боож аваад тэгээл сумын төв явдаг байлаа ш дээ. Тэгсэн 2 хоногын өмнө ирсэн байж энэ тэр.

Форм морм бэлдэнэ, хичээлийн шинэ жилийн нээлтэнд үг мүг хэлнэ юу юу гэсэн бол доо. Би бүр шинэ жилийн концертэнд дуу дуулах ёстой гэж хэлээд байхад манай аав миний охиноос өөр зөндөө дуулдаг охин байгаа гээл намайг хөдөө аваад явчихдаг байсы ш дээ. Одоо бодохоор зөв ч юм шиг хэ хэ хэ.

За тэгээд дүү нар минь онц л сураад байдым шүү дээ. Монгол хэлээрээ Монголдоо шүү дээ.

Аниа нь одоо Англи хэл дээр баахан хими, биологи, экологи үзэх гээд байдаг. Ёстой үзэж тарч үсэрч наалдана даа. Өөр яахуу дээ тиймээ.

Нөгөөдөр өглөө 08 цагаас лекцтэй. Бүр цүнх мүнх дэвтэр бал ч байхгүй гэж мэд. Нөгөө Монриал хавьд орхисон юм хаана байгаан бүү мэд. Айл майл нь нүүсэн сурагтай.

Хайрцагтай ном дэвтэрийг минь хаячаагүй нүүсэн нь ойлгомжтой байх даа.

Со хүүхэнг Канад ирнэ гэхээр нь үгүй ээ чи нэг мань мэтийн тэнэмэл оюутанд хэрэглэчихмээр дэвтэр, цүнх, бал, харандаа үгүй ээ юу эсэв байвал аваад ирээч гэсэн тэгье л гэж байна хөөрхий.

Ойрхон мойрхон байдаг хүмүүс бал мал дэвтэр мэвтэр тэгээд танд хэрэггүй мөртлөө надад хэрэг болчихмоор юм байвал явуулаарай хэ хэ хэ.

Орох өрөө маань тавилгатай гэсэн. Одоо тэгээд эхний өдөр дан дээлээ дэвсээл унтдаг байх даа. Хөнжил, даавуу, аяга таваг, халбага сэрээ, сав суулга, ус буцалгагч, хайруулын таваг, банны хэрэгсэл, дам дам дам вааааааааааааааа ямар их юм хэрэгтэй юм бэ?

Дээрэс нь Монголд 4 сар болоод 2 кг жин нэмж аваад мордсон чинь байхгүй, Солонгост буугаал гүйлгээл бүр 2 кг биш 3 кг-аар турж, жин алдагдав.

Урд шөнө одоо нэг Хятад хүүхэн бид 2 одоо яаж унтаад байгаан. Нэг мэдсэн би нөгөө хүүхний хөлийг үнэрлэх шахсан унтаж байх шив.

Дахиад нэг сэрсэн, би гэдэг хүн 3 хүн унтчих сандал дээр тас хөндлөн унтаж байв. Бас болоогүй паспортоо 2 хөлнийхөө дунд тас хавчуулахаа мартаагүй нөгөөдөх чинь ва ха ха ха ха.

Уржигдар хажууд Европ зүгийн 2 шар хүүхэд байсын. Тэр 2т үнэнээ хэлээд би ингээд гэдэс өвдөөд байгаа хэдийд ч 00 явж мэдэх хүн. Та 2 миний цүнхийг харж байгаарай гээл харуулаад байсын.

Тэр 2 өчигдөр өдөр 14 цагт явчихсан чинь би чинь цүнх, 00 2-ын хооронд сонголт хийх гэж тэнэгтээд ва ха ха ха ха ха ха.

За одоо ерөөсөө шар айраг авч ууж энэ гэдэсийг нам дарьяаа. Аагүй зовиуртаймаа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment