Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 26 August 2013

Үнэгүй саун

Өчигдөр Солонгосын гааль дээр хамаг чемоданаа  онгичууллаа. Байхгүй нэг янгинасан хайрцаг авчираад зүүцэн.

Энэ хүмүүс нээрээ ямар аймаар болчоо вэ. Борц битгий өгөөрэй гэж байхад, борц байхгүй гэж надад хэлчихээд борц хийчихсэн байгаа байхгүй юу.

Тэгсэн далбайсан миний хөдөө гэртээ дарсан нойтон бяслаг гараад ирсэн ва ха ха ха ха. Энэ юу еэн гэнээ. Хатсан бяслаг. Энэ чинь жинхэнэ витамин. Бид нарт ганц зун л үүнийг идэх боломж тохиож байна. Энэ чинь цагаан идээ шүү дээ.

Юу ч гэж хэлээд тэр Солонгост хор шиг л харагдаж байгаа бололтой. Шууд гаргаад шидцэн.

Нэр ус мус сүрхий бичээл авдын байна. Пээ тэр Монголчууд чинь бүхэл бүтэн дэлгүүр хураалгаж байна ш дээ ва ха ха ха ха. Лаазалсан үхрийн мах нэг лангуугаараа гарч иржий ш дээ. Ундааны картонон саванд борц морц пээ чухам юу юу байгаан бүү мэд.

Хураагаал байхын, Монголчууд нөгөө лаазалсан махнаасаа зүүгдцэн. Битгий ав л даа гэж мэгээд ва ха ха ха ха.

Хүний юмнаас борц гараад ирэхээр нь миний бүр уур хүрээд. Борц байхгүй гэж хэлчээд борц хийцэн байгаа хүнийг би одоо эрүүл гэж бодох уу, юу гэж бодох вэ?

Арай гэж нэг юм хараал ерөөл болоод гарч ирээд автобусанд суугаад явлаа. Пээ яасан сайхан зунгааралдсан халуун газар вэ?

Энэ газрын нэг сайхан юм нь шөнө явахад аюулгүй. Би УБ-т шөнө харанхуй боллоо, гэртээ бүгчихнэ. Энд тэгсэн шөнө 12 болтол тэнээд. Айл майл хэсчихсэн ч явж байх шиг.

Нээх хөөрхөн ороол унчтихна. Орноосоо буугаад нэг алхаал хаалгаар гарчихна. Ийм өрөөнд ороод. Тэгж байгаад зургий нь авч тавьнаа.

Орой 21-ийн үед гэрээсээ гараад тэнэж байгаан

Гоё зайрмаг авч идээд

Айлд очсон чинь бууз жигнэж өгөөд

Буцаад өрөө рүүгээ явж байгаан
Өнөө, маргааш 2 бас л баахан гадуур тэнэнэ дээ. Айл хэснээ. Би чинь айл хэсэх дуртай ч хүн. Сайхан сайхан. Санаа манаа зовдоггүй ш дээ кккк.

Маргааш харин нэг найз маань надад Сөүл үзүүлнэ гэсэн. Нөгөөдөр нэг найзынхаа сургуулиар орно доо. За тэгээд л мордоно доо.

8 comments:

  1. Сайн явж байна уу?
    Өмнөөс чинь цүнхээ ухуулсандаа уур хүрчихлээ байна. Хоморгонд нь хайран бяслагаа хураалгуулаад тоогүй юм болж.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн сайн, Яваад л байна. Харин тиймээ. Өөрөө юмгүй байж хүний юм хураалгаад жаахан тиймхэн л юм билээ.

      Delete
  2. Huuyee busgui, zalgaarai, utastai yawaa yu? teneh damilaamaaraa manai surguuliar neg dairaach hu :) uulzaaj nutagiin so shn huuchlaya l daa gkkk

    ReplyDelete
    Replies
    1. Залгах байхаа гээд өдөржин харлаа хэ хэ хэ. Найз нь ингэсхээд онгоцны буудал уруу явлаа. Сайн сууж байгаарай хө.

      Delete
  3. Sain yavaarai TB min.
    Humuus neere unen zavaan hun bodni gj bhgui, ooriinh n yum l blj bval tgd tenegtej oghiimaa :(

    ReplyDelete
    Replies
    1. За баярлалаа.
      Харин тиймээ, өөрийгөө бодоод ачаагүй явж болох л юм. Гэтэл өөрийн эрхгүй сэтгэл өвдөөд туслах гэтэл буцаад намайгаа баллах юм даа.

      Delete
  4. сайн уу бүсгүй .. сайхан зугаалж байгаам байна ..
    би бас сөүл явж үзнээ кк

    ReplyDelete
    Replies
    1. Таныхаар зугаалга юм байлгүй дээ. Минийхээр дараагийн онгоцоо хүлээж өдөр, хоног өнгөрөөж байна даа.

      Delete