Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 22 August 2013

Авч явах зүйлс

Тэндээс ирэхдээ чемодан дэлбэрэх гэж байгаа юм шиг ирээл эндээс буцахдаа хавчийгаад л буцах юм даа.

Гэхдээ болоогүй энэ удаад шуудан зөөгч хийнэ. Солонгос, Канад уруу нийт 10 гаруй хүний юм
авч явна.



Ганц ийм ороолт авлаа, Их сайхан зөөлхөн


Нөгөө Буянгийн ноолууран ороолтноос 4-ийг авчихлаа, Гэхдээ тал нь хүн захьсийн

Хөөрхөн үс чихний даруулга, ноолуур

Говийн органик оймс кк
Энэ органик бүтээгдэхүүнүүд нь их таалагдсан. Гэм нь асар өндөр үнэтэй. Ноолуурын орон байж ингэж их өндөр үнэтэй байхаараа яадаг ч юм.

Гадаадуудыг Монгол явж ноолууран хуцвас авна гээд явтал нь хямдруулах хэрэгтэй ш дээ ва ха ха ха ха ха ха ха.


Ангийн хүүхдүүдийн насан баяр энэ тэрт гээд авсын


Жуулчид авч явахдаа хийлгэсэн дээл, аваад явнаа, зарим өдөр хичээлдээ өмсөөл явчихна
За одоо 2 өдөр хүмүүс ах, эгч, дүү нартаа явуулах юмаа авчирч өгнө. Тэгээл болох нь тэр. Канадын гаалиар ааруул оруулдаггүй болохоор өөр авч явах юм олдохгүймаа.

Со хүүхэн Канадаас нүүчихсэн болохоор энэ удаа архи авч явахгүй. Харин хүн архи авчруулна гэсэн шүү.

Өнөөдөр маргааш 2 шоутай. Гэхдээ гандан буурахгүй маргааш сургалтан дээрээ гүйгээл очино.

4 comments:

  1. энэ хүүхэнтэй уулзая гэсээр байтал эмгэрэхийн байналдаа

    ReplyDelete
    Replies
    1. Өчигдөр бүтээлч уулзалт боллоо шүү дээ хө.

      Delete
  2. surgalt her bolson ,ajil ihtei ochij chadsangui :(

    ReplyDelete
    Replies
    1. Нэг сайхан залуу ирнэ гээл хүлээгэээээээээээд л байлаа ккккккккк.

      Delete