Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 28 August 2013

Байр сав хэрхэн хурдан олох вэ?

Би их амар тайван болчихжээ. Нөгөө юу гэдэг билээ, сүх далайтал үхэр амар гэдэг болж.

Урд нь амар амгалан хүнтэй ажиллаж чаддаггүй байж билээ. Хүүеээ хурдлаачээ, яваачээ, гялс дуусгаачээ гэж мэгээл орилж байдаг байсан чинь одоо байхгүй өөрөө тэгж хүнээр орьлуулхаар болж байна даа.

09 сарын 03-нд хичээлтэй гэж байгаа. Онгоцноос буугаад хаана очихын бүү мэд. Бодвол нэг таньдаг Монгол найзындаа худлаа инээгээл очих байх. За тэнд чинь үсрээл 2-3 хононо.

Маргааш өглөө нь шууд 08 цагаас лекцтэй. Дэвтэр, цүнх мүнх хаана байгаан бүү мэдээ.

Байр хайгаал байна. Сургуулийн дотуур байранд 350 хүүхэд хүлээлгийн жагсаалтанд байна гэнэ. Та 351 дэх нь боллоо гэжий ш дээ.

Би зар тавьлаа. Хамтдаа байр хөлслий энэ тэр гээд. Тэгсэн дандаа 18, 20-той охидууд зар тавьдаг юм байна. Зарим нь бүр цагаан хоолтонтой орно ч гэх шиг. Нас мас заацан. Би ми бол тэгээд тэтгэвэртээ гарчихсан юм шиг харагдаж байгаа юм байх.

Хөөрхий над уруу нэг хүүхэн тоож цахим шуудан явуулсын. Гэрээсээ ажилладаг дээрээс нь нохойтой гэхээр нь би одоо амьтны хүрээлэнд амьдрах гээд байгаам уу гэж бодоод татгалзлаа. Дээрээс нь бүр тамхи татдаг гэнгүүт шууд хасагдаж байгаан.

Нэг Иран айл байна гэнэ. Гэрээ цэвэрлүүлээд үнэгүй суулгана гэнэ. Үнэгүй суулгах нь сайхан юм, гэвч би чинь одоо гэр байтугай оймсоо угааж чаддаггүй хүн шүү дээ.

Том хот чинь бас жижиг хотыг бодвол энэ тал дээр их хэцүү юмаа. Жижиг хот бол яахав дээ. Машинтай бол хаана ч амьдарсан болно.

Тэгээд одоо байр сав хурдан олдог энэ тэр арга байвал хуваалцаачээ гэж хүсэх байна нөхдөө.

Өчигдөр жаахан гадуур яваад. Энэ хүмүүс чинь одоо юм үзэж чадахаа байчихжээ.

Ийм зайрмаг идээд

Үүн шиг мөртлөө гаанс шиг хэлбэртэй зайрмаг идсэн чинь хүмүүс танил эрхтэн энэ тэр ч гэх шиг юун сонин юм яриад байгаан бэ?

Цагаан юм нь сахар тэгээл самар хутгаал тавих юм билээ

Цагаан юм нь аманд оронгуут хайлчих юм билээ. Амсуулсан юм.

Хааны ордон үзлээ
Ханун дээр харж байлаа
Шивэгчин хүүхнүүдийн амьдардаг байр кккк
Усан дээр ургадаг, нэрий нь мэддэггүй ээ
Энэ сууц ихэд таалагдав

За надад байр хурдан олдоосой гээд залбираарай нөхдөө. Баярлалаа.

9 comments:

  1. kkk, ali ulsad yum be ingehed bair haij baigaa chini. hervee korea bol yamar neg asuudalgui l baimaar yum. :). Oyutnii bairand baisnaas gaduur baisan ni hamaagui amar sanagddiin shtee.

    ReplyDelete
    Replies
    1. Солонгос бол ямар ч асуудалгүй байнаа. Канадын Торонто хот шүү дээ хө. Сургууль хотын төвд үнэн аймаар үнэтэй байнаа.

      Байранд орчий гээл бодхын. Байрнууд нь дүүрцэн. Гадуур байр хөлслий гээл бодхын. Олдохгүй юм.

      Delete
  2. хэхэ чи хөгшин оюутан болохоор шийдээ юу

    ReplyDelete
    Replies
    1. хэх чи хөгшөөн ... оюутан болохоор шийдээ юу ...
      энгэж бичих гэж байсышүү хаха

      Delete
    2. 10 жилийн дараа ч гэсэн оюутан гээл явж байна шүү дээ кккккк.

      Delete
  3. Solongosiin haad ch ug n Mongoliin haadiin olon zuunii bool n yavsan harin manaid evgui huuramch tuuhtei tednii haadiin geh kinonuudiig horimoor yum.

    ReplyDelete
    Replies
    1. Манайх ч шүүлтүүргүй гаргадаг байхаа. Бүр гаргах юм олддоггүй юм шиг байгаан.

      Delete
  4. gandan orj bair oldoosoi gej nom unshuuldagiimuu :)

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээл бодсон чинь бүтчихлээ хө.

      Delete