Хөдөө гэртээ очиж 7 хоноод, гүү саагаад, ямаа саагаад, хонь хариулаад, цагаан идээ боловсруулж байгаад ирлээ.
Хөдөө мөн чиг сайхан байнаа. Ялангуяа хонины бэлчээр дээр дуу аялсан шигээ явахад ч аатай байна лээ.
|
Очсоныхоо маргааш өдөр эм ямаа хариулаад |
|
2 хоногийн дараа манайх унагаа барьж уяаад |
Манай ах ууган унагаа уургалах гээд явж байгаан. Уургын морь нь үнэхээр номхон.
|
За энэ ууган унагаа уургалаад, ногтлоод, зэллэчээд байж байгаа нь |
Би нэг камер барьцан. Ах унага уургалахаар хүмүүсийг яваарай яваарай, унага уургалчихлаа гэж хашгирдаг ажилтай хүн кккккккк.
|
За ингээд 5 унага зэллэчихсэн байна. одоо цаана нь дахиад 7-8 байгаа |
|
3 удаа гүүгээ саачаад цод өргөж байгаа нь |
Айлчин гийчид чинь одоо мориор биш машин, мотоциклоор ирдэг болохоор цод өргөх гэхээр өөрийн хэдэн хүмүүсээс өөр хүнгүй болох юмаа.
|
За одоо сувай мал хариулж явж байгаа нь |
Сувай мал сайхан тогтноо. Саалийн ямаанууд тогтохгүй цуваал цуваал, сувай мал хариулах урамтай байсан.
|
Ишгээ дагуулсан янгир явж байгаа нь |
Мал үргээгээд, манай мал бас үргээд, нохой маань нөгөө тийшээ нэг үнэг туулгаал алга болсон.
|
Нэг тогоотой сүү хөөрүүлчээд, нөгөөхийг нь бас хөөрүүлээд самарчаад байж байгаа нь |
Дараагийн 3 өдөр сүү, цагаан идээ боловсруулаад. Энэ гэрийн ажил дуусдаггүй сүрхий ажил шүү нээрээ.
Өглөө 05:30 гээл босч байгаа юм. Орой 21 цаг болоход дуусаагүй л байна.
|
Ээзгий чанах гээд сүү ээдүүлсэн байгаа нь |
|
Энд бас ээзгий ээдүүлэх гэж байна, бас хажууд нь тогоо нэрж байна |
|
Миний зүссэн аарц ккккккккк |
|
Энэ ээзгийг ээж чанасан юмаа |
|
Хатсан ааруул нь |
|
Аарцаа шүүсний дараа, Би бас гоожуулаад кккк |
|
Тогоо нэрээл, тогооныхоо архинаас аваад ирсэн, уух хүн байвал хэлээрэй ккккк |
|
За одоо ах наадамд явах гээд хурдан морь нь шонгоосоо хөдлөх гэж байгаа нь |
Бидний багад Гийнгоо татдаг байсан бол одоо өөр юм уншдаг болжээ. Би ойлгодоггүй. Ах, бэргэн 2-оос асуутал Хурдан морьны тарни гэж байна шүү.
|
Мөнх хөх тэнгэр, хөвөн цагаан үүл, хоньны морьд, хурдан морьд, морьны хүүхэд гээд жинхэнэ гоё байгаагаарай |
|
Дахиад сувай мал хариулав |
|
Малаа 2 тасдцан ккккккккккк |
|
Мал үргээд байсан чинь энэ нөгөө алтны Нинжа нар явж байгаам чинь |
Би чинь айгаад зугатаагаад бөөн юм боллоо ш дээ. Энэ хүмүүс нээрээ хэзээ газараа ухаж дуусхын болоо.
|
Би чинь энэ наймын хувингаар 2 дүүргээд 1 хагастай саана |
|
Ямаа их хурдан саадаг байсан чинь одоо зүүн гар өвдөөд байсан |
|
Учиргүй олон ямаа саанаа, энэ талыг нь саагаад цувчихсан байгаа нь |
|
Өрөм идмээр байна уу? |
|
Хөмүүл ингэж ургасан байна лээ |
|
Бас цагаан толгойтой |
|
Үүнийг одоо мэдэхгүй л юм билээ |
За ингээд л явах өдөр болоол би чинь яваагүй байхдаа уйлчих гээд л, ээждээ баруун хацраа үнсүүлээл Та сайн ...... гээл мэлмэрээл машиндаа орж мэлмэрээл, ээж минь машин далд ортол ард сүү өргөөл би чинь гэрээсээ 10 км мэлмэрээл ирлээ шүү дээ.
Сайхан юм бэ, ингэж нэг хэд хонож үзэх юмсан. Даанч тас хотын надад бол ёстой мэдэхгүй ахуй амьдрал байнаа. Гэхдээ хүн байна даа заалгаад хараад сурах л байлгүй дээ газар дээр нь оччихвол хэхэ.
ReplyDeleteСалалт шиг хэцүү юм хаана байнаа, бүр ээждээ үнсүүлээд орхиод явах хамгийн хэцүү.
Хөдөө сайхаан, бүр өглөө босоход хүртэл сайхан сэргэг тиймээ.
DeleteМонгол хүн юм чинь дороо сурнаа.
Хэлээд юүхэв ээжийгээ санаад л хэ хэ хэ.
pooh tanaih chin 1000-t maltai ail yum bn shde , kkk
ReplyDeleteene humuuliig mashindaa hoolond hiideg biluu?
ingehed hezee yavah gej bgaa bilee? dahij hodoo ruugee yavahguigeer shuud ub-geesee yavahiimuu?
Хүний насны хөдөлмөр, 20-30 насны хөдөлмөр шүү дээ.
DeleteТийн ш дээ. Хөмүүлтэй хуушуур гээд ёстой сайхан юм байдаг. Ер нь тэгээд дараад хоолны хачирт иднэ. Жинхэнэ байгалийн бүтээгдэхүүн.
Govid 23:45 tsagt iim gegeetei baina uu ter humuulnii zurag deer? esvel apparat uu, Organik yumnuud harah goy baina!
ReplyDeleteЭнэ цаг нь Канадын цагаар байгаа шүү. Яг эсрэгээрээ.
DeleteТанайд очвол ямаанаас нь сайхан саалцаж өгнөө найзуухай :) Малчин байсных, хийж чадахгүй юм байхгүйшдээ надад.
ReplyDeleteСая цуг явахгүй яаваа хө. Сайхан байхгүй юу.
DeleteЁстой л нээрээ өглөөнөөс үдэш хүртэл оволздог ажил байна даа. Ингээд бодохоор хөдөөний хүмүүсийг хүндэтгэмээр шүү. Хүүхдүүд хүртэл ажилсаг эртэч байх юм, гайхалтай :)
ReplyDeleteАа бас л ажил ихтэй, их тэвчээр шаардана.
DeleteХүүхдүүд багаасаа ажилд сурчихна, бас амар шүү.
Хөдөөний хүмүүс ч үнэхээр ажилсаг шүү Өглөөнөөс орой болтол ажил нь дуусахгүй,манай дүүгийн гэр бүл найзынхаа гэр бүлтэй хамт амрангаа хөдөө айлд очоод ажилд нь тусалсан чинь найз нь өө хөөрхий хөдөлмөр зусланд амарчих юм байна л даа гэсэн гэсэн инээдтэй.
ReplyDeleteОчоод амрана гэдэг нь одоо ажилд нь туслах юм даа. Тэр нь бас сайхан амралт болох юм даа. Гэм нь сүү уугаад л байсан чинь их гэдэс дүүрдэг болсон байна лээ. Урд нь яадаг ч үгүй байсан юм, хэ хэ хэ.
DeleteYamar ganduu bnaa, tanaih yasan ih yamaatai yum be!!! yamaa chine tsoljuuleed bna shuu dee. Geriinhendee huvantsar shanag bitgii heregle geechee, yalanguya haluun tsai aarts byasalgand hailaad yantsiin2 bodis hunii bied hort havdar uusgeed bna shuu dee huuheed.
ReplyDeleteZa busdaar bol yostoi saihan bna, zuragnuudaa goy avsan bna, deer ni tomoor oruulsan bna.
Пээ та чинь урд насанда нэгдлийн дарга байсан юмуу ва ха ха ха ха ха.
DeleteЯмаа цөлжүүлдэг гэж та одоо ямар Монголжоогүй юм ярьдаг юм бэ? Ямаанаас ноолуур гармой ш дээ.
Хуванцар сав байтугай л их аюултай зүйлс манай оронд байна даа та минь.
гоё шүү бас. халширмаар хатуу хөтүүд амьдарч байгаа нь үнээн тэд. миний очдог архангайд эр нөхрүүд нь эхнэрүүдтэйгээ зэрэгцээд гэрийн ажил руугаа орчихдог юм билээ. Өглөө үнээгээ саахад тугал татаж өгснөө, түрүүчээс нь нөхрүүд нь авчраад хөөрүүлээл загсаагаал, дундуур нь цайгаа чанаж эн тэр. Тэгээд хашаа хороогоо цэвэрлээл...
ReplyDeleteӨө тэгээл хөдөөний ажил чинь яг эхнэр нөхөр ер нь хэн бүгд л оролцож дуусна. Ямар сайндаа 4 настай хүүхэд аргал түүж, тогоо угааж, хувин дээр суудаг ямааны сүүлийг татаж ямаа саалгана шүү дээ.
DeleteТомрох тусам ажилын хуваарь нь нэмэгдэнэ.
Ямар сайхан байгаад ирээ вэ? Би таахдаа Баянхонгор юм боловуу гэж бодлоо. гандуу гэж харагдахгүй л байна даа.
ReplyDeleteХамгийн сүүлийн зураг дээр өнөө гүйлс билүү буйлс билүү тэр юм бишүү. Өнөө Сакура шиг цэцэглэдэг. Наадны чинь үрээр дэр хийхээр ч гүй э мөн сайн даа.
Хөмүүлийн зураг хараад дарсан хөмүүл бодогдож шүлсээ гүд хийтэл залгив.
Маргааш уулзнаа багшаа :)
Энэ жил их гандуу ч биш гэхдээ сайхан зун болжийнаа.
DeleteГүйлс нь юм болов уу? Би нээх харж байгаагүй л юм шиг байна лээ. Товцогонд хармаг ургасан байна гэж бодтол биш байна лээ.
Манай дүүгийнх их олныг дараад авсан байна лээ. Авч явж даанч болохгүй юм хэ хэ хэ.