Амьд явбал алтан аяганаас ус уунаа гэж, ёстой нэг хамгийн азгүй өдөр байлаа.
Өөрийгөө аялж, явж сурч байгаа гэж бодсон үгүй юм байна. Бүр тэнэгээрээ байгаа юм байна ш дээ.
Өчигдөрөөс хойш онгоцны буудал явах гэсэн чинь нэг л бүтэж өгөхгүй байсан чинь өнөөдөр энд Японд ирээд ээ бурхан минь юу болсон гэж сананаа та минь ээ.
Шөнө 12 цагт метрогоор Инчон дээр ирээд сандал дээр унтаад өглөө 05:30 болгов. Босоол бүртгүүлнэ, эрт орно гэж бодсон чинь ла ла ла Фүкүока уруу виза авах ёстой мостой болчихов.
Нөгөө нэг бүртгэгч хүүхэн нааш цааш нь утасдаал байхын. Тэгж байснаа цагийн дараа ир, тэгэхээр асууна гэдэг байгаа.
Тэр хооронд билет авсан газар уруугаа утасдсан чинь одоо шууд Нарита явах нислэг алга. Наанаасаа билет ав гэнээ.
Тэр хооронд Японд байдаг найздаа байдлаа хэлтэл АНУ-ийн визатай бол болдог ухааны юм ярив. Нөгөө бүртгэгч хүүхэн дээр ирлээ. Өө АНУ-ийн визатай бол болно гэхдээ дахиад шалгая л гэж байна.
Шалгаж байснаа 50:50 хувьтай гэж авдын ва ха ха ха ха. Эхлээл болно гэсэн гээл ярьж байснаа гэхдээ чамайг оруулахгүй байж мэднэ гэнээ.
Тэр хооронд би элчингийн хүнтэй Монголд ярьж байсан санаанд оров. Транзит бол визагүй гэж. Тэгсэн тэр транзит нь зөвхөн Нарита, Осака гэсэн 2 буудалд үйлчилдэг гэнээ.
Фүкүока гэх мэт газар үйлчилдэггүй гэнээ.
За тэгсэн нөгөө онгоц нь явах гээд байдаг. Үгүй өө мөн олон юм болж байнаа. Гэнэт би шууд эндээс билет аваад Нарита явий гэсэн чинь оройтсон гэж авдын.
Ингээд азаа үзээд 1 цаг Инчоноос нисээд иртэл нээх хөөрхөн залуу тосоод авжийн. Гаалиар нь гар хуруугаа шалгуулаал яг болох гэтэл гэнэт нөгөөх чинь сэхээ авсан уу яасан даргаа дуудваа хөөрхий.
Дарга нь ирлээ, олон 7 юм яриал байхын. Энэ Япон хэл чинь нээх уянгалаг санагддаг байсан чинь ямар муухай чихэнд чийртэй сонсогдовоо.
Хуруу хумсаа нугалж байж авсан билет маань цагийн дараа хугацаа нь дуусах гээд байдаг. Ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг нь боллоо ш дээ.
Дарга нь өрөө өрөө хэсээл бааахан явж байснаа таныг оруулж чадахгүй нь ээ одоо билетаа аваад буцаад Инчон яв гэнээ.
Аая яааяаа нээрээ өөрийн эрхгүй нулимс урсаж байгаа юм чинь. Бүр нэг цээжинд хуралдаад байсан юм гарч ирээл би чинь бүр цээжээ дэлдээд цурхирч уйлаад.
Нөгөө цагаачлалын хүмүүс нь бүр өджийгаа юм шиг нэг нэгээрээ ирж уг нь нэг цагийн дараа л Нарита нисхийн байна ш дээ гэж мэгээд.
Өө тэнд чинь би усан далай болгосон.
Би хүнд муу юм хийе гэж боддоггүй. Чадах бүхнээрээ сайн сайхан, буянтай үйлс хийе гэж боддог, хийж ч явдаг. Гэтэл өнөөдөр арай л хатуу авлаа даа.
Үүнийг одоо хувь тавьлан гэхийм уу эсвэл үүрэх ёстой даваа гэж бодхым уу ёстой мэддэггүй ээ.
Хичээлийн ганц дэвтэр ч авч чадаагүй байтал ингээд суудал дээрээ 2 сарын байрны хөлсний мөнгөөр шатлаа.
Одоо дахиад л Инчон дээрээ сандал дээр хонодог байх даа. Хэзээ хийсэн үйлийн үр, гай юм бүү мэд.
Амьдралд өч төчнөөн л саад бэрхшээл тохиож байдаг. За яахав болох биз, бүтэх биз гэж бодоод шүд зуугаад явж байтал өнөөдөр бүр шүдээ зуух байтугай бугларсан юм гарч ирээд, гомдол барагдуулдаг юм байвал сэтгэл уужирмаар, даанч одоо хэндээ ч гомдох билээ дээ.
Маргааш инээх өдөр ирэх байхаа гэж найдья даа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Ээ ямар таагүй юм болоо вэ? Эд нар үгүй гэсэн бол тэгээд үгүй л байдаг юм, яагаад заавал Фүкүока-р явах болсон бэ? Надад ч бас иймэрхүү юм тохиолдож л байсан, зүгээр дээ эрүүл саруул очих газраа хүрч байвал одоо нэгэнт өнгөрсөн юм чинь тэр хэдэн цаасны араас харамсаад яахав дээ. Хэд дахин нугалараад ороод ирэх үе гарнаа. Be strong!
ReplyDeleteБи их орой билет хайсан. Тэгэхэд олдсон нь л энэ байсан. Тэгээд авсан юм. Элчингийн хүн хэлэхдээ цаашаа гарахгүй болохоор болно гэж хэлсэн.
DeleteНаритагаар явж болдог юм чинь гээд би өөрөө их тайван байсан.
Өглөө Инчон дээр бүртгэгч хүүхэн Фүкүокагийн цагаачлалын албаны хүнтэй ярьхад тухайн хүний паспортыг нь үзэж байж болно гэж хэлсэн гэсэн.
Тэгэхэд үгүй гэж хэлсэн бол би өөр арга хайх байлаа. Гэхдээ мэдээж миний буруу зөндөө.
Sain emh tsegtstei sharguu uzeltseh heregtei, naaduul chine udur bolgon 1-2 hun helmegduuldeg bur hobby n boltson baigaa harin emh tsegtstei uzeltssen hunii ugend bol orno. Bas Kanadad ochichihood sain sudlaad ingej hohirson gadnii zorchigchid yamar argaar haana gomdol gargasan baina sain uhaad mongoo butsaaj av!
ReplyDeleteGar utsaa video bichih deer n taviad bicheegui yum shig durtei bariad evteihen bicheed uzeltseh heregtei tegvel naaduul chine tiim bichlegnees buu bumbugnees iluu aigaad evteihen oilguulval hohirliig chine baragduulna. Camertai utas bol buunaas huchitei zevseg yum.
DeleteТэр цагаачлалын албаны хүмүүс нь бүр гарч ирэх ч үгүй юм билээ. Миний сууж явсан онгоцны хүүхэн л өмнө хойно ороод гүйгээд байсан.
DeleteБи сүүлдээ тэр хүүхнээс гуйгаад би цагаачлалын хүнтэй уулзий гэсэн чинь тэр хүүхэн очиж хэлэхэд хүн ирээгүй ш дээ. Ёстой муухай алаг үзэлтэй хүмүүс байсан.
Би тэр хүүхнээр хэлүүлсэн. Танай улсын элчингийн хүмүүс тэгж хэлсэн гэхэд ёстой хүн юм хэлж байгаа шинжгүй тоохгүй байсан.
Uunees hoish gar utsaa sejigtei yum bolgonii naana asaaj video bichih deer n taviad utsaa huzuuneesee zuult shig sejiglegdehgui zuucheed yum bolgoniig bicheed daraa n ugend chine orohgui bol bichlegteigee oilguulaad uuniig chine State Inspection agency ba mediad ugnu shuu gej bai!! Gar utsaa buu shig ashiglaj sur!
DeleteНадаас өөр хүн бол зөндөө л ойлгож, ухаарахаар зөвлөгөө өгөх юм даа. Даанч би болхи юмаа би. Бага багаар хичээнээ. Одоо улам зоригтой, чанга болноо.
DeleteГар утсаа ёстой бүрэн утгаар нь ашигланаа.
Za yundaa hyamrahav, sain sudlahgui yasiin be. Hen chamd boldog gej medeelel ogsiin.
ReplyDeleteBi bas jiliin omno bas Ih Britainii ilchin deer buudal, ireh ochih zardal, tsag heden euro hii demii urchihsen, tegehdee tsever minii buruu bsan uchiraas tolgoigoo shaagaal ongorson. Nohortoo aluulah bh gesen harin gaigui bsaan zailuul gehgui yu hahah Tolgoi deeguur yavya!
Наритагаар явж болдог юм чинь болно гэсэн чинь хөдөөний буудлуудаар нь болдоггүй юм байна.
DeleteСайн муу ч гэсэн виза гэхгүй Бээжингээрээ дамжиж байя даа одоо.
Мэдээж миний буруу зөндөө зөндөө. Нэг сайн сургамж авлаа.
Олон хүнд сургамж болох бичлэг байна. Нэг хаалга хаагдахад өөр нэг боломжийн үүд нээгдэнэ гэдэг дээ. Туршлага сууж байж л хөгжинө хө. Бүх амьдрал дууссан шиг ямар сүртэй бичээ вэ хүүхээ. Юм нэгээр дуусахгүй гэдэг дээ. Анхнаасаа Инчон дээр эргэлзээтэй байхад нь сайтар лавлах байжээ. Цаадуул чинь утсаар хоорондоо холбогдоод лавлаад өгөх боломжтой шдэ. Нэр усыг нь андуураад буруу биччихсэн бол нэг хүний нэр буруу, үсэг илүү бичээстэй байгаа шүү гээд хэлээд явуулаад байж болдог л юм билээ.
ReplyDeleteСайн учирлаад тайлбарлаад шалаад болоогүй хэрэг үү? Монголд элчингийн хүнтэй ярьж байсан гэдэг чинь япон хүн үү? Тэгвэл миний буруу байхгүй японы элчингийн хүн транзит бол визагүй гэсэн тэр хүний үгээр би ирсэн хохирмооргүй байна гээд зүтгээд аль тэр элчингийхэнтэй яриуладах гэж мэгээд үзэхгүй.
Уг нь япон бол транзит бол визатай санагдаад байна. Харин АНУ, Канадын визтэй бол Солонгост визгүй хэд хонож болдог гэдэг
Өчигдөр ч бас л эвгүй өдөр байлаа даа хө. Инчон дээр лавлахад тухайн хүний пасспортоос болно гэсэн. Яг үгүй гэж хэлээгүй ш дээ.
DeleteАНУ, Канадын визатай юм чинь болох байх гэсэн чинь болдоггүй юм байна. Намайг бүр хүн чинээ гэж тоохгүй байсан.
Таныг гаргахгүй буцаад Инчон яв гэж хэлсэнээс хойш би ч хий дэмий л уйлсаараа байгаад таарсан.
Японоор дамжин өнгөрөх виз 12 мянган төгрөгний ханштай байдаг. Уг нь тэрийг авахад ямар ч асуудалгүй онгоцны билетээ үзүүлж пасспортоо өгөөд даруулчихдаг юм билээ. Хэрэв үнэхээр Америкийн визтэй хүн транзит виз хэрэггүй бол элчингийхэн виз авах гээд очиход аяндаа шалгаад хэлээд өгмөөр юм. Тэгэхээр тэр элчингийн хүн чинь албан ёсны хариугаар чамд Японы виз хэрэггүй гэж паспортыг чинь буцаасан бол онгоцны билетийн хохирлоо төлүүлэх боломжтой гэсэн үг. Харин хувь хүнээс юм уу хувийн журмаар амаар асууж хариунд нь итгэсэн бол хариуцах хүн олдохгүй байж мэднэ дээ. Өөдрөг байгаарай, амьдралд энэ мэтийн асуудал байх л шүү дээ...
ReplyDeleteЭлчин дээр Монгол эрэгтэй хүнтэй ярьсан. Нэр усий нь асуугаагүй болохоор одоо бүтэхгүй байх.
DeleteБи ингэж өчигдөр Фүкүока дээр зөндөө хэлсэн. Ёстой нохой хуцаж байна чинээ тоогоогүй.
Бүр сайн лавлах л байж. Миний л буруу л даа. Хүнд итгэж ханахгүй тэнэг толгой юмаа. Манай найзууд чи наад нэг гэнэн итгэмтгий зангаасаа салаагүй л байна гээд загнаад байсан үнэн юмаа үнэн юм.
Americ yavah humuust transit visa heregtei baidag um bilee. Bi bas ter jil 2 ohintoigoo USA yavj baisan um. Tegse Japan airport deer transit zaal gej baihgui zaaval hot ruu oroh estoi geed hun burees 300$ nehsen. Bi nisej baisan ANA-iin tuluulugchiig duuduulaad heruul hiigeed amjilt oloogui. Tegeed hun bur 100$ tulj bidniig tsoojtoi zochid buudlarhuu umand oruulaad uudend ni haruul manaatai neg honood ugluu ni yavsan shdee. Bi mungu baihgui geed guriisen chine suuldee gaali emigration ni minii tsunh turiivchiig negjeed cash baina geed barag hucheer mungu tuluulsen. Estoi teneg gazar bi odoo Japanaar yavah durgui. Ug ni UB-s transit visa avah estoi baisiim bilee airmarketiin ticket bichsen huuhen nadad helj uguugui shdee
ReplyDeleteХэрэв надаас 300 долларын торгууль нэхсэн бол би ёстой инээгээл төлөөд явах байсан. Тэгэхэд намайг тэгээгүй.
DeleteБүр өч төчнөөн учирлаад тайлбарлаад, Японы визагүй л бол болохгүй гээд байсан. Хажуугаар бас нэг 2 хүн зөрчилтэй тэр 2-т л үйлчилээд байсан.
Билет авсан газар явж болно гэчээд эргээд хэлсэн чинь бид нар ямар виза өгдөг газар юм уу өөрөө учираа ол гээд тэгсий ш дээ.
Харин тиймээ. Япон бол зүрхэнд орчлоо. Хүнийг тайвшруулж, учир начираа ойлгуулдаг хүмүүс байдаг ш дээ. Тэгэхэд бүр нэг гэмт хэрэгтэнтэй уулзсан юм шиг хандаж байсан.
Ядаж байхад тэр дарга нь Англиар ярьдаггүй юм билээ. Фүкүока олон улсын нисэх буудал гээд байгаа. Тэгчээд Англиар ярихгүй.
Нэг залуу л орчуулаад байсан. Дутуу орчуулаад байх шиг санагдсан.
Bi tegeed hunii erhend buduuleg haldlaa maldlaa geed jaal tomorson chine tanai mongol lam nar airportiin hashaa davj zugtahiig oroldson gesen shdee. Tegeed l heleh uggui bolson hehe. Manaihan neeree bie biendee balag tarih umaa.
DeleteБи бас түүнийг чинь бодоод уйлахаас өөр юм хийж чадаагүй ш дэ. Нэг муу Монгол л гэнэ үү гэхээс ямар муу ТБ гэх биш.
DeleteОДоо бодоод байсан торгуулаад гарья энэ тэр гээд баахан гуйдаг байж. Сүүлдээ тэгээд намайг тоож тэо ажилтанууд нь ирэхээ байсан.
Шууд миний нисч ирсэн онгоцны компаны ажилтануудад хүлээлгээд өгсөн. 2 хүүхнийг их зовоосоон хөөрхий.
Та буцаад явчих л даа гэж мэгээд гуйсан ш дээ кккккккккк.
ee
ReplyDeleteБарцадтай явж ирсэээээээн.
Delete