Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 3 August 2013

Сургалт зохиодог юм уу?

Зун гэдэг чинь ямар хурдан дуусчихаваа. Нэг мэдсэн 9 сарын 1, хичээлдээ явах болж байна ш дээ.

Арван жилийн дараа, 9 сарын 1 боллоо, хичээлтэй гээд хүүхдүүдтэйгээ зэрэгцээд гүйж мэдэх хүүхэн шүү дээ энэ ТБ чинь ва ха ха ха ха ха ха ах аха ха аха ха ха.

Одоо тэгээд ирсэн замаараа сурсан 2 дуугаа дуулаад УБ-Сөүл-Токио-Вашингтон-Торонто гээл явж өгнө шүү дээ. Гэхдээ энэ удаа АНУ-аар дайрахгүй шууд явахаар билет ярьж байгаа.

Канадад очингуутаа л тэрэнтэй уулздаг байж, тэр нагацындаа очдог байж 30хан км ш дээ, тэр найзгайгаа уулздаг байж тэр холоос ирчихээд энэ тэр гээл эсэн бусын юм бодоол сонин байды ш дээ.

Тэгэхээр блогчид эсвэл блог уншдаг хүмүүстэйгээ уулзий гэж бас бодох л юм. Гол нь уулзаад нэг ажил хэрэг, буяны үйлс бүтээвэл л юу юм гэхээс ууж, идэх бас нээх сонин биш тийм үү.

Одоо чинь тэгээд надад хүнд заачихаар мэддэг чаддаг юм байна уу гээл бодлоо. Би уг нь TOEFL-ийн сургалт зохион байгуулна гээд бодож байсан чинь хэдэн жуулчидтай зууралдсаар амралт дууслаа.

Тэгэхээр би Монгол бичиг сурэх эрмэлзлэлтэй хүмүүст хэдэн цаг лекц өгч болж байна. Эсвэл нөгөө Кюбэк улавч нэхдэг аргаа зааж болж байна.

Манай хэдэн жуулчин заавал хонь, тэмээний ноос авч явж юм нэхнэ гээд би чинь энэ УБ-ын нэхмэлийн утас зардаг газрыг дуусгалаа ш дээ. Тэгээд сайхан хоньны ноосон нэхмэлийн утас олсон. Түүгээрээ нөгөө улавчаа нэхий гэж бодож байна.

Тэгвэл хичээл дээрээ нэхээд ангийнхаа хамгийн сүүлд маамалсан хүнд бэлэглэчихнээ.

Тэгээд нэг өдрийг сайхан сурах, бүтээх эрмэлзлэлтэй хүмүүс дунд өнгөрөөвөл их л сайхан болох байх даа.

Гол нь явах, суух гээд ажил төрөл их юмаа. Гүйгээд л гүйгээд л байна. За тэгээд миний өчүүхэн мэдлэгээс суралцах хүмүүс нь сэтгэгдэлээ үлдээгээрэй. Бүгдэд нь баярлалаа.

20 comments:

  1. Монгол бичгийн сургалт сайхан сонсогдож байна шүү

    ReplyDelete
    Replies
    1. Лекц сонсох хүсэлтэй бол зохион байгуулж болно байхаа.

      Delete
  2. bolvol bugdiig ni zaalgachihmaar bna

    ReplyDelete
  3. bolvol bugdiig ni zaalgii

    ReplyDelete
    Replies
    1. Боломжтой цаг, өдрөө хэлээрэй хө.

      Delete
  4. uu oroogui bna gej dahij bichseer baital hed garaad irevee hihi

    ReplyDelete
    Replies
    1. Баяр сав, цаг нар, өдөр судраа л тохирох хэрэгтэй юм байна.

      Delete
  5. Буянтай охиноо, би тэр улавч сурмаар байнаа. Тэр сургалтанд сууя тэгэх үү хө.
    манай гэрийн 3 залуу хөл нүцгэн л таваргаад байна, би ч бас :p

    ReplyDelete
    Replies
    1. Болноо хө. Гол нь утас зүүгээ бэлдэж байгаарай хө. Тэгээд цаг нараа бичээрэй.

      Delete
  6. Ulavch suryaaaa tehuu?bi yamarch bsan ochij surna shuuu :)

    ReplyDelete
    Replies
    1. За тэгээрэй. Ирээрэй, сураарай. Хэдүүлээ өдөр судраа тохироё.

      Delete
  7. Ulavch suryaaaa tehuu?bi yamarch bsan ochij surna shuuu :)

    ReplyDelete
    Replies
    1. Утас зүүгээ бэлдэж байгаарай хө.

      Delete
  8. Replies
    1. Цаг нар, байр саваа тохирьё, бас утас зүүгээ бэлдэж байгаарай хө.

      Delete
  9. Yamar utas zui beldeh heregtei ve zuragiig ni post-lood uguuch?esvel fb account ntr bval holbogdood odor sudaraa tohirvol ?

    ReplyDelete
    Replies
    1. Утас, зүү хайгаад л байна хө. Олоод хэлнээ.

      Delete
  10. Улавч гэж ямар улавч юм бэ харж болох уу хө?

    ReplyDelete
    Replies
    1. http://tsogie.blogspot.com/2012/12/blog-post.html

      Эндээс үзээрэй хө. Кюбэкийн брэнд бүтээгдэхүүн, хэ хэ хэ.

      Delete