Боловоо ч юу байхав өчигдөр онгоцноос буугаал шууд орчихлоо. Энэ айл өөрсдөө доод давхартаа амьдраад дээд давхарын 3 өрөөгөө хүнд хөлслүүлдэг юм байна.
Манай нөгөө 2-ын нэг нь Канад авгай, хотын төвд ажилладаг гэсэн, лав 50 нэлээд гарсан даг шүү. Нөгөөх нь нэг оюутан. За байз хаанаас ирсэн гэчив дээ, хэлсиймаа, хаанаас гэнээ гэсэн чинь Кариб хавьцаа л гэсэн. Хар байв уу цагаан байв уу ва ха ха ха ха ха ха ха ха ха.
Дөнгөж сая үүдэн дээр тааралдсы ш дээ. Тэгээд хар, цагааны нь мартцан. Хар байсан байхаа. Над шиг туранхай охин байна. Үс нь нээх хөөрхөн шойтог шиг, буржгар.
За тэгээд өрөө маань их хөөрхөн, хөөрхөн. Ор, хичээл хийх ширээ, ханын шүүгээ, бас жижиг тавиур, сэнстэй. Сарын 450 Канад доллар. Сургууль уруугаа нэг цаг автобус, метрогоор дамжиж очино.
Хувцасны, ханын шүүгээ |
Манай өрөөний цонх |
Ор маань |
Өргөө чимэх гэсэн чинь энэнээс өөр юм олдсонгүй ээ |
Одоо тэгээд өглөө 5 цагт босоол 6 цагт гэрээсээ гараал гүйгээд байхаас өөр аргагүй.
Хоолоо доор бүгдээрээ нэг газар хийх юм байна. Ойрхон Орос дэлгүүр байна. Баахан цайны печень аваад ирлээ.
Хөргөгчин дотор нь нэг тасалгаанд нь би юмаа хийнэ. Нээх хөөрхөн миний нэрийг бичцэн. Тэгсэн нөгөө буржгар үстийн тавиур ёстой дүүрэн хоолтой байна. Хэзээ нэг баахан хоол хийж хөргөгчнийхөө буланг дүүргий даа байз.
За нэг иймэрхүү. 3 нялх хүүхэдтэй айл. БҮр бага нь 2 сартай гээл бодчих. Нөхөр нь оюутан гэсэн. Тэгхээр энэ 3 өрөөнийхөө бас хүүхдийнхээ мөнгөөр л амьдардаг байх. Дажгүй санагдлаа.
Тэгж байгаад зав гарвал 3 хүүхдэд нь нөгөө оймсоо нэхээд өгчихнө. Тэгээл болоо. Бүр их завтай бол хөрш 2 бас, аав ээжид нь нэхэж өгөмц. За бараг Зул сарын амралтаар л болох байх даа.
Сая дэлгүүр явж байсан чинь манайхаас холгүй нэг айл алимны модтой юм байна. Газраар дүүрэн л алим хэвтэж байна. Дараа зургий нь авя тавья.
Ee TB min esen mend yavj hureed bair savandaa orchihjee :) odoo ch hicheeldee gyalalzaad bna bizdee! Amjilt husii
ReplyDeleteЗа баярлалаа. Гялалзаад л байна.
DeleteDajgui chimeegui gazar shig haragdjiishd. Filipinuud yur n manaihantai ih oiroltsoo zan baidaltai sanagdsan. Hamaagui oirtoj naizalval huuhdee babysit hiilguuleh geed davarch magadgui bh, yur n dotood drama n bidentei ih adilhan drama-family mess-tei naaduul chine.
ReplyDeleteХэ хэ хэ тийм үү. Би ч өглөө гараал орой орхийн. Хүүхэд нь жаахан орилхымаа. Үгүй ээ одоо ганцаараа дүлий дүмбэ чимээ шуугиангүй байснаас дээр дээ гээл сууж байна.
DeleteZa yamarch bsn ajil turul n sain buteed, hicheeleese umnu ochson n yamai da. Neg holboo barij taniltsmaar bgan, bolohu?
ReplyDeleteТэгээрэй. Энд байдаг хүн үү тээн?
DeleteTiin, zoloo_gan gd yahogoor mail bicheerei, bolomjtoi uyedee.
DeleteМэссэнжэрт нэмчихлээ.
Delete