Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 31 July 2013

Монголд ирээд сурсан 2 дуу

Сонин дээд, доод хязгаар шиг 2 дуу сурсаан ва ха ха ха аха ха ха аха ха ха аха ха ха ха.

Ирээд арав гаруй хоноод найзуудтайгаа караокед орсон чинь цаадуул чинь дандаа шинэ дуу дуулаад би дандаа хуучин дуу болох Жирмийн цагаан нуур, Дуут нуур, Завхан гол, Хулжын цэнхэр гол ... гэсэн дуу дуулаад, нөгөөдүүл чинь савж унаж байгаам чинь.

Би нэг ч дууг нь мэддэггүй ээ. Тэгсэн нэг нь энэ дуу гоё энэ тэр гээл дуулаад байсан чинь Жавхлангын Чамд би дуралчихаж гэдэг дуу, ёстой нэг дурласан хүний дуу.


За тэгээд сайд Оюунгэрэл хэлэхдээ Дурла, Гэрлэ, Хүүхэд гарга гэсэн гэнэ лээ шүү хонгорууд минь. Энэ дуугаа сонсоод дурлаад, хайрлаад, гэрлээд, маамаалаад байгаарай. Амжилт хүсье!

Дараачийнх нь дуу бүр шал эсрэгээрээ. Ангийнхантайгаа караокед орсон чинь бас нөгөөдүүл чинь шинэ шинэ дуу дуулаад. Тэгсэн манай багш энэ гоё дуу гээд Харангын Лхагваагийн Хайртай гэхээсээ өмнө гэдэг дууг дуулаад байхын, дуулаал байхын. Тэгээд бүр чихэнд хоногшчихов уу яав одоо.

Өө ёстой үнэн аймаар үгтэй дуу. Тэр клип энэ тэр нь бол балалж байх шиг байгаан.



За ёстой дараа төрөлдөө учрий даа гээд эв найртай салдаг хүмүүсийн дуу ч юм шиг. Гунигтай ч юм шиг. Тусгаар амьдрал үзсэн хүн л сайн ойлгох байх даа.

4 comments:

  1. Монголд очихоороо би бас дандаа л эртний дуу дуулдаг ш д :-Р Шинэ дуу мэдэхгүй юм чинь одоо яахав дээ. Харин энэ манай гадаад найзууд дараа долоо хоногт караоке орно гэx юм бол ёстой л урлагийн үзлэгт орох гэж байгаа юм шиг л шинэ гарсан ядаж л 2-3 дуу сурдаг ш д, үнэн сэтгэлээсээ хүмүүс шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Ази л байх даа, дуу сайн дуулдаг, дуу сурдаг гэхээр.

      Дуу хуур ч сайхан шүү.

      Delete
  2. Replies
    1. Уулзаагүй л байна хө. Одоо л харин бодож байна хө.

      Delete