Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 31 July 2011

Painter of the wind

Анх Дай Жангүм киног гархад нүдээрээ биш чихээрээ сонсож үздэг байлаа. Ноднин Австралид байдаг нэг найз минь нэг өдөр ярьсан чинь Жангүм үзээд сэтгэл хөдлөөд гэхээр нь гэнэт үзмээр санагдаад нэтээс олж үзлээ. Тэгээд Солонгос найз хүүхэнтэйгээ уулзаад гэнэт кино энэ тэр ярьж байсан чинь баахан кино үзээрэй гоё гэж хэлээд, нэг хэсэг хичээлийнхээ хажуугаар баахан Солонгосын түүхийн кино үзээд за бараг л дуусагсан даа. Тэр дотор маш олон гоё гоё кино байгааг дурдахын ялдамд энэхүү гарчиг дээрх киног үзэхийг санал болгож байна. Маш мундаг жүжигчин тоглосон үнэхээрийн агуу, урлаг гэдэгийг мэдрүүлсэн. Элдэв янзын ордны шивэгчдийн хов жив бус урлаг тэр тусмаа зургийн урлаг авьяас, багш шавийн ариун нандин холбоосыг өгүүлсэн маш гоё кино. Энэ киногоороо гол дүрийн жүжигчин Moon Geung Yoon нь тухайн киногоороо шилдэгийн шилдэгээр шалгарч байсан удаатай. Энэ кинонд орж улмаар дууг нь татаж авч нэг хэсэг дуулж сураад үнэхээр хоббитсон шүү.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment