Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 3 August 2011

Охинтой аав, охингүй аав

Охин үртэй эцэг хүн, охин үргүй эцэг хүн хоёр маш ялгаатай байдаг. Охин хүүхэд юу сонирхдог ямар байдаг, ямар үед сул тал гаргадаг, эрэгтэй хүүхдээс ялгаатай тал гээд маш их зүйл байна. Гэхдээ энд ажиглагдсан бас дурдахгүй байж болохгүй нэг жишээг хөндөх гэсэн юм. Би ажилынхаа хоногуудад 2 өөр ээлжийн ахлагч хүнтэй /наснууд нь ойролцоо/ нэг өрөөнд суудаг юм. Яг өмнөөс харж суудаг. Нэг нь болбоос ганц охинтой нөгөө нь болвоос ганц хүүтэй хүмүүс. Ганц охинтой ээлжийн ахлагч маш өөр байж, элдэв янзын хүнд зүйл өргөх энэ тэр тохиолдол гархад хажууд ирчихсэн надад тусалж зогсдог. Тэр байтугай надад техникийн зөвлөгөө өгч, сургаж заадаг. Тэр хүнд маш баярладагийн. Гэтэл эсрэгээрээ нөгөө хүүтэй ээлжийн ахлагч бол намайг зараал юун туслах муслах болж өгвөл бүх ажилаа надаар хийлгээл, эмэгтэй хүн мүн гэж бодохгүй ш дэээ бүр бодох бололцоо байхгүйм чинь. Юун техник технологийн зөвлөгөө өгч, зааж сургах, өө чи чаддаггүйм уу алив алив гээл шууд булаагаад авна. Энэ муу амьтанд заагад өгчихье зайлуул бүсгүй хүн гэж бодохгүй. Тэр хүний буруу биш л дээ. Нөгөө охинтой аав бол чи сурах ёстой, мэдэх ёстой чиний амьдралд хэрэг болно гээд л заагаад, сургана. Тэгээл энэ хоёр хүнийг харьцуулж бодоод ургуулаал, хажууд ярих, хэлэлцэх Монгол хүн байхгүй болхоор Монголоороо бодоол дүгнээл суугаад байдгын. Манай хөдөө гэрийн саахалт айл , 8 охинтой хүн бий. Уян налархай гэж жигтэйхэн, охидуудынхаа өмнөөс гүйгээл байна, гүйгээл байна. Хөөрхий дэгдсээр байгаад л таардагын. Одоо харин охид нөхөрт гарч хүргэнүүдийн хүчийг үзэж байгаа дуулдсан хөөрхий.

4 comments:

  1. Би нөхөртөө хэлдэг юм. Би заавал охин хүүхэд гаргаж өгнөө гээд. Бүүр ихрээр нь гээл. Манай нөхөр доороо нэг эрэгтэй дүүтэй. Эмэгтэй хүнийг ойлгох хүндлэх нтр юм байхгүй, мэдэхгүй. Нөхрийн маань ээж 3 хүүтэй юм шиг хамаг юмыг нь хийгээд сургачихсан.

    ReplyDelete
  2. Зөв шүү. Эмэгтэй хүн чинь уян байж, хорвоог зөөллөх хэрэгтэй тиймээ.

    ReplyDelete
  3. Энэ нээрээ яг үнэн. Манай 2 найз 2уулаа охинтой болсийн. Тэгсэн одоо найзуудаараа уулзахаар аймар халамжтай болчиихсон эмэгтэй хүн байж битий ингэ тэг нтр гэж ирээл кк (2уулаа аавууд л даа) 1 найз маань бүүр заавал охинтой болно охин байгаасай охин байгаасай гэж байгаад охинтой болсон гсн нээх хөөрхөн. Тэгээл охиноо ярихаараа нүд нь гэрэлтээл эмэгтэй хүүхэд чинь аймар хөөрхөн үсийг нь 2 боогоод палаж өмсөөл жинхэнэ охин болчихно нтр гээд

    ReplyDelete
  4. Tiim shuu, Miracle-aa. Aygui ih yalgaa gardiim bna lee. Hureelen bui orchin gej helj irdeggui bagsh bh shig bnaa hu.

    ReplyDelete