Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 27 July 2011

Торонто

Монгол улсын бүх хүн амтай тэнцэх оршин суугчтай Канадын хамгийн том хот, Торонтод айлчилж түм буман ард түмэн дотор 6 өдөр бужигнав. Зүгээр л завгүй, яарч сандарсан иргэд тэнд л байна. Би чинь тайван уужуу учиргүй соёлтой хүн очсон чинь том хотын ард түмэн сүр сар гээл өнгөрч байхым. Мэдээж тэр олон оршин суугчтай хотод давуу болон сул талууд их ажиглагдсаныг нуух юун. Харилцааны соёл бол үнэхээр нуль. Мэндэлхээ байг, инээ бүр инээхээ байг ядаж мишээ бүр мишээхээ байг зүгээр хар бүр хархаа байг ...цаашаа яадын бүү мэд. Энэ Кюбэкүүд чинь аатай соёлтой улс юм гэж. Яадаг вэ гэхээр өглөө автобусанд суухад жолооч нь өглөөний мэнд гэж хэлж угтаад, буухад баярлалаа баяртай өдрөө сайхан өнгөрүүлээрэй гэж хэлнэ. Инээмсэглэнэ ёстой нэг малийтал мишээнэ дээ. Ам мам нь бүр хаашаа томроод мишээгээд байгаан бүү мэд. Би бол одоог хүртэл мушилзаж л сурсан. Тэгж том мишээтэл нэлээд удах байх. За тэгсэн яасан нэг сайхан мушилзсан баярлалаа баяртай гэсэн хүн Торонтод очсон чинь юун намайг тоож сонсох, тоож мушилзахыг минь харах зүгээр яараад сандраад чихэлдээл, дайраал тэгээл алга болжийн. Явган зорчигчын гэрэл ассан байх үед хүртэл машинтай хүмүүс нь дайраад дайраад даргай даргай гээл явчихна тэр дээ. Би бүр Кюбэкт аягүй сүртэй зам гардаг байсан чинь Торонтод бол гарахгүйм билээ. Дэлгүүр энэ тэрт ч мэнд ус, талархлын үг байхгүй. Олон хүн дотор зөнгөрөөд зөнгөрөөд уусдаг бололтой. Харин тэр төрөл бүрийн дэлгүүрий нь сайхныг яана, машинтайгаа очсон бол бүр сайхан нэгжээд тэнд тийм юм энд ийм юм байдын байна гээд явах байх. Би ч машинтайгаа Торонто ортолоо удах байх. Тэрнээс наана Монриалд машин барих хэрэгтэй дээ гэсэн. Үзэх харах юм их л байсан гэхдээ бүгдийг үзэж дуусаагүй. Дараа очиж сайн судалнаа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment