Би ингэж боддын. Ер нь л нэг зөв ч юм шиг болоод байгаан. Маш сайн цэвэрлэгээ хийдэг эрэгтэй хүн эсвэл маш сайн машин барьдаг эмэгтэй хүн байхыг үгүйсгэхгүй л дээ. Гэтэл байгалийн зохицол гэж нэг юм байна. Цаанаасаа л эрчүүл техникт нэг онгодтой, хөл гар нь хүрээл ажилладаг байхад надаас авхуулад байхгүй ээ байхгүй. Яг үнэнийг хэлэхэд 01 сард машинынхаа тосын дүүртэл нь хийцэн тэгээл түүнээс хойш тос нэмээгүй явж л байна. Тэрэн шиг тоос, шороо хайхардаггүй ч юмуу эсвэл цэвэрлэгээ ерөөсөө хийдэггүй хүн ээ мөн олон буй даа. Гэтэл манай энэ ажилын цэвэрлэгчидийн 40 хувь эрэгтэй гээл бодчих. Ёстой орвонгоор нь эргүүлээл хэд самраал гарна даа хө. Цаанаасаа тийм нэг зөөлөн нандин увидас байхгүй юм чинь одоо яахав дээ. Та нар эмэгтэй жолоочтой албан дарга харсан уу би лав хараагүй. Тийм дарга бол нэлээд хүлээцтэй, сүх далайтал үхэр амар тийм л хүн байгаа байх. Гэтэл харин эндхийн сургуулийн хүүхдүүд зөөдөг автобусны жолоочны 70 хувь нь эмэгтэй гээл бодчих. Тэр чинь нөгөө яаж байна гэхээр эмэгтэй хүн бол хатуу ширүүн давхихгүй маш уян зөөлөн жолоодно. Нэмээд дээрээс нь бас хүүхдийн аюулгүй ажиллагааг бодож байна. Бас тэр чинь нийгэмтэй холбогдож байгаан. Яагаад вэ гэхээр эрчүүд бүгд уул уурхай гээд явчихсан. Сургуулийн автобус жолооодоод явжийдаг эр байхгүй байна. Энд бол манайхаар бол нэг аймагт гэхэд л 80-90 уурхай байдаг гэж тооцхоор тийм их уурхайтай газар. Тэгээл эрчүүд бол нэгээс нөгөөд нь дамжаал таалагдвал 5 хоноод таалагдахгүй бол 2 хоноол гарах нь тэр.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment