
Их боджийн л доо. Найз гэж хэн бэ? Яагаад найзалдын? Яагаад мууддын? Хэзээд найз гэдэг хүн үнэтэй хэвээрээ байх уу? Найзыгаа яаж хүндэлж явах ёстой вэ энэ тэр гээд...Бага байхад ч еэвэн хүртэл хувааж идээл копроноо дундуур нь хазаж урж, зүүгээл, нэг нэгнийгээ хичээлдээ явахдаа хүлээгээд, Цагаан Сараар найздаа тусад нь бэлэг бэлдэж өгөөл, цааш ярьвал ч их халуун халуун хөөрхөн хөөрхөн дурсамжууд байнаа. Би их олон найзтай хүмүүн байгаа юм. Тэр дотроо их олон төрөл байнооо. Галзуу ганц найзтай хүн л найзтай гэж ярьдагийн гэсэн шүү. Хүн бүхний найз найз бишээ гээд л. Галзуу ганц найз байсаан. Ёстой галзуу ганц найз. Сэтгэл, цаг хугацаа бүхнээ л зориулдаг байлаа. Даанч энд ирсэнээс хойш бага багаар яриад тэгээд бараг шингэрсэн дээ хө. Эр эм 2-ын хооронд Бие холдохоор Сэтгэл холдоно гэдэг юм байна лээ. Найзуудын хооронд бас тийм юм байна гэж би бодоод байна. Тэгээд ер нь боджээ байсан чинь хүн ер нь орчин тойрныхоо хүмүүстэй маш их найзалдаг бие холдонгуут тэр найзууд бас бүдгэрч байх жишээтэй байна. Өглөө 10 жилийнхээ нэг найз хүүхэнтэй цахим шуудангаар ярьж байсан чинь өөрчлөгдсөн байна яасан яасан байна гэнэвээ тэгж байгаад гараад явчихлаа даа. Яаж ч хичээсэн 10 жилд найзалж байсан шиг найзалж чадахгүй нь дээ. Эмээгээд байдынмуу, цэрвээд байдынмуу, зугатаагаад байдынмуу бүү мэдээ. Ямар ч байсан төөрсөөр сууж байна даа. Одоо тэгээд боджий ш дээ. Нэг сайн найзтай больёо гэвэл гэрээ энэ тэр хийдийнмуу яадын. Нэг үг хэлээд л намайг гомдоогоод би нэг үг хэлэнгүүт түүнийг гомдоогоод байх юм даа. Бие нь томроод сэтгэл нь томордоггүй байвал мөн сайханаа.
Яг л сэтгэлээсээ, хөөрхөн бичиж дээ. Тэгдэг юм байна лээ, "Бие холдвол сэтгэл холдоно" гээч чинь аав ээж, ахан дүүсээс бусдад нь яг л үнэн. Орчин өөр байна гэдэг дагаад сэтгэхүй өөрчлөгдөх жамаар үзэл бодол өөрчлөгдөнө гэсэн үг. Галзуу ганц найзаас өөр үзэл брдлын ялгааг тэвёих найз байхгүй байхөөө.
ReplyDeleteХарин тиймээ үүнийг мэдрээд л суужийн.
ReplyDelete