
Хүний эрх дээдэлсэн сайхан оронд арьс өнгөий үзэл байна шүү. Гэхдээ олон мянган цагаачтай том хотуудад бол байхгүй. Харин жижиг суурингуудад хамгийн ихээр байна. Муулах гэж байгаан биш жинхэнэ үнэнийг л өгүүлэхийг зорьлоо. Миний бие нь Монриал хотод нэг жил амьдрахад тэр үзэл энэ тэрийг мэдрээгүй бүр тоогоогүй өнгөрөөсөн. Миний судалснаар жинхэнэ Канадууд нь хөдөө голдуу цагаачид нь том хотоор дүүрэн байдаг. Тэгээд би чинь хөдөөлөг газэр амьдраад нэг жил бол байна. Арьс өнгөөр их ялгагдсоон. Тоогоогүй бүр тоохыг ч хүсээгүй. Угаасаа нэг жижиг суурингаасаа /манайхаар бол аймаг/ гарч үзээгүй хүмүүс гэдэг чинь өөр шүү. Би нэг өдөр шалгалтынхаа завсараар гадаа сандал дээр суух гэсэн чинь хоосон сандал байдаггүй. Тэгхээр нь нэг илүү сандалтай ширээнд очоод суусан чинь бүгд ПИРХ гээл босдог байна ш дээ. Тэгсэнээ тийшээ яваад зогсож энэ тэр. Дараахан нь нэг хоолны газар ганцаараа хоол идэхээр очоод 30 минут зөөгч ирэхийг хүлээгээд явсан. Миний хажуу талын ширээнд үйлчлээд байсан мөртлөө над дээр ирэхгүй байгаа байхгү юу. Би шууд гараад явсан. Гарч явахад их эвгүй байсан. Уйлах дөхсөн гэхдээ уйлаагүй. Нэг муу ази хүүхэн ядуу орных гээд тэгж байгаа байхгүй юу. За тэгсэн энэ шин ажил дээр бүр аймаар гээч. Манай ажил бас алхахад хол, машинаар явахад ойрхон тийм газар байхгүй юу. Тэгээд өглөө цайндаа ороол хувцасаа солиод гараад ирэхэд машинтай хүмүүс нь намайг хаячаад явчдий ш дээ. Энэ муу амьтан зайлуул цуг ажиллады ш дээ гээд бодохгүй ш дээ. Наагуур цаагуур цуг ажилладаг хүмүүс чинь ойр зуур сонин сайхан ярьдий ш дээ. Надтай ярьдаггүй ш дээ. Ажилаа яриал тэгээл болоо. Тоохгүй ш дээ харин ч нэг. Харин том хотуудад бол Япон, Солонгос, Өмнөд Америкийнхантайгаа найзлаад явчий ш дээ.
Хөөх, аймарийн тэ. Хөөрхий дөө, муу найз минь тэр том хот руу нь нүү нүү. Энэ угаасаа хэзээд амь бөхтэй үзэл байхоо.
ReplyDeleteСургуулиа төгсчихөөд Монриал уруу нүүнээ хэ хэ хэ
ReplyDeleteugaasaa hodoo gazar gedeg hodoo l bdag yum daa. manai end bas yalgaagui eee. yadaj l nariin mergejliin 2 unetei aussie-iin ajliig hiigeed bhad office-iin ajiltantaigaa ijil tsalin ogdiishd. tegeed neeh mongoloos guij avchirchaaad bid guigaad irsen yum shig teneg teneg yum yarina. ehendee ch durgui hureed yavya yavya geed bsan. odoo ch humuusees holdood neg amarch bna.gesnees hunii nutagt 2nd bh ch yaahav ooriin nutagt 2nd bhaar l uur hureed bhiin. mongold shar tolgoitoi l bol 1st bdag ni hezee bolih yum bol doo.
ReplyDeletenmn мину, наад шар толгойтыг шүтэхээ нэн тэргүүнд манайхан болихгүй бол нээрээ тээн ирээдүй сонин ш дээ.
ReplyDeleteМанайхан ч бас долдигнуур юмаа, тэр их гай болж байгаа байхааа