
Зиак би энд ирэхээсээ өмнө ажилд орох гэдэг бол үнэхээр чаддаг мэддэг хүнийг шууд авдаг газар чинь энэ улс гээд ойлгосон байлаа. Хэлний курс төгсөөд ажил хайж эхэлбээс энэхүү ажиглалт эхэлсэн юм. Яаж байна гэхээр ажилын зар тавьж байгаа байхгүй юу тэгсэн мөртлөө тэр ажилын байрны орон тоон дээр хүн нь тодорсон байх жишээтэй. Уг нь эд нар чинь ах дүү амраг садан гэж манайхан шиг хөл болдоггүй хүмүүс чинь өөр баймаар даа. Бүр аймаар гээл бодчих... Жинхэнэ харин шахий ш дээ. Яажийн гэхээр зүгээр л дарга бол хүүхдээ шууд шахаал, ах, дүүгээ эсвэл нууц амрагаа шахаж байх жишээтэй. Ёстой нээрээ бөндгөрөөрөө явжийгаад алхаад ирсэн хүн ховор доо. За тэгээд бас нэг сайхан юм нь овог мовгоор нь хөөгөөд давхихад байх нь тэр дээ. Жишээ нь манай нэг хурган даргын хүү нь ажилладаг. За тэгээд даргын найз, эхнэрийнх нь дүү, нагац ах өөр хэн хэн чь байгаам бүү мэд бөөн ижил овогтой хүмүүс байх нь тэр. Би нэг удаа нэг албан газарт ярилцлаганд орох гээд сууж байсан чинь нарийн бичиг нь миний хажууд эгч рүүгээ яриад өнөөдөр орой 5 цагаас ярилцлаганд ороорой би цагийг чинь гаргачлаа гэж үү. Тэгэнгүүт эгч ойлгоод намайг авахгүй нь гэсэн аваагүй л юм даа. Бас нэг газарт ярилцлаганд ороол орох л юм болжийсан чинь нэг хүн орж ирсэнээ энэ албан тушаал дээр чинь даргын дүүг аль хэдийн томилсий ш дээ гэсэн чинь нөгөө ярилцлага авсан хүн бид 2 шууд мэдээгүй болсий ш дээ. Танилгүй бол тэгээл жинхэнэ будаа дээр нь эд нар чинь арьс өнгөний үзлээ гаргаад барагтай бол ярилцлаганд дуудахгүй. Би нэг хүн танина. 7 жил ажил хайж байнаа гэж. Авахгүй байгаа байхгүй юу. Ядуу Монгол гээд дээрээс нь танилгүй бол тэгээл өнгөрөөский. Зүгээр ресторан энэ тэрт бол зөөгч мөөгч нь олдий ш дээ. Харин мэргэжилйин, албан өрөөний ажил гэдэг чинь бөөн ах дүүсийн мафи гэж. Танилтай хүн тав алхаад ажилд орно, Танилгүй хүн 500 км алхаад ч ажилд орохгүй.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment