Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 15 July 2011

Шинэ ажил

Шинэ нутагт ирээд 2 жилийн дараагаар ажилд орлоо. Монголд ажиллаж байсан ажилтай ижил төстэй, уул уурхайн салбарт ажиллаж байна. Цагийн бүртгэл, ажилын тайлан гээд л наад захын бичиг цаастай зууралдаал сууж байна. Ус, модоор бүрхсэн газар, шумуул, ялаа ихтэй байна. Өнөөдөр өглөө гэхэд шумуул дүнгэнээд /хаагуур орж ирсийн бүү мэд/ унтуулсангүй ээ. За энэ гэзэр нь болбоос Индианчуудын нутаг бөгөөд маш их алт эрдэнэстэй бөлгөө. Алт эрдэнэсийг 2015 оноонс авч эхэлнэ гэсэн төвөлөгөө байгаа юм байна. Нутгийн Индианчуудыг ажилд түлхүү авах зорилготой энэ төсөл дээр нарийн мэргэжил, техникийн ажил дээр Канадууд, үйлчилгээ болон хүнд машин механизмын ажил дээр Индианчууд томилогдон ажиллаж байна. Ялангуяа гэр бүлээрээ цэвэрлэгээн дээр ажилладаг хүмүүс зөндөө байх юм. Над шиг цагаач 2 байгаа. Нэг нь Францаас цагаачилж ирээд эндхийн Хамгаалалтын Хэлтэст ажилладан маш өндөр бараг ш Шаравжамц юмуу даа. Хаалга энэ тэрт толгой нь тулааад би уг нь өндрий нь асуумаар байна. Даанч өндөр мөндөр асуутлаа танилцаагүй байна. Ажил ярих гэж оччоод хүүе чиний өндөр хэд вэ гэлтэй биш дээ тээн. За нөгөөх нь болвоос Швэд нутгаас ирсэн цагаач бөгөөд сувилагч юмаа. Дуу шуу ихтэй бов бор барьц сайтай хүүхэн бий дээ. За тэгээд бусад нь Канадууд болон Индианчууд бөлгөө. Эндхийн хүмүүст боломж олдохоороо амьдралдаа нэг удаа МОНГОЛ гэдэг улсад очиж үзээрэй. Хэчээ ч сэтгэлийг чинь гундаахгүй гээд л зар сурталчилгаа явуулаал сууж байна. Аялал Жуулчлалын Холбооны сайн дурын гишүүн чинь би байгаам шүү дээ. За тэгээд зэлүүд нутаг юм болхоор нөгөө манай тэмээг хулхадсан сүрлэг сайхан эвэрт хандгай, баавгай энэ тэр нь ажилын талбарт орж ирээд сүйд болно. Хандгай нь яахав тэгж ингэсхээд яваа өгчихнө. Баавгайнд бол арга хэмжээ аваад байгаам. Нисдэг тэргээр тор шидэж бариад тэгээд нисдэг тэргээрээ зөөж аваачиж хаяна гэж байгаа. БИ одоохондоо хараагүй л байна. Өглөө л босоод ирхэд баавгай гээд бөөн яриа болсон байдаг юм. Надан үзүүлэх гээд хадгална ч гэж юу байхав дээ тээн.

2 comments: