Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 31 July 2009

Намайг явсан хойгуур...

За Онтарио орж 4 хоноод ирсэн чинь манай энд их юм болжээ. Өчигдөр зүүн талын 4 дэх хөрштэйгөө уулзсан чинь за та нарыг явсан хойгуур энд их юм боллоо гэнээ. Би ч нээх за за нэг морьны уралдаан болно гэж байсан тэр л биз гэж боджийсан чинь үгүй ээ. Бүр хүн энэ тэр яриад явчлаа. Миний чих жаахан дэлдийгээд нөхрийг нь дуудаад /учир нь эхнэр нь англиар ярьдаггүй/ юу юу болсон гэнээ ааан уун болоод явчлаа. Тэгсэн чинь бид нар 3 хоног цагдаагийн бүрэн хамгаалалтанд амьдарлаа үнэн зэвүүн гэжийн шүү. Танай хойд талын хөрш залуу харин аан аан яасан гэнээ... - Нэг хүүхэнд дурлаад дурлал нь бүтээгүй тэгээд хэдэн найз уруугаа би нууранд живлээ гэж яриад найзууд нь цагдаа дуудаад... - Хүүе тэр чинь эхнэргүй байсым уу, яанаа дурланаа... чих дэлдийлээ бүр том том - Аан харин тийн А нэртэй залуугийн найз хүүхэнд нь мань хүн дурлаад тэр 2 нь бас бүтэл муутай байсан гэнэ. Тэгээд хүүхэн нь мань хүн рүү бас ханд хаяаад тэр 2 уулзахаар болжээ. - Өө за за бүр айн - Тэгсэн нөгөө уулзах өдөр нь нөгөө А залуу найз хүүхнээ гаргаагүй гэнээ. Тэгсэн нөгөө хүүхэн мань хүн рүү залгаад өнөөдөр уулзаж чадахгүй нь гэж утасдаж хэлсэн чинь мань хүн нуур уруу живнэ гэж усан онгоцоо унаж давхиад цагдаа нар ирээд энд тэнд эмнэлэг, цагдаагийн машины дохио хангинаад, гэрэл анивчаад ёстой аймаар - Бурхан минь ямар эвгүйм бэ. Тийм үү хөөрхий - Бүр ингээд дуусаагүй яасан гээч... - Аан бүр яасан - Маргааш өдөр нь нөгөө хүүхэн чинь баахан эм уугаад ухаан алдаад эмнэлгийн тэрэг ирээд ёстой хачин хачин - Өө за за ёстой аймаар юм болж гэсэн чинь - Хүсхийм биш бурхан минь тэр их гэрэл, дуутай машины дунд бид нар чинь 3 хонолоо гэнээ. Дотроо нөгөө хойд талын хөршөө жаахан бодлоо гайгүй шиг хүн байсан. Дээр нэг уулзаж байхад утас нь дуугараад тэгсэн баахан Францаар ярьж байснаа дуусгаад манай охин байна Монтриалд амьдардийн гэж хэлж байсныг нь санаад хөөрхий дөө гэж нэг бодсоноо... Уулзалдахын бол эвтэйхэн шиг аргадаад "Амьдрал таны бодсоноос илүү сайхан шүү "гэж хэлхиймсан гэж бодлоо. Би л дутав гэнэ гэж дараа нь бас бодлоо...

Хатуу ч гэлээ хад чулуу амьдралыг яаж гүйцхэв дээ хө...

Эрхлүүллээ гэхдээ хорвоо ээжийг минь яаж гүйцхэв дээ хө гээд Баясгалангийн дуулдаг дууг манай ажлынхан ОТ-д караокэ байхад дуулах гэж байсан чинь уурхайчин Батаа хадам ээжид зориулсан дуу гэж хэлээд инээд муутай намайг нэлээд хэдэн хором инээлгээд авч билээ. Ингэж эхэлсэний учир нь эндэхийн хүмүүс за Канад ямар байна таалагдаж байна уу Монгол гоё байна уу Канад гоё байна уу гэж асуугаад заримд нь жаахан бухимдлаа. Хүнд өсөж төрсөн нутгаас илүү сайхан орон гэж хаана байх билээ дээ. Нэг хүүхэн бүр танай нутагт зурагт, двд тоглуулагч байдаг уу гэж асуусан кккккккккк бүх юм байгаа хө. Ганцхан энэ их мод ус чинь л ховор гэж хэлсэн. Найман жилд сумын сургуульд сурч байхдаа гэрээ мөн их санадаг байж билээ. Уйлаад л ядаж байхад манай тасгийн цонх яг манай бригадын зүг рүү харчихсан байдаг. Бригадынхаа уулыг хараад л аав, ээж, ах ирж байна уу гээл байнга саравчлаастай. Дараа нь 9, 10 дугаар ангид орох болоод ДЗ дээр нагац эгчийндээ суусан 2 жил. Бас сумаа санаад л сумын хүүхдүүд хараад баярлаад л айн. Тэгээд 2 жилийн дараа оюутан болоод УБ хотод ирсэн. Хүн машин 2-ын их гэж яанаа. Гэрээ бас аймаар санана амралт болно уу үгүй юу л хөдөө 700 км зам туулаад л явж өгнө. Аймгийн төвийн хүүхдүүд хараад сэтгэл уужирдаг байлаа. Гэтэл одоо яав бүр Монголоос гараад явчихсан УБ-аа санажий ш дээ.

Wednesday, 22 July 2009

Бууз хийж идэх гэж наян юм боллоо

Ирснээсээ хойш л бууз хийж иднэ гэж яриал байсийн. За тэгээд лунжин эрээд явж өгсөн дөө. Өө тэгээд нэлээд том, том сүлжээ дэлгүүрээр ороод хайгаад байдаг хайгаад байдаг байдаггүй. Нэг жижиг юм л олдсийн тэр нь будаа агшаагчь за 5 бууз тавиад л дүүрхээр тийм жижиг тэгээд одоо хэдэн удаа жигнэхийн бүү мэд. Тэгээд тэрийг аваа ч үгүй. Монтриал хот ороод бас баахан эрж, хайж сураад ч олддоггүй эрдэнэ биш үү. Тэгсэн манай хүн Хятад хороолол орвол олдхийн байна гэж байна шүү. Би бол таг мартчихсан л явжий ш дээ. За тэгээд Хятад хороолол орсон чинь ёстой өнгө, өнгө доз дозоороо байна даа. Нэгийг авсан балиар үнэтэйм билээ. Одоо яахав дээ. За тэгээд хүнсний дэлгүүр ороод гурил аваад бас жаахан мах аваад ястай энэ тэр бүр олдохгүй ч юм билээ Нөгөөх чинь бас буузаа гаргах чимхүүр авчихжээ үнэн аймаар. За тэгээд өнөөдөр 2-30 цагаас эхлээд л махаа татаад л хийлээ дээ. Гурилаа зуураад л тавих гэсэн чинь гампан байдаггүй дээ. Ганж бүр ч байхгүй. Одоо яахав дээ талх хэрчдэг жижигхэн юм ашиглалаа. За тэгээд ганж асуулаа ямар айлаас асуултай биш дээ. Тэгээд нэг орлуулчихмаар юм олсоон бүдүүн юмаа бүдүүн гарт багтахгүй. За гурилаа элдсэн чинь гурил эгч ёстой сунахгүй гэжийган биш үү. Хүүх хамаг тамир тэнхээ бармой ш дээ. Ёстой сунаа бий дээ буцаад бүр агшаад байгаан биш үү үнэн амжихгүй. Тэр чигт нь жаахан элдсэн болоод хэдэн талаас нь татаад боочихсон. Саран, навчин, цэцгэн , дугуй бас маягтай бооноо. Хаширлаад 19 минут жигнээд гаргасан чинь гайгүй ч амттай байна. За тэр гурил үнээр зузаан байсан шүү. Цуйван энэ тэр бол хийж идэлтгүй дээ. Гурилаа элдэх гэсээр өдөр дуусна биш үү айн. Дараа дэлгүүр орохдоо сунадаг гурил гээд хайхаас. 6,7-р ангид байхад нэг сунадаггүй гурил гээд юм элдэх гэж бөөн юм болдог байжий лээ. Нэг үзүүр дээр нь өвдгөлж байгаал элдэнэ ш дээ. Цоорох бол юу ч биш хэ хэ хэ. Бас хажуугаар нь төмсөн салат хийж идээд аймаар гоё байлаа өнөөдөр. Муу хүн идсэнээ гэж нээрээ.

Монтриал хот ороод ирлээ

За энэ хотод очиж 11 хоноод ирлээ. Энэ хотод 1 812 000 гаруй хүн оршин суудаг гэсэн. Ер нь бол арлын хот. Нөгөө л ус, мод хоёроос бүрдсэн. За нөгөө хүмүүс чинь харин өнгө өнгөөрөө байна даа. Хар, цагаан, шар за зөндөө зөндөө. Хамгийн олон нь жунгаанууд ойлгомжтой байсан. Нэг хүнээс Монтриал хотын түүх ярьж өгөөч гэсэн чинь зөнч хэлэхдээ энэ арлын хот учираас биеэ даахгүй усанд уусч сүйрнэ гэж хэлсэн гэсэн гээл болоо. Нээрээ би сонссийн байна дэлхий усанд автаж сөнөнө МОНГОЛ хамгийн сүүлд товойгоод үлдэнэ гэж... Магадгүй шүү усгүйм чинь. Бараг л мөн дөө. Монтриал хотоос 78 км яваад АНУ-ын Нью Йорк хотын хил байдаг гэсэн. Өдөртөө хүмүүс хил гараад тэнд нь ойрхон далайн эрэг байдаг тэн дээр хэвтжийгаад орой нь ирдэг гэж байсан. Өндөр, шилэн байшин барилгыг ярилтгүй ойлгомжтой. Тэнэг юм шиг дээшээ харж явжийгаад нэг хараагүй хүнтэй мөргөлдөөд сүнс зайлах шахсан ёоох. Барьж аваад зодох гэж байна гэж бодсон кккккккккккккккк. Хятад тосгон орсон за яг л Бээжинд байгаам шиг тэр үнэр танар нэлээд хэдэн дэлгүүрээр нь орсон чинь нөгөө нэг хогын юмнууд нь байжийхан нөгөө хятад шаахай энэ тэр. Хэн авдийн мэдкүү. Хятадууд нь л авдаг биз. Надтай цуг нүүж ирсэн жунгаанууд өө тэд нар сайхан амьдарч байна лээ. Бүх идэж, уудаг өмсдөг юм нь тэнд байна тэрнээс өөр яахын Франц хэл сураад дэлгүүрт касс хийнэ за болоо болоо. За хамгийн аймаар нь тэр цэнхэрүүдийн гудамж. Хүүх зүгээр явцгаахгүй 2лаа эрэгтэйм байж хөтлөлцөөд явна. Бас үнсэлцэж, үнгэлцээд яах гээд байгаан. Аальгүй гэдэг чинь эмэгтэй гэж нэрлэгддэг нь эмэгтэй хүний хувцас өмсөөд, гоё цүнх барьчихсан, аймаар хоолойгоо шахаж яриаад за мэдкүү мэдкүү. Бурхан минь тэр хүмүүсийг уучилаач. Амьтны хүрээлэн орсон Анааш ёстой хамгийн царайлаг нь байсан, шавьж ихтэйм билээ. бас эрээн тахь их гоё мөн Кангоруу, хамгийн тасархай нь тэмээ, ишиг, хурга байсан. Би бүгдий нь тэвэрч үнссэн. Хүмүүс тэгсэн чинь хамраа дараад л байсан. Би ёстой тоохгүй тэврээд үнсээд балалсоон. 1971 оны зуны Олимпийн цэнгэлдэх хүрээлэн үзсэн. Өндөр дээр нь гарсан. Цэнгэлдэх нь дотроо янз янзын үйл ажиллагаанд зориулсан тасархайтайм билээ. Харууд ёстой гайхахааргүй их байна лээ дээ. Дандаа л үйлчилгээний ажил хийдийн байна лээ. Харуудын авах юм нь тэр хөх нь яасан ч том еэн. Саалийн үнээ юмуу хаашаа еэн. За нэг иймэрхүү л байна даа.

Tuesday, 21 July 2009

Сонин баримтат кино үзлээ

За хүмүүс минь их хачин баримтат кино үзлээ. Америкт болсон явдал гэнээ. Зарим хүмүүс магадгүй сонссон байх. Яаж байна гээч зүв зүгээр байж байсан эмэгтэй хүн төрөөд...Одоогоор 3 эмэгтэй хүн төрөөд байгаа гэнээ. За ингэж байна кино эхлээл нэг хүүхэн нь учиргүй Жимд яваал өглөө болгон гүйгээл тэгсэн мөртлөө гэдэс нь томордоггүй. Мань хүн бүр өөрийгөө жирэмсэн гэдгийг ч мэдээгүй. Тэгсэн гэнэт л аймаар өвдөөд тэгсэн нөгөө хүүхэн өнөөдөр нэг хот дог идсэн тэрнээс боллоо гээд нөхөртөө хэлжийн. Нөхөр нь эмнэлэгт авчирсан чинь эмч хоолны хордлого байнааа л гэж байна. Буцаал гэртээ ирээд шөнө унтаж байсан чинь нөгөө хүүхэн гэнэт хашгирч босч ирээд нөхрөө дуудаад эмнэлэг явья нэг юм болоод байна гэнээ. Тэр хоёр эмнэлэгт ирээл эмч дахиж шалгаад ЭХО-д харсанаа та жирэмсэн байна. Одоо хүүхэд гаргалаа гэсэн чинь нөгөө хүүхэн үгүй тийм байх ёсгүй гэнээ. Тэгсэнээ нөхөр рүүгээ харахад нь би шууд за энэ хүн нөхрөө араар нь тавьжээ гээд аймаар хардсан кккккк. Тэгээд нөгөө хүүхнийг төрөхийн орон дээр гаргаад 5 минут болоол хүүхэд нь гарчихсан. Шууд хүүхдий нь авч яваал 15 минутын дараа таны хүүхэд 100 хувь эрүүл байнааа гэнээ. Аягүй туранхай хүүхэн байсан хаана нь тэр амьтан амьдарч байсийн бүү мэд. Дараагийн тохиолдол нь дөнгөж насанд хүрч байгаа охин байсан. Найз залуутай тэгсэн мөртлөө жирэмснээс хамгаалах тариа байнга хийлгэдийн байна л даа. Мань хүн Лондонд сурдаг тэгээд аавынхаа хуриманд (аав нь өөр хүнтэй гэрлэж байгаа) Америкт ирээд хуримын шөнө өвдөөд тэгсэнээ л бас л нээх тоохгүй ингэж тэгсхээл байсан чинь гэнэт болхоо болиод гэрийнхэн нь эмнэлэгт хүргэж ирээд ЭХО-д эмч хараал та жирэмсэн байна хүүхэд чинь одоо гарлаа гэдийн. Аав охин хоёр гүн цочролд ороод тэгээд хүүхдээ гаргаад эмч хүүхдий нь тэврүүлэх гэсэн чинь нэг ярвайгаад тэгээд дараа нь тэвэрсэнээ хайр энэ тэр нь ундраад өөрийгаа сонин байдалтай төрсөнөө хүлээж авлаа. Мэдкүү нүдээрээ харж, чихээрээ сонссон хэрнээ баахан гайхлаа. Сонин сонин юм болхиймааа...

Tuesday, 7 July 2009

Баранд очлоо

За бар орсон шүү хэ хэ хэ. Энэ тосгоны зөндөө хүмүүс байсан. Танилцаал танилцаал.... Юу уухав л гэжийн өө зөндөө л юм байсан. Бүгдээрээ л нэг адилхан пиво ууцгааж байсан. Даруухан би чинь оранж жүүс гэж авсан ккккккккккккккк. Дараа нь хар пиво асуусан чинь байхгүй гэнэ. Манайд Хархорум гээд хар пиво байдаг гэсэн чинь тийм үү л гээд гайхаад байна лээ. Хар өнгөтэй байдаг гэсэн чинь гайхаад байсан барны үйлчлэгч нь харин зүгээр хар гээд бичцэн пиво гаргаж ирсэнээ энэ хар пиво гэж авсан ккккккккккккккккк Харин гайхалтай нь зөндөө олон эмээ нар баранд байсан. Тамхи баагиулаал. Өвөө нар ч дүүрэн. Барны үйлчлэгч нь харин зэрэгцээл уугаад байх нь тэр дээ. Тооцоо мооцоогоо зөв хийжийгаам үү бүү мэд. Харин ч нэг үйлчлүүлэгчтэйгээ уралдаад ч байх шиг. Бүр аав охин 2 хүртэл цуг л ууж байсан. Нэг нь пиво авахаар бүгдэндээ авч өгдийн байна лээ. Надад бүр оранж жүүс оочерлочихсон байсан хэ хэ хэ. Би баахан тэмээний тухай ярьж өгдийн өнгөтөөр. Бас ямааны тухай ярьж өгнө. Манай ОТ-д хамгийн анх АА-ны шагналаар өгсөн ардаа ОТ логотой куртикээ өмсөөд очсон чинь алдчих шахсан. Тэмээний логотой болхоор тэр үү. Зарах уу л гээд байсан. Нэг туранхай эгч бүр байн байн ирж үзээд хүний юм өмсчихсөн юм шиг санаа зовоосон. Дашрамд хэлэхэд тэр куртикээ зарах хүн байвал надтай холбоо бариарай ккккккккккккк. 300 Канад доллараар авий гэжийсан шүү. Шууд наймаа хийжий ш дээ. Уучлаарай.

Загасанд явлаа гэж...

За ирснээсээ хойш 3 ч удаа загасчиллаа хэ хэ хэ. Эхний удаа нь бол ангайтал харсаар таарлаа. Загасчилдаг эрэг дээр очсон чинь усан онгоцны чиргүүлтэй зөндөө машин байсан. Бүгд загасандаа явсан байлаа. Бид бас бас усан завиа усанд тавиад би онгоцондоо суугаад явсан. Суудал энэ тэр ч янзын. Бас FM барина. Эхний өдөр юу ч бариагүй дараагийн өдөр нэгийг барьсан чинь дэндүү жижиг гэсэн. Өчигдөр харин нэгийг барьсан. Нэр нь Пикол гэжийн. Өө даараг би чинь хөвөнтэй өмдтэй ноосон цамцтай л явна. Тэгэхгүй бол гэнэт бороо орно. Бас уснаас айдаг болхоор байнга аврах хантааз өмсөнө. Эндхийн өвөө эмээ нар бол онгоцонд сууж явахгүй эрэг дээр л уургаа усанд тавьчихаал суужийх жишээтэй хэ хэ хэ. Нэг загас барьсан чинь хорхой хүрээд байсан шүү.

Sunday, 5 July 2009

Хүмүүс надад бэлэг өглөө

Хүмүүс надад бэлэг өглөө. Өчигдөр хэ хэ хэ. Эхний хүн нь ч нэг л их ловштой хүн байсан. Гаражинд нь очсон юм. Ямар ч олон хүүхэдтэй айл вэ гэж боджийсан чинь манайхаар бол комиссын наймаачин юм уу хаашай еэн. Би тэгж л ойлгосон хэ хэ хэ. Тэгсэн нөгөө дүүрэн ловштой гараждаа бид 2-ыг Морил Морил гээд тэгсэн чинь нэг дэвүүр шиг юм над уруу сарвайжийн. Тэгсэнээ Канадын бэлэг гэнээ тэгсэн Япон кимонтой хүүхэлдэй байхаар нь би Жапан Жапан гэсэн чинь аан тийн чамд өгч байгаан гэнээ тэгэхээр нь За баярлалаа л гэлэээ. Нөгөө дэвүүр нь хуучин юмаа. Таг хуучин гэхдээ голоогүй ээ гэртээ авчираад тавьчихсан. Дараагийнх нь аан тийн хайрт маань танилындаа очино гээд тэгэхээр нь юу авч очих вэ бэлэг сэлт гэсэн чинь юу ч хэрэггүй эндхийхэн бэлэг сэлт гэдэггүй санаа бүү зов хоосон оч л гэж байна. Анх айлд очижийж эвгүйм даа гээд тэгсэнээ одоо яахав дээ усыг нь уувал ёсыг нь дага гээд хоосон л явлаа. Ороод суужийсан чинь эхнэр нь Англиар яриад л өрөө саваа үзүүлээл намайг ч бас байцаагаал байна. Аанхан ийнхон гэж хариулчаал суужийсан чинь нэг нэхмэл зүйлүүд бариад ирдийн. За үзүүлэх гэж байгаан байна гэсэн чинь чамд өгчийгаан гэжийн тэгсэн нэхсэн улавч, бас юу гэлээ аяга тавга угааж болно бас тавиур хийж болно гээд тийм хос 2 нэхмэл өгсөн. Гарах дөхөж байсан чинь найз нь надад энэ Франц хэлний сурах бичиг Франц хэл хурдан сураарай гээд өгдийн. Дэмий л ичээд баярлалаа гэлээ. Гэрээс нь гараад хайртдаа Яасан худалч еэн бөөн бэлэг өгчий ш дээ. Санаа зовмоор еэн гэсэн чинь би харин гайхчлаа анх удаа л ингэж бэлэг өгөхий нь харлаа гэж үү. Анх удаа зураг оруулж байгаа болохоор үнэн урлаг алгаа. Гэхдээ яахав дараагаар нь сайжруулнааа.

Thursday, 2 July 2009

Хаус

За өнөөдөр хаусын тухай бичихээр шийдлээ. Одоохондоо улс төржихгүйгээр болсон, ийсэн юмаа л бичиж байя. Тэгээд ч нийгмийн урсгал амьдралд ороогүй тойроол явжийн. Одоохондоо ажил, хичээл гэхгүй болхоор гадуур гарахаараа л хаус харжийн. Өөр харах юм алгаа ккккк. За эндхийн хаус нь янз бүрийн хэлбэртэй хүмүүс нь мод яаж, тасдаж, залгадаг тухай ном худалдаж аваал хийчдэг гэнэ. Өө ёстой дуртай хэлбэртэйгээр барьдийн байна. Ихэнхдээ нэг гурвалжин оройтой, цагаан, саарал өнгөтэй байна. Өнөөдөр нэг улаан дээвэртэйг хараад жаахан гайхлаа. Тэгээд нарийн цагаан мод эсвэл том банзаар гадуур нь өнгөлдийн байна. Ихэнх нь цагаан, саарал үлдсэн нь бор өнгөтөй. Өө тэр хаалга нь арай л тэнгэр рүү хараагүй байна. Ертөнцийн 4 зүг, 8 зовхис уруу хардийн байна. Нэг л том нүгэл үйлдээд байх шиг байна хэ хэ хэ. Зүлэг ногоог л өглөө болгон халзлаад халзлаад хаяжийн. Бүр айл бүр хэ хэ хэ. Эмээд ярьвал ч бүгдий нь сайхан хараагаад таьчина даа тээн. Кинон дээр зөндөө л харжийсан. Яг нүдээрээ харсан чинь хэ хэ хэ ямар сайндаа байжий гэжийгаад өмнө нь зургий нь авжийхав дээ. Гэхдээ эднийд нүгэл биш байх л даа. Гэхдээ л сайхан сайхан цэцэг ногоог тас тас хаяжийн. Харин ч нэг нөгөөдүүл нь үнэн шартай маргааш нь л улам өндөр болчихсон байна уу даа гээд ч байх шиг хэ хэ хэ. Манай зүүн талын хөрш одоо бас мотороо тачигнуулаал зүлгээ таржийлгаж байна. Юу гэдэг ч юмб дээ. Ямар ч байсан л услахгүй байгаан. Бас зүгээргүй ээ таржийлгасны дараа нь бас доор нь байгааа шавьжнуудыг нь устгаж бас хор цацна. Үнэн ажиллагаа ихтэй. Ёоох...

Wednesday, 1 July 2009

Миний шинэ үнэртэй ус

Энд ёстой шинэ үнэртэй усыг аймаар түрхжийн. Үнэр нь ч гайгүй л ен гэхдээ нэг л эгүүн байна. Бүр хөл гар хүзүү эрүү бүх газраа шүү. Одоо түрхэхгүй гээд яахав улайгаад явалтай биш. Миний шинэ үнэртэй ус ШУМУУЛЫГ ҮЛ ОЙРТУУЛАГЧ ШИНГЭН ха ха ха. Цус багатай намайг машинаас буусан чинь л бугуйн дээр хазсан аймаар загатнаж байна аая яа яа одоо бас хөл загатнаал байна. Аймаар том том шумуул ёоооооооох бүр гэрийн хаалга онгойлгонгуут л ороод ирсэн байхын би ёстой шууд шууд хараад алаал алааал явжийн. За гадаа шилбээ гаргаа л явбал тэгээл будаа. Түрүүн бүр загасанад явахдаа ил гарсан жаахайн хүзүү, бугуйн хэсгээрээ аймаар цацсий ш дэээ. Завин дээр гараал суусан чинь энэ районы бүх шумуул өмд, хамд бүх газар дээр суугаад юун загас барих шумуултай зодолдоол ирлээ. Үнэнгээсээ үнэртэй усны хэрэг ч алга доо. Шумуулын хор үнэртүүлээл явжийхаас балай ен. Бүр андахгүй ээ гэрээс гараал гараж орох хооронд хазчихийн. Ямар ч байсан уужим сайхан ташаа, хөлөө гаргаад ойрдоо явж чадахгүй л юм байна. Шумуул хаздаггүй арга байвал хэлээрэй хүмүүсэээ.

Миний нэг найз надтай хамт Канадад ирсэн...

За энэ найз надад их сайн. Юу билээ 10 жилд байхдаа л танилцсийн байна. Сард нэг заримдаа 2 удаа над дээр зочилно. Нэг ирэхээрээ 2-3 хононоо нялуун гэдэг чинь. Ойрын хэдсэн сар над дээр ирээгүй юм байна. Хөөрхий өөр найзууд дээрээ зочилсийн байгааз. Говьд ажилынхантайгаа Баян Заг ороод дараа нь ууланд очиж хоноход л найз захиа илгээгээл байсийн. Очино шүү удахгүй гээл. Тэгээд хөдөө гэртээ очоод тугалын зэлэн дээр аргал түүжийсэн чинь гэнэт гараад ирдийн. Намайг хөдөө очсоныг яаж мэдсийн бүү мэд. Бодвол виз гарсаныг мэдээ л биз. За тэгээд хол явах гэж байж хөөлтэй биш хөдөө гэрт хамт 2 хоноод аймаг явсан чинь дагаж л байна. Ээж энэ тэр бүр гайхаад наадах чинь яагаад байна гэдийн тэгэхээр нь зүгээрээ ингэдийн аймаг орж байгаад хор найруулнаа гээл хэлцэн. Аймагт ирээд хор найруулж амжаа ч үгүй орой нь ирээл өглөө нь УБ ниссийн. Гэртээ ирэнгүүтээ л хор найруулаал байхгүй болгосоон нөгөө найзыгаа тэгсэн чинь жаахан нам дарагдаад бас гүрийсээр л байна. Явна гээд найзууд, ажилынхантайгаа уулзсан чинь дагаал явдийн за за хол явах гэж байж нэгнийхээ мууг үзээд яршиг гээд дугуй л байсан. Явах дөхөөд байдан найз явдаггүй шүү, хөөлөө, загналаа, бүр зодсоон харин нь нэг явдаггүй хувцасныхаа өнгийг сольчоол гүрийгээд байсан. Тэгсэн ажилынхан тэгдийн найз чинь ирээд нэг л юм нэмэгдэж гээд найзыг минь хэлээл авдийн. Би ч дуугай л байсан. Тэгэхээр нь миний хүн чанар хөдлөөд өөрөө явах болохоор нь л үдье гээд цуг аваад ирсэн. Энд бас хаа сайгүй дагаастай хүмүүс бас юу гэж бодож байгаа бол царай муутай дээрээс нь бас.... гээл. Тэгсэн өнөө өглөө боссон чинь нөгөөх чинь нэлээд жижгэрсэн байна тийм байлгүй дээ хүнийг юм ч яриулахгүй цагдаад байсийн яахав дээ бас манай найз хүн чанартайм байна. Одоо удахгүй явна гэдэгт гүнээ найдаж байгаа шүү найз минь хүний өмнөөс ч эгц харуулахгүй юм. Энэ удаа найз ёстой удаан зочилж байна даа. Нөгөө найзуудтайгаа муудцийн болов уу. Бүр солих хувцастай ирсэн байна. Эхний 7 хоног цагаан дараа нь бор хувцастай болжийн. Найз хомхой минь одоо ойрд жаахан удаж байж ирээрэй. 

Авга Канадад зорчсон нь

За найзуудаа сайн уу? Би сайн. За би чинь 06 сарын 28-ны орой гэрээсээ гараад Канад улсыг зорьлоо. Хятад, Солонгосын онгоц 2, хоёр хоног хойшлоод нисэх дээр 4 онгоц зэрэг буугаад бас хүмүүс нь бүртгүүлэх гэж ээ бурхан минь 80 юм болсон. Арай гэж бүртгүүлчээд гарч ээждээ үнсүүлэх гэсэн чинь гаргахгүй гэдийн биш үү. Тэгсэн манай гэрийнхэн за эндээс үнсчихье гээд хамгаалалтын туузан дээгүүр нь л хацар нүүрээ нийлүүллээ. Тэгсхээд доошоо хараад л за баяртай гээд л эргэсэн. Явах танхимд орчоод нэлээд хүлээсэн. Нэг зайрмаг авч идээл тэгээд явах болоод онгоцондоо суугаал хөөрсөн чинь элэг зүрх минь догдолж, ээжийн чанасан цай амтагдаж, эрүү ам хоёр мурийгаад, аньсага бүрэлзээд...................... мэлмэрсээн мэлмэрсээн Бээжин хүрэх замын тал хүртэл. Бээжинд буугаад нөгөө саатсан онгоцны хүүхнүүдийг хүлээлгээд байхаар нь баахан загнаад тэгсэн нэг буудалд цаашаа дамжин нислэгтэй хүмүүсийг хүргэж өгсөн. Тэнд нь орж унтаал маргааш үдэд нь нэг хоол өгөхөөр нь идчээл тэгээл онгоцны буудал уруу ирээл бүртгүүлэх гэсэн чинь нэг муу Жунгаа харин визийг чинь үзнэ, шалгана гэнээ үзээ хө үз гэсэн чинь үзээл байна үзээл байна удаан үзэж байнаа аргагүй ш д ээ удаж байж ойлгоно л доо. Тэгсэн чинь би Бээжин дэх Канадын элчин сайдын яамнаас лавлаж баталгаажуулна гэнэ тэгэхээр нь тэг тэг гэсэн чинь утсаар яриал байна юугаа ч ярьдийн бүү мэд тэгсэнээ энэ шинээр авсан паспорт юмуу хуучиныг чинь үзнэ гэнээ тэгэхээр нь чи хэн юм би энэ визийг чинь Элчин сайдын яамнаас авсийн ярилцлаганд орж байж авсан гэсэн чинь ярилцлаганд яг орсийм уу гэнээ. Би одоо Канадын виза хуулбарлаж хийгээд сууж байхын гэнээ. Бүүр уур хүргээд энэ нэг Монгол гарах гэж байна гэж бодоод байгаа муу бүү мэд. Манай хүн тайван бай шалгуул гээд тохой нударч байна. Тэгсэн элчингийн ажилтан тантай ярья гэнээ гэдийн тэгэхээр нь аваал ярьсан чинь та хэзээ ярилцлаганд оров энэ тэр гээл баахан юм асуугаал би шууд бүгдий нь яг таг хариулсан чинь та наад хүндээ визээ үзүүл гэнээ тэгэхээр нь би харин үзүүлсэн гэсэн чинь за нөгөө хүнтэй чинь ярья гээд тэгсэн нөгөө муу Жунгаа за за виза чинь асуудалгүй гээд тэгээд нэг юм онгоцонд суух тасалбараа авсан. 2 хагас цагийн дараа онгоцондоо суух болоод орох гэсэн чинь бас нэг гурван Жунгаа паспорт нүүрний дүрс 2 шалгаад тэгсэнээ Монгү Монгү гээд хоорондоо яриад Монгол явжийн л гээд гайхаад байх шиг байна лээ. Бүр цохиод унагачихмаар............................ ХЯТАДУУД НАДТАЙ ХАМТ КАНАД УРУУ НҮҮСЭН 329 зорчигчын суудалтай Канадын Бойенг 777 онгоцны 128 нь Канад 1 нь Монгол бусад нь Жунгаа байсан бүр гайхаад миний өмнө хойно хажууд бүр 60, 61, 62, 63-70, 71, 72-80 настай өвгөн хөгшин...................... Орой 06-45-д Бээжингээс хөөрөөл 20 минут болсон чинь Ladies & Gentlemen, Is there any doctor on board, please help гээд зарладийн аягүй цочирдоод эргэн тойрон харсан чинь нэг настай Жунгаа хөгшин хөөрхий онгоц хөөрхөд даралт нь хөөрөөд онгоцныхон сандраад хүчилтөрөгч элдэв янзын юм барьж гүйгээд 3-4 эмч босч ирсэн түүний 2 нь Жунгаа байсан тайвшруулаал эм, ус өгөөл байсан тэгсхийж байгаад гайгүй болсон чинь тэр хүнийг урагш нь томчуудын эгнээнд суулгасан тэгсхээд гайгүй болсоон. Торонто хүртэл 12 цаг харин ч нэг хөлөө өргөж, нугалж, жийж, дарж, далайж, тэнийлгэж ёоох бүр бүх барилаар байршуулаад ирсэн дээ. Нисэхээс өмнө 5-6 цаг зогсмоор юм билээ шүү. Өө онгоцонд эхлээл хоол өгсөн дараа нь бэлэн гоймон, жимс, тараг дахиад хоол, өндөг (муу хүн идсэнээ гэж...) идээд тэгээд буусан даа. Буугаал Канадын хилээр орсон чинь за та хажуу талын цагаачлалын танхимд ороорой гэсэн тэгээд орсон чинь нөгөө Жунгаанууд чинь бүгд зогсож байдийн бүр бид 2-ын хажууд сууж ирсэн хүүхэн хүртэл би нэг гайхаад тэр хүүхэн нэг над уруу харж инээмсэглээд тэгээд оочероо хүлээгээд нэг ажилтан дээр нь ирсэн чинь Авга та хүүхэдтэй юу, нөхөртэй юу гээд асуужийнаа тачигнатал хариулчаал тэгсэн чинь дахиад нэг шинэ хуудсан дээр гарын үсэг зуруулж аваад л за үүднээс мэдээллийн дэвтэр ном аваарай гэсэн. Тэгсэн нэг Канад эгч баахан цагаачлалын ном, дэвтэр, бал бүр цүнх хүртэл өгөөд за таны шинэ амьдралд аз жаргал хүсье гээд инээж үдсэн. Өө тэр онгоцны буудлын Бамбай нар нь дандаа харууд байсан. Бүр нөгөө Арабууд ч зөндөө байсан. Дахиад Торонтогийн буудал дээр 2 хагас цаг хүлээгээд Монтриал хотод ирж хоноод тэгээд өглөө Уван Норанда-д буусан. Канад бол дан ус, мод тэгээл болоо. Тал, толгод даваа, хуурай түйрэн шороо энэ тэр байхгүй ээ. Дан мод... царс, гацуур хоёрыг нь л таньжийн бусад нь бүү мэдээ нэрий нь мэдэхгүй зарим мод нь аймаар өндөр иштэй дээрээ навчтай. Аягүй царайлаг. Цаг уур нь яг манайхтай адил. Бүгд хаустай машин нь янз янз жижиг машин бас пик ап их байдийн байна. Эмоушн хамтлагийн ингэн тэмээний дууны клипэн дээр гардаг том ачааны машин их байна бас. За энэ тэмдэглэлээ ингэсхээд өндөрлөе.