Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 11 January 2014

100$

Эндхийн (Монгол) ганцаараа амьдардаг хүүхнүүд сард 100 доллар хүнсэндээ зарцуулдаг гэнэ.

Манай найз хүүхэн ер нь ийм л байдаг гэж хэлсээн. Би ч одоо гүрийгээд гүрийгээд 100 долларыг нь барьж чаддаггүй ээ. 150 доллар болчихоод байхын.

Түрүү семестэрт (9,10,11,12 сар) 5 кг гурил, 6 кг будаа идчихсэн байхын. Яанаа энэ чинь одоо их үү?

Мах нь бол ганц хоньны гуя ч хүрэхгүй л байх.

Түрүү семестэрт гадуур огт хооллоогүй. Өөрийнхөө хэмжээнд юм хийгээд идээд л байсан. Айлын хоол буудсан удаа ч бараг байхгүй дээ.

Гэтэл яаж хүмүүс 100 долларт барьдаг байнаа? Бүр гайхаад байхын. Оюутан хүн их сайн барьмаар юм, тиймээ.

Уржигдар хүнсээ цуглуулаад

Уг нь энэ шар тэргээ л дүүргэдэг юм. Гэтэл уржигдар бүр хальж гараад. Энэ сириалыг сугандаа дахиад тортойг нь гартаа бариад сүүлдээ бүр ороолтоороо ингэж бэхлээд энэ муу тэргийг аймаар холоос цасан дундуур чирлээ ш дээ. (Бурхан: Чи талд нь автобусанд суугаа биз дээ.)

Явган хүний замаа ч цэвэрлэхгүй юмаа энэ Торонтогийнхон. Өнөөдөр бороо ороод бүр аймаар л юм болж байна.

Муу машинаа зарсанаас хойш ийм шар тэрэг аваад их л хүч тэнхээ гаргаж байна. Цас орсноос хойш бүр л хэцүү болж байна даа.

Ядаж байхад энэ шар уутандаа 10 кг гурил хийчихсэн чинь тэгж хүнд байх гэжээ. Цасан дундуур чирнэ гэдэг чинь ёстой 100 кг-ийн турник өргөсөнтэй л адил юм болсон ккккк.

Түрүү семестэрт 5 кг гурил идчихээд энэ семестэрт бүр 10 кг гурил аваад. Гол нь нөгөө Хорхой Одноо эгчийн сүлжмэл боовыг хийж идэх гээдээ.

Тэгсэн чинь одоо хайруулын таваг чинь болохгүй л  юм шиг байна ш дээ тийм үү?

Солонгос дэлгүүрийн хоолны газарын хоол, 5 доллар

Хэзээ нэг энд Монгол хоолны газартай болно доо. Гурван сая болохоороо л болох байх даа тиймээ.

Аан тийм би еэвэнтэй болсон шүү ва ха ха ха ха ха. Манай үеэл дүү явуулсымаа. Нээх том болчоод гэрээсээ еэвэн мэвэн авчируулаад санаа зовмоор ч юм шиг. Үгүй одоо санаа зовлоо гээд яахав дээ. Байгаагаараа л байхаас.

Гоё зөөлхөнөөрөө байнаа. Баярлалаа дүүдээ
Гол нь одоо энийг чинь юу юугүй идээд дуусгах биш. Сайхан хадгалнаа. Нэг үгээр хэлбэл сэтгэлийн юм гэсэн үг. Нээх гоё еэвэнтэй дээ гэж бодохоор сэтгэл дүүрээд л явчихдаг юм.

Бас ийм гого үрэл, миний дуртай үрэлүүд

Хааяа бас амандаа хийгээд, Алтай хангайн уулс гээд аялж суувал тиймээ.

Бас ийм юмтай болсоон

Би өөрөө ажил хийж байж олсымаа. Нэг оюутан намайг аав, ээжийг маань онгоцны буудалаас тосоод өгөөчээ. Би яг шалгалттай байнаа гэхээр нь явж аав, ээжийг нь тоссон чинь надад өгсийн кккк.

Мэдсэн бол ааруул захьдаг байж гэж бодоол байгаан. Одоо ааруул авах ажиллагаа явуулж байгаа. Удахгүй ааруултай болчих байхаа. Тэгэхээрээ ч би бүр гангарна л даа.

6 comments:

  1. Монголд ганц бие хүн ч 100 доллароор сар болохгүй л гэж бодож байна. Тэгэхээр манайд юмны үн илүү өндөр байх нь. Мэдээж хөнжлийнхөө хирээр хөлөө жийгээд амьдарвал болох нь ч болно, гэхдээ л наана чинь авч идэж байгаа амттай шимтэй зүйлийг л лав авахгүй. юун корнфлейкс-тэй манатай , мах гурилаа л болгох байхболно шүү

    ReplyDelete
    Replies
    1. Манайд чинь одоо юм нь үнэтэйгээс гадна чанар байхгүй. Чанар дагаж үнэ гэдэг баймаар юм.

      Үнэхээр гурил, махаа л идэж байх нь зол юм шиг санагдсан ш дээ. Өмсөж зүүдэн шигээ л иддэг юмаа л үнэлчихиймаа нээрээ.

      Delete
  2. Za yahav oyutan hun eruul mend n bolood sanhuugiin menejmentee sain hiij bolj baival 150$ n gaigui ee. Harin huuhedtei emegtei baisan bol hoolnii zardlaa ers bagasgah l baih. Negent ooriin sanhuugiin menejmentee zohitsuulj bolj baival ok.

    ReplyDelete
    Replies
    1. Эрдэм ном сурч байна гэж зүтгэсээр дараа нь эрүүл мэндээрээ хохирсон байвал яана гэж их бодох юмаа. Цаг гаргахгүй эсэн бусын юм идмээргүй санагдаад л энэ. Болгож байнаа болгож байна.

      Delete
  3. Монголд ганц бие, шоуддаггүй бөгөөд оюутан бол 100$р сарын хүнсээ хийчих байх аа. 100$ гэдэг чинь 160000 төгрөг гэсэн үг. Мах, ногоогоо хөдөө гэрээсээ авдаг бол залуу гэр бүл ч амьдрах юм байна, гэсэн үү, хахах

    ReplyDelete
    Replies
    1. Зарим айхтар оюутнууд тэгж байгаа байхоо. УБ жижиг юм чинь сургууль уруугаа алхчихна.

      Тэгээд болгоё гэвэл болноо. Хотод хааяа ах дүү нарынхаараа ороод хоол буудчихна.

      Гоё гоё кккккккк.

      Delete