Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 2 January 2014

100 илүү хол насалцгаая!

Энэ онд 100 илүү наслах төлөвлөгөөгөө нэлээд их ахиц дэвшилттэй болгох санаатай байна.

Хамаагүй гадны, харь элгийн юм дагаж дуурайхаас илүү Монгол зан заншил, ахуйгаас л юм хайх хэрэгтэй байна.

Гэхдээ бусадтай төстэй юм байгаа байх. Одоогоор хэрэгжүүлээд байгаа зүйл бол өдөр бүр нэг Алим идэж байна. Цай сайн ууж байна. Бусад нь одоо нэг их сайн явахгүй байна.

Одоо энэ нэг сард хоолыг 30 удаа зажилж л занших хэрэгтэй байна. Тэгээд энэ одоо их хэцүү байдаг юм.Хүмүүстэй гадуур хоол идэх тохиолдолд хамгийн сүүлд суугаад үлдчихээд байх юм. Яах вэ байз.

Заримдаа зажлаал 1,2,3…гээд тоолж байснаа шал өөр юм бодоод мартсан тохиолдол байдаг ш дээ. Одоо дээрээс нь өдөрт 3 удаа их идэхээр өдөрт 4-5 удаа бага багаар идэх хэрэгтэй гэж байна шүү дээ.

Оюутан хүнд чинь хэцүү л юм байна. Гэхдээ одоо хэрэгжүүлнээ. Чадах чинээгээрээ хэрэгжүүлнэ. Цагаан идээ л идмээр байна.

Дасгал сургуулиа бас нэмэх хэрэгтэй байна. Орос хүүхэн Тай-чи гэдэг юм яриад байгаа. Мөнгө төлж тийм илүү дутуу юманд явна гэж юу байхав. Гэхдээ дасгал сургуулиа нэмнээ.

Одоогоор хэрхэн урт наслах вэ гээд Хятад эмч хүний ном уншиж байгаа. Нээх олдохгүй, янз янзын эм ургамал байх вий гэж санаа зовж байсан боловч эсрэгээрээ юм байна.

Урд хөрш ойрхон ш дээ. Ямар Америк байгаа биш.

За тэгэхээр энэ номонд 5 зүйлийг л хэлж байна.

  1. Юу идэх вэ?
  2. Яаж өөрийгөө арчлах, бөөцийлөх вэ?
  3. Хаана оршиж байна вэ?
  4. Юу хийж байна вэ?
  5. Та хэн бэ?
Юу идэх вэ бүлэгт бол нэлээд юм байна. Гэдэснийхээ 3/4-ийг л бид дүүргэх ёстой гэнэ. 4 болгож хэзээ ч болохгүй гэнэ. 

Бага багаар ойр ойрхон идэх, аль болох органик хоол хүнс хэрэглэх, сахараа зөгийн балаар солих хэрэгтэй гэнэ. 

7 хоногт 2-3 удаа ганц ганц хундаг вино уух чинь эм гэнэ шүү дээ. Дандаа л шөл уух хэрэгтэй юм байна. Ginger гэдэг юмыг яаж идэж сурах вэ? Яг саван амтагдаад нээх заваан ш дээ. 

Өдөрт таван өнгийн хоол хүнс хэрэглэх гэнэ. Улаан, ногоон, хар, цагаан, шар. Үүнийгээ бол Солонгон хоол гэж нэрлэх юм байна. 

Өдөрт таван өнгийн жимс, ногоо хэрэглэхэд л болоод явчих юм байна. Би чинь өглөө 3 өнгийн жимс идээд байдаг юм. Одоо тав болгоноо. 

Гол нь одоо бас зүрх сэтгэлээсээ хоолондоо дурлаж идэх ёстой гэнэ шү. Энэ чанар ч байх шиг байгаамаа. 

Бусад бүлгийг уншиж арай амжаагүй байна. Уншихаараа оруулнаа. 

100 илүү хол насланаа. Чадна, Бүтээнэ. Залуужнаа. 

2 comments:

  1. За тийм урт насалж өөрийгөө ч, өрөөлийг ч зовоогоод юухэв л гэж боддог. Үсрээд л 70 байхад болох байх гэж бодоод байгаа. Гэхдээ тэгээд цагаа тулахаар зууралдмаар санагдах л байх даа хахаха.Жинжерийн хувьд гоё шдээ. Дуртай. Сайн үрээд зажлагдахгүй болгож байгаад хоолондоо холиод идэхгүй юу. Угаасаа нээх их ч хийх шаардлагагүй.

    ReplyDelete
  2. nz n bas 100 baigee gehed eruul biyetei saruul uhaantai 80-90 naslaad, ajilaa hiij, ach zee naraa harj bayasaj bgd neeg taiwan nud anihiimsan gej boddii shdee. Hunii eruul mend uuruus n ih shaltgaanaa. Hezee yaaj uheh n ch bas er n 100nii 50% uuruus shaltgaaldag gej boddog shdee. Biye eruul saruul avch yawbal yadaj uvchin orooj uhehgui blgui dee. Amjilt. 5 ungiin hun hereglej surnaa, jims sain idej chadahgui ymaa, isgelen sanagdaad bdiin yamar ch jims. Amjilt husye! uur zunduu zuvluguu oruulaarai. Bi bas dasgal hiiheer tuluvluchihsun bgaa, hamt hiiyee :) bi gert hiij boloh heden dasgaliin vbideo oruulnaa. twitter deeree tawisan l daa ug n.

    ReplyDelete