Айлын халаалтын системд учир байна уу гэтэл үгүй ч юм шиг...
Өнөө өглөө дахиал би айлын эзэнд хэллээ. Халаалт чинь ирэхгүй байнаа л гэлээ. Бүр гайхаад байгаан биш үү? Тийм хүйтэн байгаа юм уу гэснээ манай өрөөнд орж ирж үзэж байна.
Айлын авгай өнгөрсөн 7 хоногт нэг цахилгаан халаагуур өгсийн. Хоолой хорсоод юун яасан дулаацах.
Тэгсэн эзэн асууж байна. Чи энийгээ асаагаач гэнээ. Уучлаарай хоолой өвдөөд бүр дордлоо гэсэн их л гайхаж байна. Маягтай хүүхэн бэ гэж бодсох байх.
Бас нэг өөрийг авчираад өгч байна. Яг л адилхан байна. Асаасан ч үгүй.
Гол нь миний бодлоор тэр нөгөө нүхээр нь халаалт ирэхгүй байгаа байхгүй юу. Тэгсэн чинь бид нар ерөөсөө хаагаагүй. Бид нялх хүүхэдтэй, тэгж болохгүй л гэж байна.
Бүр айлын эзэн аргаа бараад надад халаалтын системээ үзүүлдэг юм байна. Тэгсэн тэр нь хараа цаанаасаа автомат юм байна. Хамгийн дээд тал нь 70F дээр очоод цаашаа явдаггүй юм байна.
Гэтэл энэ Торонтогийн бүх халаалтын систем хийгээр ажилладаг гэнэ. Кюбэк шиг цахилгаан биш гэнэ. Усны хоолой шиг, тийм нийтийн хийн хоолойтой гэнэ.
Харин ч эрүүл мэндэд сайн майн гээд айлын эзэн авч өгдийм байна. Шөнө одоо даараад сайн унтаж чаддаггүй. IKEA орж ганц зузаан хөнжил авья гэсэн зав байдаггүй.
Хөнжил авах гээд дэлгүүр явах байтугай гурваар дарсан гэзэгээ ч самнах цаг гардаггүй. Өнөөдөр бүр үсээ тайруулдым уу гээл бодож байна.
Өнөөдөр одоо 6C байхад хүйтэн байгаа өрөөнд чинь 12, 01 сард яахын бол бүү мэдээ бүү мэд.
За тэгээд өрөө мөрөө хайх ч зав алга. Ганц 2 юм сураглатал нэг Турк оюутан хүүхэн унтлагын өрөөгөө хөлслөнө гэнээ. Үгүй ээ энэ Монгол хүмүүс чинь надад яагаад олдохоо байчихсан юм бэ?
Таархаараа найгүй баян хүмүүс таарчихын ккккккк.
Өрөө мөрөөг нь үзэхээр л боллоо. Метрогоор явахгүй 20 минут алхаад сургууль дээрээ ирхийн байна. Яг хотын төвд харин хөл хөдөлгөөн яадаг бол доо.
Гол нь нөгөө байр нь 31 давхарт гэнээ. Бурхан минь тийм өндөр чинь одоо зүгээр үү? Яадын болоо?
Газар дээр буухымсан гэж мөрөөдсөөрөө байгаад таархын биш биз дээ. Та нар юу гэж бодож байна?
5 дахь өдөр хичээлээ тараад өрөөг нь үзэхээр боллоо. Үнэ нь метрогоор явахгүй гэхээр яг л таарч байна.
Одоо тэгээд Турк хүмүүс ямар байдаг юм бэ? Би ёстой нэг ч Турк хүн танихгүй юм байна. Найз залуу нь гээд хар юм байнга ирээд бас тавгүйтүүлэх юм болов уу гээл бодлоо.
Нөгөө угааж, арчих, цэвэрлэх, идэх уух гээд манай Буржгар, Ирланд 2-оос дээрдэхгүй бол больж гээч.
Долоо бодож байж нэг хэмж гэгчээр сайн бодохгүй бол би чинь юмыг солихдоо доордуулдаг хүн шүү дээ. Эсвэл анхны юм дандаа сайн нь байдаг гэсэн онол ч байж магадгүй.
Метрогоор байнга явахаар бас айх юм. Дээр нэг мангар хүүхэн орж ирээд түйвээсий ш дээ. Залуучууд болгоны өвөр дээр очиж суугаад, эмэгтэйчүүдий нь хөлөн дээр нь дэвсээд бүр юу болов. Би ч бүр хана уруу наалдсаараа байгаал таарсан.
Өчигдөр тэгсэн нэг жирэмсэн хүүхэн ороод ирж. Би ч зогсоол явж байлаа. Гэтэл нэг залуу суудал тавьж өгчихөөд нөгөө жирэмсэн хүүхний зогсож байсан газрын өмнөх сандал дээр сууж байсан Со хүүхнийг ёстой будаа болгодог юм байна.
Чи муу ёстой хүн биш адгуус мадгуус. F....Ази мази ёстой доромжилж өгсөөн. Би ч бүр санаа зовоол доошоо хараад л яваад байлаа.
За одоо тэгээд 31 давхар дулаахан байр эсвэл хүйтэн нэг давхарын байран дээр саналаа өгөөрэй андуудаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
huiten neg davharin bair :D (haluun yum sain uuj bai , bainga ineej bai )
ReplyDeleteХалуун юм уугаал байгаа. Дээрээс нь сургуулиас жаахан хол гэсэн шалтгаанаар санал доошоо яваал байна.
DeleteИшш ТБ минь яахвээ зовсны эцэст жарганаа :) Саналын хувьд бол харин одоогийн байранд чинь өгьеөө. Дулаан хөнжил бас нэг аятайхан халаагуур авчихаа. Нүүж суух гд бөөн ажил бас 31 давхартаа яг ордог дээрээ юу юу ч дутуу байх юм билээ. Нэмж хэлэхэд Туркууд ер нь онцгүйшдээ, муу санаатай, худалч дээр нь алхам тутамдаа л луйвардчих гээд үзээд тарчихна шдээ би л лав хаширсан. Идэш ихтэй ч наана цаанаа давхар муу санаагүй буржгар нь дээр байхаа
ReplyDeleteХарин тиймээ. 2 жил юм даа гээд л гүрийж байна. Байр хүйтэн хоолой сөөгөөд зүгээр болдоггүй ээ.
DeleteШинэ байрандаа ор, хичээлийн ширээ 2 олчихвол ванлий л байх. Гол нь сургуулиас хол өдөрт 2-3 цаг метронд их ядрах юмаа.
Цахилгаан халаагуур тавиад хоолой хорсоод байгаа бол хажууд нь савтай ус тавьчих кк тэгж чийгшүүлээд байх шиг байдаг шд. Тэгээд нэг сайхан дулаахан хөнжил зав гаргаад авчих. Тэгээл болно доо. Харин наад Буржгарын чинь идэш л хэцүү байна кк
ReplyDeleteХарин тэр савтай усыг чинь хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн чинь нэмэр алгаа.
DeleteTureguud ug n 1500 jiliin umnu tanii ovog deedest jadluulj selemduulj manai gazraas huudsun humuus l dee. Tiim talaaraa jaahan emotional frictions tiimerhuu yums suuld n 1-2 sariin daraa garchih ersdelgui l gevel dulaan bair n ih chuhal. Ter sonin gajigtai irish avgai, bas gajig arliin huuhen ene ter chine bas ih tolgoinii uvchin baih deerees n ter mad phillipos. Ter turegee l gaigui hun gej tanij chadsan bol ter n zugeer hunee zuv taniagui 1-2 sariin daraa buruudval uuriin chine l hohi bolno. Bair chine shunuduu huitreed baidag bol oroi bolonguut tsonhondoo dulaan adial/huuchin hunjil irmeg hureend n havchaaraar havchaad bituuleed togtoochvol shunu ovoo dulaahan baidag. Tsonhoor l gol n ih dulaan aldagdaj bair huiterdeg.
ReplyDeleteЭнэ гадагшаа цухуйсан цонх их но-той байнаа. Зун сольсын гэсэн. Хүйтэн сийгээд байна уу гэхээр үгүй ч юм шиг.
DeleteБоловсролтой хүн гайгүй байх л гэж найдаж байна даа. Ганц 2 юман дээр сайхан тохиролцы л гэсэн байгаа.