Цаадах чинь махнаас гараад 7 хонож байна. Гал тогоогоо салгасан.
Бүр ногоо, жимс ч идэхгүй еэн. Иддэг юм нь шоко, кекс. Ер нь л шуудай сахар байхад мань хүн ванлий.
Өрөвдөөд, за тэгж байгаад нөгөө халуун гоймонгоо идэх бол хэлээрэй гэсэн чинь идэх л юм ярьж байна лээ.
|
Солонгос дэлгүүр ороод |
|
Солонгост байгаам уу л гэж бодсы ш дээ |
Хүний хүүхдүүд ийм айхтар, түрүү 7 хоногт Солонгост гарсан цай гээл амталгаа хийж байна л ш дээ. Цагаан, тос, ааруул мааруулын амтттай цай, май ер нь энэ цагаан идээгээ жаахан дэлгэрүүлэх, гэрчилгээ, маягттай болгох гээд их ажил байхын.
Гэтэл эсрэгээрээ сөнөөнө, дуусгана гээл хуруу гараа үрээл ордонд суудым уу яадын хэн мэдхэв. Удахгүй хонь үржүүлхээ боль гэж хэлхийм байна л даа.
Арай гэж өчигдөр нөгөө Турк хүүхэнтэйгээ уулзаж, байрыг нь үзлээ. Давгүй л юм. Шударга байрын бололтой хүүхэн байна. Өвлийнхөө амралтаар нүүчдийм үү гээл бодоол сууж байна.
|
Хамгийн цаад талынх нь шүү дээ |
|
32 давхар байрны 31 давхарт нь, Үүлэн дээр амьдрах л бололтой юм |
Өдөрт 2-3 цаг метронд алдахаар арай л хайран санагдаад байнаа. Турк хүүхний байрын тийшээ харууд ихтэй л гэнэ. Муугий нь түүсээр байтал сайн юм үлдэхгүй биз дээ.
|
Их дэлгүүрийн гадаа |
|
Шинэ жил болох гэж байгаа бололтой |
|
Их дэлгүүр дотор |
|
Шоко л байна |
|
Том худалдааны төвд |
|
Энэ дотор орхоор толгой эргээд, бушуухан гармаар санагддаг болсон байна лээ |
Үсэг мүсэг хасна масна гээд донгодож байхаар ганц сайхан том нийтийн номын сан барьчаасай билээ. Юуг яаж устгахав, хэнийг хаана юугаар хордуулхав гээд юм бодоод сууж байдым уу хаашаа юм бэ?
|
Торонтогийн нийтийн номын сан |
|
Төв нь, их олон давхар, материаллаг бааз их сайтай юм билээ |
|
Ховор номнууд их байдаг гэсэн |
Өчигдөр сургуулиар дүүрэн мишээж алхав. Манай статистикийн багш дадлага дээр нэлээд ярьж байснаа чи ер нь хаанаас ирсийн? Ямар ч байсан Хятад биш байна гээл тэгдийн байна.
Монгол гэсэн чинь бүр дуу алдаад босч ирээд Чингис Хааны ач охин гээл цоллочохсон шүү дээ. Шууд л түүх ярьж байна лээ.
Миний авсан цаг дуусаад багш бид 2 гарах болсон чинь багшийн найз бас нэг багш хүрээд ирдийн байна. Тэгсэн багш энэ Чингис Хааны ач охин гээл намайг хэлсэн чинь нөгөө багш тийм үү, манай нутгийг 12р зуунд эзэлсий ш дээ. Thank you for invading my country гэсий ш дээ. Надад хэлэх үг олддоггүй ээ. Чиний шанааны яс, миний шанааны яс 2 адилхан шүү дээ гэсий ш дээ. Багшийн найз Украйн.
|
Сургуулийн номын сангийн 7 давхараас |
Өнөөдөр чинь одоо яасан ч сайхан намрын налгар өдөр байв даа. Бүр нэг гадаа л байж баймаар сайхан өдөр байлаа шүү дээ. Дуу аялмаар, хоньны бэлчээр дээр алхмаар...
Надаа шоколад... Тэмээчин минь ээ наана чинь очиж тэр нийтийн номын санд нь амьдрий... Намайг татаж авах аргаа бодно байгаа :D
ReplyDeleteМай май май аваад бай кккккккк.
DeleteУрт олс явуул би татий хө.
Naad Solongos delguurees uuttai noiton Udon gesen yum avaad heden sh mah unagaad yanziin guriltai shul hiidgiin medehuu?! Za huurai hulduu boodoltoi herchisen Udon guril ch baidag sain guriltai shulnii. Guril zuurah zavgui humuust yanziin shulnii orts bdg. Goy goy zuragnuud baina oor dahin ih iimerhuu sonin zuragnuud oruulbal oor iluu yum zaaj ugch magadgui shuu! ;)
ReplyDeleteУдон гоймонгоор чинь хуурай хоол хийгээл идээд байды ш дээ. Шөл нэг хийсэн чинь нээх онцгүй болцын.
DeleteГурил мурил их хурдан зуурч элддэг болсоон ккккккккккк.
тэр номын санг эээ
ReplyDeleteбуржгарыг баяртай гэчихээ
Гоё номын сантай шүү.
Delete