Орьё гэж бодож байсан байрныхаа тухай аягүй онцгүй мэдээлэл нэт-ээс олж уншив.
Дээр Орос хүүхний нөхөр хэлэхдээ Торонтод Еврей нар их ширүүн дандаа гэмт хэрэг үйлддэг. Тэд нар Оросоор сайн ярьдаг. Тэгээд түүнийг нь Оросууд гэж тайлбарладаг гэж ярьж байсын.
Торонтод Еврей нар ширүүн, Монриалд Италийн том мафи байдаг гэж хэлсийн. Оросууд бол наана нь юу ч биш гэсий шүү.
Тэгээд нөгөө орох гэж байгаа байрны минь тэр хавийг Торонтогийн ширүүн дүүргийн хоёрт жагсаажээ бурхан минь. Ерөөсөө гэмт хэрэг, шүүх цагдаа, хар тамхины хэрэг тасардаггүй гэнэ.
Хоёрдугаарт яг нөгөө байр маань жоом бас бясаатай (Bedbug) гэнээ. Бүр энэ оны эхээр хүн тэгж бичсэн байна шүү.
Гаднаасаа нээх ч цэвэр биш, нээх ч муухай биш байр байсын. Бясаа гэж сонсч байснаас тулгарч яваагүй л юм байна. Хаздаг, загатнуулдаг яадаг ч гэнэ үү.
Бас юун жоомов дээ энэ чинь одоо. Хэддүгээр зуун ч еэн. Хичээл бодно, еэвэн бодно дээрээс нь энэ 2той зууралдаад туулгалдаад, муур хулганацаад явж байх уу? Ёстой заваан юмаа.
Турк хүүхэнд хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ нүүхээ түр азнаад эндээ байдаг ч юмуу гэж бодоол байна. Гол нь дажгүй байр олох асуудал биш байнаа. Ганцаараа болохоор чинь нэтээс зар хайгаад нэг байранд давхиад орж болохгүй байна.
Та нар ир л дээ. Ирэхээр чинь гоё байр олж хамт оры. Одоо хаашаа еэн. Монгол уруу саравчлаал сууж байх бололтой юм.
Канадын виза гайгүй болсон гээд их л оюутан ирээд байгаан гэсэн миний хаагуур өнгөрөөд байгаан бүү мэдээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
жоом бясаатайн бол боль боль. бүр сэжиг хүрчихлээ.
ReplyDeleteСэжиг хүрч байсан. Одоо байр олдохгүй болохоор юу билээ гээд бодох юмаа.
DeleteIhenh tom hotuudiin gemt hereg ihtei duurguudiin map geed tusdaa gartsan baigaa teriig googledeed olood uzeh heregtei. Har tamhinii hereg ihtei gudamjinuud/duurguud; har tamhinii naimaa ba mafiinhnii huvaaj avsan duurguud gudamjinuud geed ANU-iin tom hotuud tusdaa mapuud sergiilehees gargatsan baidag yum bilee. Haigaad uzvel zugeer biz.
ReplyDeleteГэмт хэрэг гардаггүй газар ч гэж хаана байхав. Гэхдээ бас арай л хүнд дүүрэг нь юм шиг байгаан.
Delete