Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 6 November 2013

Хийморийн сан тавиулахаар болчихжээ.

Хэн гэж үү? Манай ангийнхан. Нэг л нэг барцадтай семестэр байнаа.

 Манай энэ семестрийн хичээлүүд нэг л сонин байнаа. Манайхан бүр гайхаал. Та нар одоо бараг итгэхгүй дээ. За би эхнээс нь тоочоод явлаа шүү.

Урт амьсгаа аваарай.

7 хичээл үзэж байгаа ш дээ тээн. За тэгсэн чинь 9 сараас хичээл эхлээд 14 хоногийн дараа 2 хичээл ордог нэг багш маань бие нь өвдөөд хагалгаанд орсон гээд заахаа байчихаваа.

Тэр хооронд хоёр хичээл нь өөр багш хайх хэрэгтэй гээд нэг нэг удаа цонхилчихлоо. За тэгж байтал явц дундын шалгалтууд эхэллээ.

Амар юмаа. Би гэдэг хүн тэнд амаа ангайгаал сууж байхад хэдэн гавалууд нь шалгалтан дээр ирсэн асуултын алдааг олоод багшид хэлээд, багш зүгээр сайхан 3 оноо май гээл өгчдийн байна.

Энэ тохиолдол 7 хичээлийн 3 дээр нь тохиолдовоо. Зүв зүгээр сууж байгаал 3 оноо авах чинь их сайхан байлаа ш дээ.

Манай ангид хэдэн гавал Канад хөвгүүд бий. Гэм нь дүнгийн араас шалдан гуяа зарахаас буцахгүй дэгээ. Та ёстой ийм юман дээр тийм оноо өгөөд байхдаа яадын гээл хэрэлдчихдий ш дээ нээх аймаар.

Юм ярьна дүн яриал. Үнэн ядаргаатай. Гэтэл манай охидууд тэнцсэн л бол болоо гээл баярлаад яваад байх нь тэр.

Арай гэж 5 ширхэг 7 хоногийн дараа нөгөө өвчтэй багшийн оронд нэг нэг багш олжээ. За тэгсэн чинь нөгөө өвчтэй багшийн өгсөн бие даалт маалтыг өөрчлөөл, ном мом нь таалагдахгүй байна гээл баахан л юм болов.

Тэгсэн өнөөдөр нэг хичээлийн багш нь хичээл дээр орж ирээд би та нарт зааж чадахгүй ээ л гэдийн байна. Манай ангийнхан Whatttttttttttttttttttttt?

Тэгсэн чинь энэ шинэ багшид маань өвчтэй багшийн сонгосон сургалтын ном нь таалагдахгүй байна гээд манай ангийнханд хэлсэн чинь хэл ам сайтай хүмүүс чинь тэнхимийн эрхлэгчид очоод матчихдаг юм байна. Бид нар 90 доллараар ном авсан байхад энэ шинэ багш чинь энэ номыг үзэхгүй гэж байна гэжээ.

Тэгсэн тэнхимийн эрхлэгч нөгөө шинэ багшийг энэ номоор нь яв гэж шаарджээ. Шинэ багш ҮГҮЙ гээл гүрийгээд ингээд бид нар багшгүй боловоо хөөрхий.

Тэр хооронд чинь нөгөө багш дээр манай ангийнхан шавааралдаал юм асуугал байсан чинь тэндээс нэг оюутан хашгираал буусан.

Та нар одоо наанаа юу шивнэлдээд байгаан. Энэ олон хүн сууж байхад багшаа та бүгдэнд нь мэдээлэл өг л дөө гэдийн байна. Нөгөө багш чинь Be polite, Don't be rude to me! гэж орилоол хамаг юмаа шидлээл гараад явсан.

Ядаж байхад хану театрт лекцтэй байсан болохоор жүжиг үзэж байгаа юм шиг л болсы ш дээ. Жаал тайвширсан уу яасан нөгөө багш хэдэн минутын дараа буцаал ороод ирлээ. Өнөөдөр ер нь юу болчихвоо.

Одоо маргааш гэхэд манай ангийн хэд нь тэнхимийн эрхлэгчид очиж хэл хүргэх юм бүү мэдээ. Нөгөө тэнхимийн эрхлэгч нь Австрали хүн байдаг юм. Цацраг туяаны хичээл орно.

Ярьж чадахгүй. Нэг үгээ 5-6 давтана. Жаал сонсий гэхээр шууд уйдаж байгаам чинь. 80 хүүхэд энэ багшийн хичээл үзэж байгаа. Лекцэнд дунджаар 15-20 нь л ирдий ш дэ. Аан шалгалтанд 80-уулаа л гозойно шүү дээ.

Би урд сууна, байж байгаал хойшоо харна. Манай ангийнхан үүрэглэсээр багш урд гацан гацан ярьсаар л байдгын. Би бүр байн байн эргэж хардын. Амаа ангайгаал бүгд үүрэглээл толгой нь хойшоо савж уначих гээл нээх эгдүүтэй харагддын.

Итали хүүхэн бүр анх удаа суугаал дахиж лекцэнд нь суугаагүй ш дээ. Нойрны эм гээд. Би яахав дээ өөрийнхөө мууг мэдэхгүй байж хүнийг муулалтай биш. Тэгээд өмнөөс нь хараал сууж байдын. Хааяа гацахгүй бол жаахан ойлгоол.

Маргааш гэхэд лав хуулийн хичээл орохгүй. Цонхтой. Багш нь ажилтай л юм гэсэн. Үүнийг нь далимдуулаад нөгөө Орос, Украйн 2 зөрүүдтэйгээ Volvo машины үйлдвэр дээр очиж туршилт хийнэ.

Цаад 2 чинь зөрүүд, аймааааааааааааааар зөрүүд одоо яаж ажилаа амжуулхын бүү мэд. Орос нь бүр зөрүүд ш дээ. Улайраал дайраал зүтгээд байды ш дээ.

Celine Dion-ий шинэ цомог өчигдөр зарагдаж эхлээд энэ дуу нь ХИТ.


2 comments:

  1. Кк ямар хэцүү семестер вээ ёстой ганц ангид ийм олон юм зэрэг зэрэг тохиолдож байдаг. Миний хичээл бол жирийнээр л үргэлжилээл явжийна харин англи хэлний хичээл л хамгийн хэцүү нь болоод байна. Түвшин тогтоох шалгалт аваад 3н ангид хувацан чинь би яг улаан шугамны дээгүүр гарж тааржээ. Тэгээд хамгийн дээд түвшиний ангийн хамгийн муу оюутан болоод орчихсон. Ангиа солий гсн аль хэдийн сэргэлэнгүүд нь надаас түрүүлээд доод талын анги руу ороод тэр анги дүүрээд дахиж оюутан шилжүүлэхгүй гэж авсан. Яджийхад манай багш миний нэрийг цээжилчихсэн дасгал хийж эхлээл хамгийн түрүүнд надаас эхэлнэ шүү дээ кк.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн оюутнуудтай нэг ангид байвал харин их юм сурах биш үү хө. Англи хэл хамгийн амархан хэл шүү. Дороо сурнаа. Амжилт.

      Delete