Ямар олон юм бич гээд өгчихвөө бурхан мину. Блог дээрээ хэдэн бичлэг оруулаатах гэвэл ямар сайхан бэ нээрээ тээн.
APA хэв маягаар бичээрэй гэсэн шүү. Одоо нөгөөхийг нь энэ бондгортоо яаж сайн ойлгуулдаг байгаа юм бүү мэдээ.
За тэр яахав. Гол нь надад одоо яаж үр дүнтэй академийн түвшинд тайлан, илтгэл бичих вэ жаахан заагаад өгөөч.
Юм уншаад л байдаг, уншаад л байдаг. Нэг л сайн болж өгөхгүй байна. Гэхдээ өнөөдөр нэгийг аваачаад өгчихсөн чинь өгсөнийхөө дараа яанаа тэр нь яасан бол энэ нь яасан бол гэж бодоод өнөөдөр унтах шинж алгаа.
Баахан мэдээлэл уншиж байгаад тэндээс тодорхой хэдэн тэмдэглэл хийж аваад дараа нь тэмдэглэлээ харж байгаад өөрийнхөө үгээр биччихсэн ш дээ. Энэ одоо буруудцан уу яасан бэ?
Гэхдээ тэр тэмдэглэл дээр нь тэр тэгжээ, энэ ингэжээ гэсэн юм байгаагүй л дээ.
Түрүүнээс хойш бодоол байна. Ер нь байна ш дээ. Хүний гаргасан онолыг тэр тэгсэн байна лээ энэ ингэсэн байна лээ гээл биччихвэл болдог юм уу эсвэл?
Нэг л сайн ойлгохгүй л байна. Жаахан тайлбарлаад өгөөрэй нөхдөө. Баярлалаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
\Гэхдээ тэр тэмдэглэл дээр нь тэр тэгжээ, энэ ингэжээ гэсэн юм байгаагүй л дээ.\ Энэ хэсгээс эхлэхийн бол чиний уншсан зүйлс чинь тодорхой нэг асуудлын өнөөг хүртэл судлагдсан байдал, шийдэгдсэн асуудал, шийдэлээ хүлээж байгаа асуудал, шийдэгдсэн ч маргаантай эсвэл эргэлзээтэй асуудлыг тодорхой болгож өгөх байх. Харин дараа нь чи өөрийн шийдлийг өөрийн санааг ийм учираас гээд оруулж өгөх байхдаа. Мэдээж энэ бүхэн тодорхой шинжлэх ухааны арга барил, тэгшитгэл, томъёо энэ тэрийг агуулсан байна. Хамгийн гол анхаарх зүйл нь ишлэлээ маш тодорхой хийх хэрэгтэй. Тээд л болчих байлгүй дээ. ердийн нэг subject report tuvshind.
ReplyDeleteGood luck
За баярлалаа. Бага багаар гайгүй болно байх л гэж бодож байна. Сургааль номоосоо хайрлаж байгаарай.
DeleteHenees haanaas avsanaa oruulahgui bol plagiat shuu dee. Zarim hatuu gazar bol shuud surguulias huudug.
ReplyDeleteХарин тийн, их л анхааруулж байна лээ. Яадаг гэлээ байз, арга хэмжээ авч, дипломон дээр биш гэсэн нэг газар нь бичдэг л гэсэн.
Deleteplagiat gej orosoor bichchihlee, angliar plagiarism
ReplyDeleteНарийн ширийм юм их л сурах бололтой.
Delete