Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 23 November 2013

Ингэх гээд байсымааа ва ха ха ха аха ха ха ха ах ах ха ха ха

За хүүхнүүд уншвал л ойлгох байх. Эрчүүд та нар жаахан хол байж байвал таарна байхаа.

Сая ёстой нөгөө 2-тойгоо банны өрөө угаах тал дээр авалцлаа л ш дээ ва ха ха ха ха ах. Бурхан минь Барбодос чинь аймаар хэрүүлч юм байна.

Бүр аймаар аймаар нарийн ширийн юм гаргаж ирээд инээд хүргээд хаяваа. Та нар бод доо. Гурван ширхэг эмэгтэй хүн ганц жорлон, угаалтуур, банн угаах дээр хэрүүл хийж байна гээд. Ёстой шившиг.

Би дээр энэ 2т хэлсийн. Би үнэхээр ийм асуудал яриад зогсож байгаадаа ичиж байнаа гэж. Өө ёстой 10 хоног тутамт их цэвэрлэгээ, хэрэглэснийхээ дараа бүр бага цэвэрлэгээ хийхээр боловоо.

Тэрнээс хойш Буржгар цэвэрлээгүй юмаа. Би бас хэн хэзээ цэвэрлээд байна вэ гээд хараад л байгаан.

Сүүлийн 21 хоног би л цэвэрлээд байгаа байхгүй юу. Ирланд хүүхэн нэг арчсан болоол яваад байдын. Их цэвэрлэгээ энэ тэр гэж мэдэхгүй ш дээ.

Өнөөдөр дахиж цэвэрлээд бүр уур хүрээд коридорт гарж байгаад энэ жорлонг надаас өөр цэвэрлэх хүн алгаа л гээд хэлчлэээ ва ха ха ха ха ха ха ха.

Манай хоёр бултас гээл гараад иржийн. Шууд хэллээ. Би л үүнийг цэвэрлээд байхын. Та 2 цэвэрлэж болохгүй юмуу л гэлээ.

Буржгар тэгсэн чинь би ёстой их даалгавартай ч гэх шиг тэнэгтээд явж өгвөө. Тэгвэл чи угаалгын өрөө битгий ашигла гэж л хэлмээр санагдлаа ш дээ.

Хэдхэн минут орход чинь та 2 яагаад ингээд цэвэрлэдэггүй  юм бэ л гэлээ. Ирланд хүүхэн би арчдаг л гэнэ. Тэр чинь хангалтгүй л гээд хэлчлээ.

Яанаа энэ 2 өрөөндөө ороод ухаан алдаад уначих вий дээ. Энэ Монгол хүүхэн ямар аймаар шудрага шууд хэлдийм бэ гээд.

Анхнаасаа аятайхан байсан бол би бас аятайхан л байна ш дээ. 3 сар жорлон угаачаад тэгж сайхан байх сэтгэл байсангүй ээ.

Тэгсэн чинь Буржгар чиний урт үс хаа сайгүй л явж байдаг гэнээ. Тэгдийн. Би мэддийн. Би чадах чинээгээрээ түүдгийн гэлээ ва ха ха ха ха ха ха ах ха ха ах ах ах ха ах ха.

Чиний наад үс чинь ч гэсэн унаж л байгаа ш дээ гээд хэлчлэээ ва ха ха ха ха ха ха ха ах ах ха ха. Ирланд хүүхэн яаж ч чаддаггүй. 3-лаа ингий тэгий л гэхийн. Буржгар бүр дайраал байхын. Бүр алаад хаядым байна.

Хуваарь гаргаж өг гэнээ, Буржгар. Би тэгсийн, Чи хуваарьтай хуваарьгүй ашигласан л бол угаа гэсийн. Тэгсэн чинь чадахгүй гэнээ. Чи ашиглаж чадаж байвал угааж чад л гэлээ.

Айлын авгай дээшээ гараад ирлээ. Юм яриал байсан. Миний бүр уур хүрээд. Буржгарыг одоо нэг ч угаадаггүй байж ингэж аймаар хэрүүл уруулын үг гаргасныг нь бодохоор гомдоод байхын.

Нээрээ би чинь угаадаггүй ш дээ энэ хүн уурлахаас аргагүй гэж боддоггүй л юм байлгүй дээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment