Энэ голд суусий ш дээ |
Говийн хүн гэдэг чинь говийн л хүн байдаг юм байна шүү дээ.
Нэг л сайхан усан бассейнд яваад байсан, хаана байна тэр голд чинь урсаад явчих гэж байгаам чинь. Ядаж байхад би гэдэг чинь өднөөс хөнгөн юм уу хаашаа еэн, ямар ч эсэргүүцэлгүйгээр урсах шинжтэй шүү.
Дээр нь тэр голын том мом чулууг нь ээ одоо. Яанам бэ яанам. Урсгал нь ширүүн гэж юүхэв. Нөгөө их мөнх цастай уулнуудын цас хайлаад тэр шүү дээ.
Ингээл сууцы ш дээ, үнэн аймаар |
Миний жуулчидтайгаа сууж явсан машин яг ингээл сууцан |
Татаж гаргах гэж нэлээд үзээд, тэгсэн фургоны маань бөгс хөдлөөд болдоггүй. Манайхан ч айгаад эхэллээ. За тэгээл фургон машинаас эрэг рүү жуулчидаа гаргах ажиллагааа эхэлсэн юм даа.
Би урд нь сууж явсаныг хэлэх үү, хамгийн түрүүнд гарах болоод байдаг. Миний хаалгаар гарахгүй бол бусад нь найгүй болчихсон.
Би гэдэг хүн нь усанд хөлөө тавьж чаддаггүй. Хөлөө тавьна, урсгал нь аймаар хүчтэй, урсгаж авч явчих гээд.
Хажуу ойр ер нь аминд орохоор юу байна гэтэл, дээл бүс 2 маань байна. Бүсээрээ гэдсээрээ ороож зангидаал суулаа даа. Одоо хаанаас ч өөрийгөө зүүх гэж байсын бүү мэдээ бүү мэд.
Тэнгэрээс дэгээ уяатай байсым уу яасын ва ха ха ха ха ха аха ха ах аха ах аха ха ха ха.
Тэгсэн нэг Шинэ Зеланд өвөө хойд суудал дээрээс гялс ирээд миний ард суучиж. Намайг хурдан гар гэж түлхээд би буцаж эргээд, ээ тэр хэдэн минутанд чинь юу боловоо нээрээ.
Гэтэл манай эмч, жолоооч нар ирчихсэн, намайг чинь зоригжуулаал бөөн юм болж байна. Би усанд хөлөө тавьж чаддагүй.
Өвөө араас түлхээд байдаг. Сүүлдээ нөгөө өвөөг загнаад ва ха ха ха ха битгий араас түлхээд бай, би өөрийгөө мэдэж байна энэ тэр гээд.
За ёстой 1000 удаа ухарч байж нэг юм буусан даа. Ус шууд бүсэлхийгээр татаж байгаам чинь. Хүнээр түшүүлэхгүй бол хөнгөн амьтан чинь урсаж явчих гээд.
Дараа нь усанд сэлж чаддаг гадаадуудтайгаа машинаа түрэх болсон чинь Монгол, гадаадгүй чи хэрэггүй, урсаад явчихна гээл тэгж байгаам чинь ва ха ха ха ха ха ха ха ах аха ха ха.
Орой нь машинаа нөгөө машинаараа татаж гаргаад, эрэг дээр майхнаа босгоод, хоол ундаа идээд, түүдэг галаа тавьсан хойно хүн болгон намайг шоолж инээгээд, усанд орж чадахгүй үлгэрийн далай, дэлдгэрийн авгай шиг л харагдаж байсан юм шиг байгаа юм.
Нөгөөдөр нь Үүрэг нуур дээр буугаад майхнаа барьж байсан чинь салхи гараад хамаг юм хийсч давхиад, тэгсэн боолтын хоолны том сав хийсч явахаар нь араас нь явсан чинь нуур луу орчдын.
Нээх авах гээд тэгсэн нойтон хадан дээр хөл хальтраад за нуур уруу орчих дөхсөн шүү дээ бурхан минь. 42 м гүн нуур шүү дээ базарваань.
За тэгээд тэрнээс хойш нуур, голоос их хол явж байна даа.
Усан дээр сууцымуу энэ жил :)
ReplyDeleteБүр юун дээр сууж байгаагаа ч мэдэхгүй л байна хө, хэ хэ хэ.
DeleteYostoi super amralt/ajil adal yavdal bainoo!
ReplyDeleteХарин тиймээ. Хөдөө сайхан байсан шүү.
Deleteээ дээ чи минь нүдэнд л харагдаад байлаа чухам
ReplyDeleteИнээдтэй л юм болсон хэ хэ хэ.
Deleteusan deer suuchihaj hehe...
ReplyDeleteХарин ээ хө?
Deleteёооё ус аймар аймар. аюултай, айж явахад гэмгүй.
ReplyDeleteХэлээд юүхэвээ.
DeleteХэ хэ хэ, хөөрхөн юм бэ, би бас усанд ёстой нэг авъяас байхгүй ш д, усанд орохоор л хамаг бие хөшөөд, амьсгаа хүртэл удаашираад сонин болчихдог юм :-Р
ReplyDeleteУг нь бассейнд их явсы ш дээ. Түүний гавьяа гараагүй ш дээ хэ хэ хэ.
Delete