Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 31 July 2013

Цэцгэнд төөрсөн Улаанбаатар



Улаанбаатар маань цэцгэнд төөрөөд ёстой үнэн нялхарч байнаа. Хаашаа л харна цэцэг.

Сураг сонсох нь ээ жил бүр ийм их мөнгө хот тохижилтонд төлөвлөдөг байсан гэнэ. Гэтэл энэ жил л биелэлээ олж жинхэнэ утгаар нь мөнгий нь зарцуулж байгаа юм байхаа.

Бүх саадыг цэцэгжүүлээд, моджуулаад хүмүүс ч зүлгэн дээгүүр явахаа байсан байна лээ.

Талбай дээр ийм хөөрхөн гэр барьсан. Бас Ялалт кино театрын талбай дээр бас нэгийг барьсан. 10 сар хүртэл байх юм гэнэ лээ шүү.

Хөөрхөн хөөрхөн юм хийгээл байхын. Хуурай тоос шороо нь босхоо байгаад, хүмүүс нь хогоо хаяхаа байчихвал ээ дээ заяа хичээнэ шүү дээ.

Гоё том гэр байгаа биз дээ
 Гудамжинд хог хаясан хүн рүү муухай хараал явжийн. Хүмүүс хэлж байнаа. Энэ Үүл дарга чинь хотын хүүхэд юм болохоороо бас хот мот гэж юу байдаг, ямар байх ёстой энэ тэр гээд юм хийгээд байна шүү.

Би ми ва ха ха ха ха ха хотын дарга болчуул хөдөөний хүн чинь одоо их өөр байхым даг шүү.

Хашаандаа бас цэцэгтэй
Аягүй хөөрхөн сэтгэчихсэн байгаа биз дээ. Ёндонгоор нь одо өөр цэцэг цухуйж мухуйж байх ёстой юм шиг л байна.

Тэгээл энд чинь одоо 5 бороо хаях гэж дээ, улаанаар нь эргүүлээл, бүх юмыг шороо тоос болгоол хаяж байгаам чинь.

Үгий нь уншаарай
Энэ Тасганы овоо ийм гоё болсон байна лээ. Би бүр сайхан алхаад. Даанч зам засаад жаахан эвгүй байсан. Гэхдээ сайхан алхсаан.

Тэр нүхнүүдэд нь шороо орчоол бараг өдөр бүр цэвэрлэдэг гэсэн

Улаанаар бас үгий нь уншаад таагаарай
Дээр нь төрийн далбаа хүртэл байгаа биз. Бүр нэг хөөрхөн. Хаана л харна хүмүүс цэцэг тариатай, хог шүүрдээстэй гоё байгаа шүү.

Одоо тэгээд учир начирыг нь сайн олчихвол тэгээд зун болгон л сайжрана байх гэж найдаж байна даа.

Цэцэгчин эгч, ах нартаа баярлалаа.

6 comments:

  1. Харин тиймээ, би бас тэр цэцэг тариад л байдаг ах эгч нарт үнэхээр их баярлаж байгаад ирсэн, одоо ч бас бодох бүрдээ баярлаад л байгаа. Уг нь цэцэг, ногоо гэдэг хүний сэтгэлийг тайвшруулж, орчин тойрны өнгийг сэргээж байдаг эд болохоор хүн бүр гар бие, сэтгэл оролцоод сайхан ногоон хотыг бий болгох юмсан тэгвэл ч тэр олон ууртай хүмүүс ор сураггүй алга болоод оронд нь инээмсэглэсэн хөөрхөн хөөрхөн хүмүүс хотоор л нэг алхдаг болно доо :)

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Үнэхээр сайхан байгаа.

      Орчин гэдэг чинь чимээгүй л хүмүүжил юм даа.

      Delete
  2. hot tohijilt nogoon orchin gd bh shig bn tee

    ReplyDelete
    Replies
    1. Тийм, аягүй хөөрхөн байгаа биз.

      Delete
  3. Hotod artsnii butnuudiig olnoor n tarialj hotiin agaariig eruuljuulvel iluu ur duntei baih. Olon hugjiltei gazruud artsiig barag ortsond tarih n holgui bituu tarialj hotiinhoo agaariig eruuljuuldeg artsnaas bakter ustgagch uner yalgardag yum boluu.

    ReplyDelete
    Replies
    1. Манайх тэр нэг өд мөд шиг үр унадаг модыг яанаа. Тэр ёстой улам аймаар болсон байна лээ.

      Оронд нь гацуур тариасай.

      Delete