Дандаа өөр өөр хүмүүстэй уулзана. Нэг юмыг давтаж ярьдаг ч гэлээ ярих болгондоо баяжуулна.
Хүнийг сэтгэлийн цэнгэлд умбуулна гэдэг чинь одоо маш их тэвчээр, хатуужил, анхаарал, дадал зуршил хэрэгтэй байдаг юм байна.
Хүний нөгөө байгаа байдал бас их юм хэлэх юмаа.
Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэж. Хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байх, бахархаж чадна гэдэг ямар агуу чанар юм бэ?
Миний энэ л чанар энэ хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байх шиг байна. Мэдээж дээрээс нь миний өөрийн малчин гэр бүлд өссөн, хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа байх үед хүн болсон хүүхэд юм болхоороо ва ха ха ха ха ха ха ха ха ха за тэгээд хамгийн гол нь байгаагаараа байх нь л тэгээд том мэдрэмж болж байх шиг байна ш дээ.
Тэгээд одоо номон дээрээс юм харж ярих чинь одоо сайн мэдээд ярих хоёр чинь их өөр ш дээ. Мэдээж би мэддэг юмаа сайн ярьна, тултал нь ярьна, шууд бодит байдалтай холбоно. Жишээ үзүүлнэ. Өөрөө шууд циркийн амьтан болно шүү даа.
Мэддэггүй юмаа чадлаараа тайлбарлана. Түүх дээр би их муу. Гэхдээ одоо Төв номын санд сууж хэдэн ном уншсаных болж л байна.
Гол нь тэнгэр дээр байгаа юмыг ярих биш яг байгаа юмыг ярих, мэдрүүлэх гэдэг чинь их сайхан эд юм шүү даа.
Өчигдөр Туулын эрэг дээр сууж байтал манай нэг хүүхэн за энэ голыг яг байгаа байдлаар нь дуу байна уу? Дуулаатах гэсэн чинь Туулын урсгал шөнөдөө сайхан гээл орж ирээд дуулсан чинь бүр дуу алдаад, босч харайж гүйж байгаа юм чинь.
Би дандаа сайн биш муу талыг нь ч гэсэн хэлдэг. Үнэн юм чинь тийм биз дээ. Аан гэхдээ үнэхээр бахархах юман дээрээ бахархдаг.
Ийм хөөрхөн юм хийж өгөөд |
Дүрслэх урлагийн багш ирсэн юм. Гэтэл надад ийм бэлэг өгөөд. Үнэхээр гоё.
Монгол дээлийг чинь хөвөнтэй, дан гээд төрөл төрлөөр нь өмсөж мода үзүүллээ ш дээ.
Энэ гэхдээ дээлийг жаахан буруу зурчиж. Мартсан байх.
Хамгийн доор нь бүх төрлийн дуу мэддэг гэцэг байгаа биз. Ёстой нэг дуулсаан дуулсан.
Тэгээд сүүлд нь үдэлтийн хоолон дээр нь бүгдэнгийх нь нэрийг Монгол бичигээр уран бичлэгээр бичээд өгөхөөр тэгээд ер нь дуу алдаал онгоцондоо сууж байна даа.
Proud of you. Мундаг юмаа, үйлчилсэн шиг үйлчлээд, мэддэг чаддагаа харамгүй хуваалцаад.
ReplyDeleteБаярлалаааааа.
DeleteMongoliin soyliin onts toloologch bolj chadsand bayr hurgey! Chingis haan ingeh gej l ohinoo Arktik bus ruu heseg hugatsaand tsulsun baihgui yu daa!! ;)
ReplyDeleteБаярлалаа. Бас суралцах юм зөндөө их байнаа.
Deletewow, Guide hiih amargui shuu, tuuh, soyoliin medleggui bol buur butehgui. Olon aashtai hunii ayasiig olj ajillana, 3 nastai huuhdiin medeh engiin zuil asuuna, neg ymaa hed dahin dawtaj yarina, amargui ee, Gehdee mundag ymaa :) amjilt! Us gezeg gangan zurjee hehe :)
ReplyDeleteДэд бүтэц, одоогийн хөгжил энэ тэр их асууна. Би чинь ойрд Монголд байгаагүй болхоор зарим асуултан дээр түгдэрсхээл яваад байлаа.
DeleteChi shuu, chamaig dagaad bi shuu hahah. Muu taliig ni bas yaridag chine sain bna, dandaa sain saihan bna gej haana ch bdgui l zuil shuu dee.
ReplyDeleteХар, цагаангүй бол амьдрал утгагүй ш дээ тээн.
Deletesain bnaa sain bnshuu mundag yumaa
ReplyDeleteБаярлалаа
Deleteyamar mundag yum be? hudlaa unen mongoloo aldsan, mongoloo muulj, gadniihniig shutsen hotoch nar hetsuu shuu. jinhene mongol temeechin busguigeer zamchluulaad ayalsan aztai ulsuud bnaaa :)
ReplyDeleteБаярлалаа. Хөдөөний хүүхэд гэдгээрээ бас өөр байсаан.
Deleteтэр уран бичлэг чинь яасан гоё юм бэ. мэддэг чаддаг юм хэзээд хэрэг болж. сайхан юм даа.
ReplyDeleteБи яг мэргэжилийнх биш. Гэхдээ сонирхогчын журмаар өөрөө өөрийнхөө хэрэгцээг зохьцуулна.
DeleteБаярлалаа.
mundag shuu
ReplyDeleteБаярлалаа.
DeleteБүүр нээх гоё сэтгэл хөдөлчихлөө вайна. Улам их амжилт хүсье :)
ReplyDeleteБаярлалаа.
DeleteЁстой хөөрхөн санагдчихлаа, би таниар үнэхээр бахархаж байна аа. Сүүлийн хэдэн бичлэгүүдийг чинь хэдэн цагийн дотор уншаад бараг дуусч байна. Тэгээд гоё аяламаар, бас найзуудыгаа дагуулаад ийм сайхан аялалд явмаар санагдчихлаа :)
ReplyDeleteБаярлалаа.
DeleteТэгээрэй, зөндөө сайхан аялаарай.
Монгол орон маань үнэхээр сайхан шүү.