Энэ Баян-Өлгийг чинь гадаад гэж би яаж мэдэх юм бэ?
Үгүй ээ нээрээ сайхан сайхан юм болхымаа. Би Увс аймагт хөдөөгүүр 6 хоног яваад, Баян-Өлгий үрүү ороод утсаа нээлээ.
Ээ дээ одоо хэн хэн залгасан яасан ийсэн гээл смс ирж өгнө шүү даа. Хүлээгээл байлаа. Гадагш нь дуудлага хийлээ. Байдаггүй. Хүнээр утас уруугаа дохиуллаа. Бас байдаггүй.
Бүр гайхна биз дээ. 6 хоноход нэг ч хүн яриагүй гэвэл би чинь хэцүүднэ биз дээ. Үгүй ээ мөн чухал чухал хүн ярих ёстой байлаа шүү дээ.
Тэслээ. Хотод ирлээ. Юнитэл рүү залгалаа. Бла бла бла бла ингэсэн тэгсэн. Би дуудлага хадгалсан үйлчилгээгээ авмаар байна бан бан бан бан гээл гомдол мэдүүллээ.
Тэгсэн хүмүүс эхнээсээ залгаж байнаа. Үгүй ээ чи чинь хаашаа явчихаваа. Хэл сураггүй гадаад явчихын гэхийн.
Юун гадаад би Увс, Баян-Өлгий орчоол ирлээ гэсэн чинь юу гэж дээ, чиний утас Message Roaming дээр байсы ш дээ гэж авсан ва ха ах ах ха ха ах ах ах ах аха ха ха ха ха.
Үгүй ээ нээрээ. Юнитэл агаа нь бас сэргэлэн юмаа. Дахиад залгалаа. Яагаад миний утасыг ингээд идэвхжүүлчихэвээ. Би Баян-Өлгий л орсы ш дээ гэсэн чинь бид нар шалгаад хэлий л гэлээ.
5 хонолоо, хариу ирдэггүй ээ. Дахиж залгаад учир явдалаа эхнээс нь тайлбарлатал та хилийн зурваст ойрхон орсон байна. Тэгэхээр утас чинь автоматаар Message Roaming болдог юм. Та дараа явахдаа утсаа соль, өөр арга байхгүй гэж авсан ва ха ха ах ха ха ха ах ах ха ха ха ах ха ха.
Ээ дээ энэ үүрэн телефоныхон уу?
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Канадад байхдаа бас нэг үүрэн телефоны асуудалд ороод байсан, Монголдоо бас адилхан. Гар утас л зохихгүй байнаа даа хэхэ.
ReplyDeleteХарин тиймээ, энэ гар утас гэдэг юм алга болчихвол би гар утас барьмааргүй л байна хэ хэ хэ.
DeleteШууд гомдол мэдүүлнэ гээч тэр утастай ямар хамаатайн. Би өөрөө ингээгүй байхад яахаараа танайх ингэдийн тэгээд ч би хилд ойрхон явсан байсан ч гадаад руу гараагүй байгаа биз дээ нтр гээд. Уул нь гоидол гайгүй хүлээж аваад засч янзлаад байдийшд юнител ч мобиком ч.
ReplyDeleteБи 2 жилийн өмнө байхаа юнителийн модемыг хэрэглэж интернэт ордог байсийн тэгсэн нэгжээр цэнэглэхээр таньд хэдэн мб-ийн эрх нэмэгдлээ гсн мөртлөө яг шалгахаар тэрнээсээ бага орж ирээд тэгээд бас утасдаад тэгсэн харин оператор нь угаасаа наад нэгжинд чинь тэдэн л мб орно тэхээр зөв орсон байна гэнээ гүй ээ ийм мсж ирсэн шд гсн тэр нь алдаа байх нтр гэнэ. Тэхээр юу гсн үгийн би тэр мсж-ээр ирснээ авмаар байсан гсн харин таны нэгжинд таарсан мб орсон байсан бараг давар гэх нь холгүй кк тэхээр нь ааштай хүн яахав цааш нь гомдол авдаг газар луу холбогдоод гомдол мэдүүлээд тэгээд тэднийх алдаатай юмаа засахаар болоод надад мсж-ээр ирсэн мб-ийг маань нэмж өгсөн. Би ч үүрэн холбооны газар банк нтр-д бол хэрэглэгч хаан гэдэгт итгэлтэй л байдаг шд. Иймэрхүү газрууд өөрсдөө үйлчилгээний стандартдаа их анхаардаг бас ийм ажилчид нь өндөр цалин авдаг шд
Өө ёстой ядарчих юм байна лээ. Өмнөөс зөрж яриад. тэгээд зөнд нь хаячихлаа.
DeleteҮнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гээд хэ хэхэ.
амыг чинь амархаан таглачихаж байншдээ
ReplyDeleteЧаддаг хариулт нь тэр юм байлгүй дээ.
Delete