Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 18 July 2013

Аялал 5, Увс, Баян-Өлгий

Энэ юу гэдэг цэцэг вэ?

Зиак хонгорууд минь сайхан наадсан уу? Би чинь Увс нуурын эрэг дээр айраг уугаад, ааруул ээзгий идээд наадлаа даа. Үүнийг чинь одоо сайхан наадсан гэнэ биз дээ тиймээ.



Увс нуур


Увс нуур энэ тэр чинь одоо ямар гоё юм бэ тээн. Говийн хүн чинь дуу алдаал ва ха ха ха ха гадаадуутайгаа цуг юм үзээл гоё гоё гоё.

Эхлээд нэг 500 м хайргатай юм билээ. Би сэлнэ мэлнэ гэж дэнслээгүй ээ. Нөгөө хувцас мувцас байхгүй болхоор тэр. Гэхдээ далай, усан бассейн хоёр чинь шал өөр юм билээ шүү ва ха ха ха ха ха ха ах аха ха ха ха ха ха ха аха ха ха ха ха.

Ёстой нэг гоё байна лээ. Шумуулгүй гээл бодчих

Увс аймаг
Энэ Түргэн, Хархираагийн уулс гэдэг нь үгүй ээ мөн сайхан сүрлэг юмаа. Тэгээл мөнх цастай. 

Наадмын нээлт
Хүүхдүүдийн ястан үндэстний бүжиг гээд тэр нь ёстой гоё байсаан. Хуушуур нь харин нээх тийм гоё байгаагүй. 

Хоржийлоо
Морь нь харин яг морь барианыхаа газраас гараал цаашаа яваад шон тойроол хүрээд ирдэгийн байна лээ. Амар ч юм шиг. Энэ яг гарч байгаа нь.

Дэглий цагаан уул
Дуунд гардаг Дэглий цагаан уул шүү дээ. Тэр их цастай нь. Сайхан гэж юүхэвээ юүхэв. 

Увс аймаг Хөх нуур
Энэ манай хэд алхаж байгаан. Би ард нь зургий нь аваал ккккккк. Ийм хөөрхөн нуур байна лээ. 

Алдарт Түргэний гол
Энэ голд фургон машин маань суугаад хачин юм болсон. Энэ тухай дараа тусад нь бичлэг хийнээ. 

Увс, Урд Түргэний уулс
Ийшээ алхаад мөсөн гол дээр нь очсон. Тэр алхах зам нь дан дөмбүүл, ус шалбааг жаахан эвгүй юм билээ. Буцахдаа нөгөө хэдийгээ дагуулаад янгир ямаа шиг толгод дундуур явлаа ш дээ. 


Гол, ногоо, цас, хөх тэнгэр, үүл ккк
Цастай уул нь харахад ойрхон мөртлөө алхаад явахаар аймаар хол юм билээ.

Увс, Үүрэг нуур
Тэр арал дээр байдаг Цахлайнууд болон бусад шувуунууд нь шөнөжин гуаглаад хонодог юм билээ.

Өглөө сэрээл майхныхаа дотроос зураг авлаа ш дээ
Агаарт би үгүй ээ мөн сайхан нам унтхымаа. Толгой тавиал нам унтаал өглөө сэрж байгаам чинь.

Увс, Хотон нуур
Шумуул нь ёстой аймаар. Юун бие засах масах суугаал босход улаан эрээн ва ха ха ха ах ха ха.

Баян-Өлгий аймаг
Ёстой гадаадад байгаа юм шиг. Энд тэндхийн хаяг нь бас казак. Хүнсний бараа энэ тэр нь Казакстаных.

За ингээд Алтай Таван Богд хүрэх байсан аялал маань Сагсай, Цэнгэл суманд шүлхий гарсанаар хатуу хөл хориотой учир буцаад ирлээ дээ.

16 comments:

  1. сайхан аяласн байна

    ReplyDelete
  2. uultei teнger нi tsaaнaa l saihaн. tselmeg...

    ReplyDelete
  3. Очиж үзэхсэн...

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээч хө. Баян-Өлгийд бол хаашаа ч юм гадаадад байж байгаал ирсий ш дээ кккк.

      Delete
  4. boldog bol like daraal garchihiimsan kk /bichhees zalhuurdag bolood bhiin/

    ReplyDelete
    Replies
    1. Бие биедээ урам хайрлаа хонгор мину.

      Delete
  5. UB-d hamgiin cool ajil hiij baigaa alban yosnii blogchin n Temeechin busgui bolloo! ;)

    ReplyDelete
  6. янзын гоё явж байгаан байна даа, Баян-Өлгийд үзэх юм их дээ, хар ус нуур бас лллл.
    Нээрээ дээрх цэцгийг незабудка буюу намайг битгий мартаарай /дуурсахуй/ гэдэг цэцэг дээ. Өнөө зангуу байдаг даа, оймсонд наалддаг. Тэрийг л үйлдвэрлэдэг эд дээ

    ReplyDelete
    Replies
    1. Харин би нэг номон дээрэс тэгж хараад өөртөө итгээгүй. Forget-me-not гэдэг юм билээ. Зөндөө цэцгийн зураг авсан эндээ оруулж байгаад асуунаа.

      Delete
  7. Хүүүх, зангуу чинь тийм гоё цэцэгтэй байдымуу. Пүүзний үдээсэнд хүртэл наалдаал, гэхдээ тэд нарыг түүх нь бас гоё байдаг байж билээ.

    Ингэж нэг аялах юмсан.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн гэнээ. Цэцэг нь харагддаггүй, зангуу нь л амьдралд орж ирсээр байдаг байж хэ хэ хэ.

      Delete
  8. za goyo l zugaalj yavaa yum bna.

    ReplyDelete
    Replies
    1. Зугаална, ажиллана, амрана, юм үзнэ гээл олон юм юм л давхцаж байна даа.

      Delete